Триктон гаригаас ирсэн, гал тэрэгнээс хүчтэй ган бат … хачин гайхамшигт энэ эр бол .. супермэн…. гээд л үнэхээрийн юм бүхэнд гаргууд эрийн тухай хүүхэлдэйн кинон дээр улиг болтол гардагсан. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь орчин цагийн супермэн илүү ихээр олшроод байх шиг.
Салбар бүрт үсрэн харайж, чиглэл бүрээр телевиз, радиогоор яриа өгч харагдах юм. Дутуу уншсан ном, хүний ярьсан хальт яриа, ойлгоогүй зүйлс., нэр хүнд олох арга, бусдыг муучилж өөдөө гарах сайхан хэлбэрдэлттэй болж, хэн нэгний гарын аясаар, эсвэл захиалгаар ямар нэг юм хийж, бичиж тэрүүгээрээ хоолоо олж идэх … Залуу хүний хувьд дургүй хүрмээр амар хялбар ч юм шиг.
Юмыг шүүмжлэх амархан л даа. Хүн олон юманд алцаганах угаасаа дэмий. Амжилт бүтээл атганд байгаа цагт нэг юмаа үр дүнтэй ургуулж тордож тэрнийихээ үр шимийг хүртэх хэрэгтэй гэж боддог . Сургаж, хүмүүжүүлэх гээд байгаа ч юм биш . Тэдний нэг болохгүй байхын эхнээс нь хичээж л явна.
Сонгууль боллоо нэг нь тэнд очиж хүний ул долооно , мөлхөнө. Нэг нь дарга боллоо үүдийг нь очиж сахина… Албан тушаалд мөнгө, мотор ашиглана… Зарим нь зөвхөн бааранд орохын тулд бүр байдгаараа бүлтийтлээ, сэгсийтлээ гоёно.
Гэхдээ харамсалтай нь ийм нь супермэн их болоод ч байх шиг. Тэглээ гээд яахав атаархаад байгаа ч юм биш. Албан тушаал, залуу нас мөнх биш гэдгийг хэн ч мэддэггүй юм шиг царайлна. Дараа лааз өшиглөж явахаа үгүйсгэнэ. Энэ цагийн шинэ үеийн баячууд гэдэг энэ цагийн шинэ үеийн супермэнууд их болжээ. Нэгэн сургуулийн их сургуулийн захирлын хүү бүр проффессор цол авчихсан тууж явах юм. Та минь дээ олон жил ажилласан багш маань хүртэл энэ цолыг авч амжаагүй байхад даа.
За тэгээд болоогүй Намбарын Энхбаярын сонгуулийн пиар хийгээд явж байсан нөгөө хэн билээ намбэр ван хөдөлгөөний тэргүүн “манай эгнээнд шилдэг 50 мянган залуучууд нэгдсэн бусад нэгдээгүй нь мэдлэггүй” гэж ярьж байсан залуу гадаад харилцааны ч гэл үү хэлтсийн дарга болсон л гэнэ.
Юм бүхэн утгаа алдаад байх юм. Нэг их сайхан юм ярьсан нөхөд. “Уг нь ярихыг хөгшчүүл, бүтээхийг залуучууд” гэсэн үг одоо биш болжээ. Тэглээ гээд би бид массд нөлөөж чадахгүй л дээ. Гол нь ийм урсгал нэмэгдээд л амар хялбар аргаар амьдрахыг, амжилтанд хүрэхийг урьтал болгодог болоод байхад эмзэглээд байна.
Обдоогоос: Тамхинаас гараад 90 дэх хоног дээрээ явна. Ер нь бол бүрэн гарсан гэж үзэж болохоор байна. Харин одоо алгокол, архи, пиав уухгүй байх 90 хоногийн аян эхэллээ. Иймээс ямар нэг шоу цэнгээнд бараг очихгүй л болов уу, Очвол үсрээд л ундаа ус эргүүлсэн шигээ явах болно. Ажа ажа ажа амжилт....
yamar mundag yum be - tamhiig yalan diileed, odoo liquid ruu orj bgaa n