Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-09-30
Цуврал алуурчид- 3

Белль Ганнес  /1859-1908?/

Энэ удаад та бүхэнд онцгой цуврал алуурчнаар “бэлэг” барьяа гэж бодлоо. Энэ бол эмэгтэй цуврал алуурчин  Белл Ганнес юм.

“Алуурчин эхнэр” гэсэн нэрээр гэмт хэргийн ертөнцөд алдаршсан тэрээр 1859 онд Норвегийн цагаач иргэний гэр бүлд төржээ. Өөр нэг мэдээлэлд түүнийг Христианд төрсөн, хэрмэл илбэчин эцэг нь охиноо ид шидэнд сургасан ч гэж ярьдаг. Белль 1884 онд Макс Сорсенсон гэгчтэй гэрлэсэн боловч нэг ч хүүхэд төрөөгүй учраас 3 охин үрчилж авчээ. 1890 онд Макс Сорсенсон нас барж эхнэртээ их хэмжээний даатгал үлдээжээ.  Оршуулгын дараа Белл их хэмжээний даатгал авсан нь  Сорсенсоны гэр бүлд ихээхэн сэжиг төрүүлж шалгасан боловч зүрхний шигдээс гэсэн тайлбараас өөр задлан шинжилгээ онош ч гарсангүй, мөрдөн шалгалт явагдсан эсэх нь тодорхойгүй үлджээ. Белль даатгалын мөнгөөр Стрит Авенюгийн гудамжинд амьтны дэлгүүр худалдан авсан боловч үл мэдэгдэх шалтгаанаар дэлгүүр шатаж. Даатгалын компани их хэмжээний мөнгө төлөхөөс татгалзахад Белль тэднийг сонинд өгнө гэж сүрдүүлснээр санасан мөнгөө авч чаджээ. Мөнгөө авсан алуурчин эхнэр маань Индианиагийн Ла Портед ферм худалдан авч уугуул оршин суугч Питер Ганнестэй гэрлэн 1903 онд Филлип гэж хүү төрүүлжээ.

            2 дах нөхөр удаан амьдрах хувьгүй байлаа. Түүний эхнэрийн ярьснаар эмгэнэлт явдал болж саравчин дээр байсан сүх унаж тархийг цуулсан гэжээ. Даатгалд дуртай Белль мөн л нөхрөө даатгуулаад амжсан байсан ба түүний үхлийн дараа 4000 доллар авав. Энэ ярианд орон нутгийн цагдаагийнхан итгэхгүй байлаа. Мөрдөн шалгалтаар түүний охин Жэнис сургуулийн нэг найздаа  “аавыг ээж алсан, тэр сүхээр цохисон “ гэж ярьж байсныг тогтоосон боловч охин нь шүүх хурал дээр ээжийнхээ аймшигтай харцын дор урьд ярьж байснаа үгүйсгэсэн байна. Дараагаар нь Белль өөрийн азгүй хувь тавилан, хүүхдүүийнхээ хувь заяныхаа талаар нулимс асгруулан ярьж өөрийгөө ямарч буруугүй гэж итгүүлж дөнгөжээ. Ийнхүү хэргийг хаав. Түүний дараагаар Жени охин гэнэт адллга болж Белл хөршшүүддээ Лос анжелест сургуульд явуулсан гэж хэлсэн байна.

1906 оны сүүлчээр орон нутгийн сонингуудад томооохон фермтэй, боломжийн бэлэвсэн эмэгтэй хөрөнгө хорших эртэй танилцахыг хүссэн утга бүхий зар гарч эрчүүд Ла Порт руу цувж эхэлжээ. Беллийн тавьсан урхи ингэж эхлэв.

Мөнгөтэй хэд хэдэн эрхэм Ла Портод ирж тэдний нэг болох Му гэгч эр ферм дээр үлдэв. Тэр хэд хоноод алга болов. Хэн ч хаачсаныг харсангүй.

Түүний дараагаар  Норвегээс Андэрсон ирэв. Ирж байгаа эрчүүдийн ихэнхи нь хайр халамж хүссэн түрийвчиндээ мөнгөтэй эрчүүд байлаа. Хөрөнгө хорших тухай гэрлэх хэмжээнд хүрэхэд Белл Андерсонтой хэрэв ингэвэл түүний мөнгийг буцааж өгнө хэмээжээ. Ингээд ферм дээр Андерсон үлдэв. Нэг шөнө Андерсон сэрэхэд Белл түүний дээрээс хүйтэн харцаар тонгойчихсон зогосж байжээ. Айсан Андерсон гарч зугтаан эргэж ч харалгүй алга болов. Тэрээр сүүлд энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн байдаг юм...

Түүний дараагаар эрчүүд ирсээр л байв. Ирсэн эрчүүд Ла Портын данснаасаа мөнгө авч Беллийнд очоод л сураггүй алга болдог байлаа. Хэн ч тэднийг буцахыг хардаггүй байв. 40 гарсан настай нүсэр том биетэй бага зэргийн царай муутай Белл баяжсаар… ирсэн эрчүүдийн тоо нэмэгдсээр.  Хайр хүссэн Хегиллиан , хижээл эр Будсбур ... цуврал аллагууд хачин эмгэнэлт эсвэл тодорхойгүй байдлаар үргэлжилсээр. Сүүлдээ Беел өөрийн зарц Ламберттай эр эмийн холбоотой болов Ламберт эзэгтэйдээ дурлаж түүний хий гэсэн бүх л муу муухай зүйлийг хамтран гүйцэтгэдэг байж. Хожим нь Ламберт шоронд нүглээ наманчилж ярихдаа эзэгтэй нь ирсэн эрчүүдийг сэтгэл татам уярааж байгаад кофенд нойрсуулах эм өгч унтуулдаг тэгээд сүхээр эсвэл алхаар цохиж алаад мах нядлаачийн урлагаар нарийвчлан төхөөрч, нүсэр том бие чадлаараа гулдчиж чирэн  гахайнууддаа өгөх, эсвэл гахайн байрандаа аваачиж булдаг байсан байна.

Азгүй Ламберт эзэгтэйнхээ золиос болж шоронд хоригджээ. Юу гэхээр зэрэг алуулсан эрчүүдийн нэгнийх нь дүү ахыгаа хайж Беллтэй зарга хийж эхэлсэн байна. Түгшсэн Белл цагдаа дээр очиж өөрийнх зарц Ламберт “гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэж заналхийлсэн тухай тэмдэглүүлжээ. Удалгүй байшин шатаж Белль болон түүний хүүхдүүдийн танигдахгүй болтлоо шатсан цогцос олджээ. Хэрэг дээрээ Белл өөрөө байшингаа хүүхдүүдтэй юутай хээтэй нь шатааж Ламберттай хаа нэгтэй уулзахаар тохирсон байына. Гэвч азгүй Ламбертийг хувь заяанд нь даатгаж орхиод Белль зугтжээ. Ламберт шатаж байгаа байшингаас зугтаж байхыг харсан гэрчийн мэдүүлгээр шоронд хоригдож 20 жилийн ял авсан байна.   

            Түүний дараагаар шатсан цогцос Беллийх биш нь тогтоогдож харин хүүхдүүдийнх нь мөн байж. Улмаар алга болсон хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр ойр хавийн газарт үзлэг самналт хийж байх үеэр гахайн байрнаас бүхэл бүтэн оршуулгын газар олжээ. 42 цогцос , гахайнууд идсэнийг тооцолохгүйгээр шүү дээ. Энд түүний зарцаас авахуулаад түрийвчиндээ мөнгөтэй ирсэн эрхэмүүдийн цогцос төхөөрөгдсөн, гахайд идүүлсэн тэр дүр зургаараа байж байлаа. Энэ дунд түүний “Лос Анжелес явсан” охин Женигийн цогцос ч байсан юм.

            Баян хөгшин хэрцгий Беллийг янз бүрийн хотод харсаныг 2 сар тутам нэг удаа шериф Сматзер 20 жилийн турш тэмдэглэн авч, мөрдсөөр байжээ.Түүнийг хэзээ ч олоогүй юм. Ийнхүү Ганнес Белл АНУ-ийн аман зохиолын нэг хэсэг болж, түүний тухай кантри стилийн дуунууд дуулагдах болжээ.

From:“Гэмт явдалтай тэмцэх сэтгүүл” 2004 ¹2, stumbleupon.com/crime, векепедиа


Сэтгэгдэл:


хай овоо муу гар юмдаа тэ
Бичсэн: Tsoomo цаг: 16:41, 2009-10-07 | Холбоос | |


за маргаашнаас эхлээд зар тавья байз, баячуултай холбогдий smug
Бичсэн: director цаг: 16:20, 2009-10-01 | Холбоос | |


araichdeee ohinoo hurtel
not talking
Бичсэн: Зочин цаг: 15:47, 2009-10-01 | Холбоос | |


Sonirholtoi baina. I like that. More...kkk
Бичсэн: Зочин цаг: 11:42, 2009-10-01 | Холбоос | |


duiliantai herguud yum aa. gehdee ayumshigtai .
Бичсэн: Haiguulch (зочин) цаг: 20:24, 2009-09-30 | Холбоос | |


Uneheer aimar emegtei yumaa, yaj huuhduudee shataaj chadjiinaa,
Obodoo daraagiihiig n hezee oruulah ve? sonirholtoi yuma
Бичсэн: oko (зочин) цаг: 14:39, 2009-09-30 | Холбоос | |


ovoo gar ymda, daraa n bas heden zuun hun alsan bhda
Бичсэн: anime цаг: 14:01, 2009-09-30 | Холбоос | |


эхний зургийг харжээсийн байна. сайхан гар байна даа. Обдоо минь ийм хүүхэн дээр очиж балрав
Бичсэн: гамп (зочин) цаг: 12:48, 2009-09-30 | Холбоос | |


syyld haraad bhnee
zarim medeegeer shorond nas barsan gej baina lee
Tegeed shariliig ni hyrtel olood uhaj yzej shinjilgee hiisen bna lee
Yhliin shaltgaan ni yu bsniig togtooson gesen Gehdee bi yyniig orchuulj chadsangyi
Yu ch gesen ene avgaigiin nas barsan sharild ni excumatsi heesen gene lee
Бичсэн: Обдоо цаг: 12:48, 2009-09-30 | Холбоос | |


an bi aldaa gargasan bna
aldaa gargajee
1854 ond tursun yumshyy zaschlaa
sorry
Бичсэн: Обдоо цаг: 12:42, 2009-09-30 | Холбоос | |


yer ni ..
Deer yeiin humuus yer ni l b.gaa ni /zurgan deer/aimar haragdhiinmaa, tegeed heregten, tuhain orchniig ni harhaar yer ni l aimar iinmaa, te
Бичсэн: A.E (зочин) цаг: 12:33, 2009-09-30 | Холбоос | |


yamar aimshigtai emegtei ve? burhan mini gej... egch ni iimerhuu detectivd ih durtai uur olon olon sonirholtoi zuil oruulaari! Duudeidee amjilt huseye! баярлах
Бичсэн: urnaa (зочин) цаг: 12:30, 2009-09-30 | Холбоос | |


Ийм ном байвал өгчөөч обдоо. Яршиг суурин дээрээ л хорхойгоо дартал уншчмаараахын. Энэ чинь нээх дутуу алуулцым шиг гижиг хүргээл дуусчаад байнашд. Хүлээж амьдрах чинь яасан хэцүү ийн. Би ямар нүгэл үйлдсэн болоод бурхан та ободтой нийлж намайг ингэж гэсгээнэм уйлах
Бичсэн: Angaahai цаг: 12:28, 2009-09-30 | Холбоос | |


ene harin aimar ymaa
bell guai tegeed oldooguinmu:-/. Yaanaa bi iimerhuu zuil unshih durtai b.dag ni heviin biz dee, kkk. more ...
Бичсэн: A.E (зочин) цаг: 12:26, 2009-09-30 | Холбоос | |


Одоо бол иймэрхүү хэргийг дор нь илэрүүлэх байхдөө. Нээрээ Ихэнх аймшигт хэргүүд дээр үеийнх байхийн. Эсүүл одоо арга энэ тэр нь нарийн болсон байгаа даа...
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:21, 2009-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax