Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-10-23
serial killer - 5

 

Энэ хэрэг нэг хэсэгтээ бүр дуулиан болсон л доо. Илэрхээсээ өмнө “хит” болчихсон байсан хэрэг. Ямар сайндаа энэ хэргийн явц байдлын талаар дуулж мэдэж байсан хаа газрын монголчууд бид айж, бэмбэгнэж байхав.               

АНУ-ын Вaшингтон хотноо 2002 оны 10-р сарын 2-22 өдрийн хооронд 14 хүнийг буудсан гэмт хэрэг гарсан. Үүнээс: 10 хүн нас барж, 3 хүн шархдан, 1 хүнд эд материалын хохирол учирсан байна. Энэхүү гэмт хэргийн хохирогч тус бүр их биеийн дээд хэсгээр зүрхэн тус газраа болон толгойн тус газраа 1 сумаар буудуулж амь насаа алдсан. Өөрөөр хэлбэл нэг хүнийг 1 сумаар алсан байна. Сайн буудна. Барагтай “бай”-гаа алдахгүй.

22 өдрийн турш Вашингтончууд маш том
сэтгэл зүйн шооконд байсан. Сүүлд явуулсан судалгаанаас үзэхэд энэ хэргийн улмаас сэтгэл зүйн стресст орсон хүмүүс эмнэлэг рүү бөөнөөрөө явж, сэтгэл зүйчид үзүүлж байсан гэдэг.

Мөн уг гэмт хэргийг шалгах ажилгаанд Мариланд, Виржинагийн 50 цагдаагийн газар хамрагдсан. АНУ-ын  15 хуулийн байгууллага оролцсон ажлын баг, тус ажлын хэсэгт 1,000  гаруй хуулийн ажилтан гэмт хэргийг илрүүлэх мөрдөн шалгах арга хэмжээнд оролцож гэмт этгээд болох вашингтоны мэргэн буудагчдийг илрүүлсэн байна.

АНУ-ын FBI, Мэрилэнд Улсын Цагдаагийн газар,  Холбооны  бүрэлдэхүүн мэргэн буудагч Muhammad, Malvo нарын байрлалыг илрүүлж 2002 оны 10-р сарын 24-нд  баривчилсан.  Тэднээс 223 калибрийн буу, 2 хайрцаг Winchester, 338 магнум гээд олон төрлийн зэр зэвсэг хураан авсан байна.

2002 он 10-р сарын 29-нд 20 хүний бүрэлдэхүүнтэй Шүүхээс Мухамед, Малво нарын үйлдсэн хэргийг хэлэлцэн цаазаар авах ял оногдуулсан байна.

Аав хүү хоёр машинаас гэмт хэргээ үйлддэг байжээ. Бүр сайн засаж тохижуулсан машиныхаа багаажыг арын хэсгийн суудалтай холбож, хүн тухтай хэвтэж буудаж болохуйцаар тохируулсан байж.  Мөрдөн байцаалтын баримтаас үзэхэд аав хүү 2 хэд хэдэн шалтгаанаар хүн алдаг байж. Нэгдүгээрт түүхэнд нэрээ үлдээх , 2 дугаарт хүн алж таашаал авах гуравдугаарт бусдыг айдаст автуулах гэсэн хэд хэдэн зорилготой байж. Буугаар үйлдэгдсэн хамгийн том цуврал аллагуудын нэг л дээ.

Америкчууд их сонин улс. Аугаа ихийн хөнгөн хэлбэрийн
дэмийрэлтэй. Түүхэнд нэрээ үлдээх гэж янз бүрийн юм хийдгийн нэг хэсэг нь аллага. Ямар сайндаа түүхэнд нэрээ үлдээх гэж байгаа нь энэ гээд  АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигээ 1963 оны  11 сарын 22-нд  46 насанд нь  тархи болон хүзүүнд 2 удаа буудаж хороож байхав.

Тухайн үед эхнэрийн хамт Техас мужийн Даллес хотноо ерөнхийлөгчийн” Лимузин “машинд нь буудаж алсан хэргийг Харри Ли Освальд гэж эр үйлдсэн байдаг.

Сүүлд олдсон баримтаас үзэхэд Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг зохион байгуулаад дараа нь Освальдыг uur negneer horoolgoson гэдэг. Холбооны мөрдөх товчооных нь орооцолдохгүй юм гэж үгүй. Бүр Кубын ерөнхийлөгч F.Castro  ахыг алах ажиллагаа хүртэл зохион байгуулна.

Тэр Симпсоны хэрэг байна. Олон жил шүүхээр яваад эхнэрээ нууц амрагтай нь улайм цайм олон хүний өмнө буудаж алсан эрд ямар ч ял өгөөгүй. Зүв зүгээр гараад ирсэн. Одоо үндэсний баатар мэтээр хүндлэгдсэн эр байна. Яриад байвал дуусахгүй. Товчхондоо Америкт гардаг цуврал аллагууд нь тухайн алуурчдын агуу ихийн дэмийрлээс их шалтгаалдаг. Өөрийгөө мэдрэх гэж их үзнэ. Сонин улсдаа. Хаа газрын хүн тэнд очоод удсан ч гэсэн тэдний л нэг болдог.


Америкийн Virginia Tech их сургууль дээр олныг цочирдуулсан аймшигт аллага гарч уг аллагын эзнийг цагдаагийнхан тогтоосон. Энэхүү 33 хүнийг алсан эзэн нь 23 настай Солонгосоос ирсэн Cho Seung-hui юм байсан.

Cho нь Англи хэлний мэргэжлээр сурдаг, сургуулийнхаа хотхонд амьдардаг байсан ба энэ үйлдлийнхээ дараа  нэг ангид нь хохирогчдын дунд өөрийгөө хороосон байжээ.  Энэ аллага нь АНУ-ын түүхэнд гарсан хамгийн томоохон аллагуудын нэг  юм.  Тус  аллага нь  хоёр  газар хоорондоо 2 цагийн зайтай болсон байна.

Эхнийх нь орон нутгийн цагаар өглөө 07.15-д дотуур байранд эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг буудан алсан байна. Дараа нь 09.15-д дотуур байрнаас 800 метр орчим зайнд орших Norris Hall-д 30 хүнийг буудан алсан байна. Цагдаагийнхан 9 mm ба 0.22-ын 2 ширхэг гар бууг хэргийн газраас олсон бөгөөд нэгийг нь эхний аллаганд хэрэглэсэн байна. Хохирогчидийн цогцос  хичээлийн 4 анги болон шатан дээрээс олджээ.

Солонгосын ерөнхийлөгч Roh Moo-hyun "Төсөөлөхын аргагүйгээр цочирдолд орлоо" хэмээгээд хохирогчдын ар гэрийнхэн болон АНУ-ын иргэдэд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

 

"US Media" Cho Seung-hui зохион бичлэгийн хичээлийн хэцүү байдлын талаар бичсэн тэмдэглэл олсон гэсэн ч цагдаагийнхан ямар нэгэн амиа хорлох баримт байгаагүй гэсэн байна. Гэхдээ алуурчны бичиж байсан тэмдэглэлүүд дотор нь "You caused me to do this" буюу "Та нар намайг ийм зүйл хийхэд хүргэлээ" хэмээн бичсэн байжээ. Тэгэхээр аргагүй байгаа биз.

Дараагийнх нь Джеффри Даммер байх болно. Hannibal Lector-ийн жинхэнэ дүр нь энэ хүн юм.

Сэтгэгдэл:


nemelt
002 онд Америкт гурван 7 хоног цуврал аллага үйлдэхдээ 10 хүний алтан амийг хохироосон "Вашингтоны мэргэн бууч" үхлийн тариагаар тариулж цаазлагдав.

Вашингтоны орчимд 10 орчим халдлага үйлдсэн цуврал аллагын ард 48 настай Жон Аллен Мухаммад ба түүний өсвөр насны хамсаатан Ли Бойд Малво нар байсан юм.

Лхагва гаригт Виржиниагийн Грийнвилийн Засан хүмүүжүүлэх Төвд Мухаммадийг орон нутгийн цагаар 9.11 цагт үхсэн тухай мэдэгдлээ.

Тэр 9.06 цагт тариа хийгдсэнээс хойш 5 минутын дараа үхсэн аж.

Мэргэн буучид сүүлчийн үг хэлэх боломжийг олгосон боловч тэр чимээгүй үлдсэн гэнэ.

Гэрчийн хэлсэнээр: Алуурчин цаазын өрөөрүү шоронгийн хамгаалагчаар хамгаалуулж орохдоо гуйвж байсан гэнэ. Тэр минут хиртэй угзчиж байгаад огт хөдөлгөөнгүй болсон гэж тэд нэмж хэллээ.
Бичсэн: Обдоо цаг: 16:41, 2009-11-11 | Холбоос | |


маш сонирхолтой шүү
Бичсэн: aso`s exit цаг: 16:12, 2009-10-29 | Холбоос | |


Ee l dee Obdoo< ayagui olon yum holiod bichchihsen bna shdee. neg l tashiisen yum unshmaar bhad chen хэлээ гаргах
Бичсэн: Segsger (зочин) цаг: 14:36, 2009-10-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax