Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-11-18
serial killer- 8

Ганнибал- Жеффри Дамер
Жинхэнэ ганнибал. Дэлхийн шилдэг цуврал алуурчинд энэ эрийг багтаахгүй бол алдас болно. “Хүн идэгч” нэрээрээ сериал криминал ертөнцөд тун алдартай  тэрээр 1990 онд Америкийг жинхэнэ донсолгож, дэлхий даяар шуугиан тарьж байлаа. Түүний бодит дүрээс сэдэвлэн “Хурга майлах цагаар”, Ганнибал зэрэг кинонууд хийгдсэн.
       Чихэр боовны үйлдвэрийн ажилчин, садист, гомосексуалист, ганнибал алуурчин энэ хорвоо дээр олон байхгүй гэж найдаж байна. Түүний уран нарийн арга хэрэглэж, зэрлэгээр алж идсэн хүний тоо 15, бусдыг нь тогтоож чадаагүй юм.
        1991 оны 6 дугаар сарын дулаахан шөнө Америкийн жижигхэн хот Милоукид урьд өмнө хүн алсан гэж сэжиглээ ч үгүй байсан цуст алуурчин гарч ирснээр сая сая америкчууд түүний тухай нэвтрүүлгийг үзэх гэрч нар болцгоосон гэдэг. Сүүлд мөрдөн байцаалтын явцад түүний нэг өрөө нь  золгүй хохирогчдыг төхөөрдөг жинхэнэ аллагын газар болсон ба  хүн идэлт, бэлгийн гаж садарлалт, цус хөргөм аллагууд дэлхий нийтийг цочроож байв.
Джеффри Дамерын хэргийг шүүх хөдлөшгүй нотлох баримтаар тогтоож АНУ-ын хуульд зааснаар 1070 жил хорих ял өгч 15 зүйл ангиар ялласан байна.


    Шүүх сэтгэц гэм судлалын шинжилгээгээр /небузданных сексуальных влечений, вызванных отклонением психонатическое характера-некрофильней гэсэн өвчтэй гэсэн боловч шүүх хүлээж аваагүй байна. Манайд бол шүүхийн шинжилгээг эцсийн баримт  гэж үздэг хуульчид цөөнгүй. Уг нь хуулинд шинжээчийн дүгнэлтийг заавал үнэн зөв гэж үзэх албагүй тухай байдаг. Тэрээр шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад түүний харц баригдах үеийнх шигээ биш болж өөрийн бурууг чин сэтгэлээсээ гэмшиж алах ял өгөхийг хүсч байсан боловч өөрийнх нь мужид цаазаар авах ял байхгүйг мэдэж байсан байна.
       Түүнийг санаандгүй тохиолдлоор барьжээ. 1991 оны 6 сарын 22 –ний шөнө цагдаагийн эргүүл гартаа гав зүүсэн хар арьст залуу “Өөрийнх нь зүрхийг иднэ” гэсэн хүний тухай аймшигт зүйл ярьжээ. Тэр зугтааж явж. Дараа нь тэр байшинг очиж үзэхээр цагдаа нар явжээ. Ямар аймшигт зүйл үзэхээ тэд төсөөлөөгүй байж. Хаалгыг намхан нуруутай  шаргал үстэй хөх майк өмссөн эр тайлж. Цаана нь эхүүн үнэр, цус бүхий плитка харагдаж байсан аж. Дамерыг шалгахад 13 настай хүүхэд хүчиндэхийг завдсан  хэргээр шалгагдаж байсан нь тогтоогдов. Цагдаа нар гэрт нь ороод хөргөгчийг онгойлгохдоо шооконд орж хүний толгой хэд хэдийг олсон байна. Ийнхүү түүний хэрэг илэрч гэрээс нь бүхэл бүтэн хүний идэшний газар илрүүлж, хүний эд эрхтэн агуулсан хүчил бүхий торхнуудыг хураан авсан байна. Цуст аллагын мөр тодрох тусам сая сая америкчууд шооконд орж байв. Шургуулганаас 15 хүнийг янз бүрээр алж байгаа зураг тэр ч байтугай хүний махан гамбургер  нь олдож. Алуурчин бүх хохирогчийг алаад дараа нь мөчилдөг. Тэгээд хүчилд хийж хадгалдаг төдийгүй иддэг нэгэн байж.           
      Бага нас: 1959 онд Дайонель Дамер, Джой Флинн нарын дундаас мэндэлсэн байна. Түүний бага нас өөлөх юмгүй өнгөрч, сургуулиа төгсөх үе буюу 18 настайд нь гэр бүл нь салж 11 настай дүүг нь авах талаар эцэг эх нь маргаж эхэлжээ. Энэ үеэс Дамерын ааш араншинд өөрчлөлт орж, түүний хачин зангаас охидууд айх болсон байна.  Түүний тэнэг хийж дууриаж аяглаж байгаа үйлдэлд ямар нэг аймшиг хадгалагддаг байсан төдийгүй ангийнхаа шалан дээр үе үе хүний дүрс зурдаг байв. Сэтгэл судлаачид алуурчин болоход эхийнх нь талын ген нөлөөлсөн болохыг үгүйсгээгүй юм.  Зарим үед хүний гэмт хэргийн ген нуугдмал байж байгаад үл ялих юм шиг мөртлөө сэтгэцэд нөлөөлдөг үйлдлээс өдөөгддөг гэдэг. Улсын яллагч шүүх хурал дээр түүнийг садист зан чанараа маш сайн барьж чаддагийг дурдаж байв.
        Идэр нас: Тэрээр цэрэгт явж хугацаанаас өмнө халагдах үедээ армид асгарчаар ажиллаж хүний биеийн анатомийн талаар мэдлэгтэй болж авчээ. Тэрээр нэг бус удаа нийгмийн хэв журам зөрчин баригдаж 1982 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндхээр оролдож байсан. Түүний дараагаар нь ч гэсэн 1988 онд насанд хүрээгүй хүнтэй зүй бус харьцсан хэргээр 8 жилийн ял өгсөн боловч сайн хүмүүжигч гэдгээр 8 сарын дараа суллаж ахин гэмт хэрэг үйлдэх бололцоог олгож байв.
Гэмт хэрэг: Тэрбээр энэ үедээ 4 ч хүн алсан байсныг сүүлд тогтоожээ. Суллагдсаны дараагаар тэрбээр цагдаа дээр байнга очиж сайн хүмүүжигчийн дүр эсгэдэг байсан төдийгүй нийгэмд засрах гэж яваа гэнэн хүний дүрийг чадмаг гаргаж, цагдаагийн сэтгэл зүйчийг хүртэл хуурч дөнгөсөн байна. Ингэснээр тэр сар болон цагдаа дээр очихыг хүртэл болиулж цуст аллагаа үргэлжлүүлэн үйлдэж байв.
      Тэр  ч байтугай түүний гэрээс 14 настай лаос залуу цус болсон, нүцгэн гүйж гарч ирэхэд цагдаа нар түүний “миний хайрт залуу байгаа юм гэсэн” үгэнд үнэмшиж зүгээр суллаж байжээ. Тухайн үед хохирогч мансуурсан байдалтай байсан ба энэ нь түүний хүн алах аргын нэг байж.  Сэтгэл судлаач Хелен Морисон “ийм алуурчид гаднаа сайн төрхтэй, ярианы ур чадвар сайн байдаг” гэж тодорхойлсон нь бий. Түүний хэргийг алилагч алуурчин Жон Уэйн Гэси-гийн хэргийг өмгөөлж байсан Ричард Киллинг өмгөөлж байсан нь санамсаргүй тохиолдол биш юм. Түүний хавтаст хэрэг FBI-ийн сургуулийн сонсогч нарын гарын авлага болж ашиглагддаг.  Энэ хэргийг үзээд сэтгэл өвдөхгүй байхын аргагүй, эндээс хүний дийлдэшгүй аймшигт хүслийн тухай та бүхэн харж болно. 

Сэтгэгдэл:


Homosexual iig bitgii naad yumanda oroltsuul lol!!!!!
Бичсэн: Зочин цаг: 20:15, 2020-07-18 | Холбоос | |


tiimeee
yntei sanal zuvlumj ugsund ih bayarlalaa

Aldaagaa zasah bolno
Obdoo
Бичсэн: Обдоо цаг: 16:08, 2010-05-29 | Холбоос | |


Нэлээд олон нийтлэлийг тань уншлаа, хийж байгаа зүйл гол санааг тань хүндэлж байна. Гэвч
Алдартай, номер нэг энээ тэрээ гэж бичиж байхаар эсрэгээрээ хамгийн аюултай нь Хамгийн жигшмээр нь гэж бичих хэрэгтэй юм биш үү Эс бөгөөс таны бичлэгийг уншсан балчир хүүхдүүд номер нэг гэж ийм, юм хамгийн алдартай гэж тийм зүйл байдаг гэж шууд тусгаж авахгүй гэх газаргүй шүү дээ.

Монгол хэл үгийн баялагтай, хийж байгаа зүйлийнхээ үр дагаврыг тооцоолж асар болгоомжтойгоор өөрөө нухацтай бодож боловсруулан бичвэл баярлах болно оо.
Бичсэн: Зочин цаг: 09:47, 2010-05-29 | Холбоос | |


Ter Counter strike togolj baigaad hun alsan 2 huuhdiin talaar barimt material baina uu? Odoonii huuhduud ene togloomond ih orj baina. Ene talaar medeelel hurgeech!

Sain medeeleltei blog baina. Bayrlalaa. Hun dandaa sain ym unshih bas demii ym aa. Oortoo iim ym baidag gedgiig itguulehgui bol aihaa bolichih baiha kk. Za za ymar ch baisna bayrlalaa.
Бичсэн: ganaa (зочин) цаг: 13:13, 2010-03-03 | Холбоос | |


надад бол Ханибалын тухай кино таалагддаг шд гсн. cool cool
Бичсэн: Зочин цаг: 19:02, 2009-11-23 | Холбоос | |


Зургийг нь хараад бараг зочив шд. Ямар муухай гэмгүй царайтай хүн бэ. Хүний эрээн дотроо гэж. Хүн гээч ямар муухай харгис, хатуу, хүйтэн амьтан бэ. Аймаарийн.
Бичсэн: gereltuya цаг: 11:09, 2009-11-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax