Гэтэл ичигсэд хөдлөх цагаар заргалдах дэмийрэл хөдөлдөг гэх хардлага заримдаа батлагдах гээд байдаг гэмтэй. Монгол Улсад гарсан гэмт хэргийн статистик баримтыг судлаад үзэхэд олон нийтийн чиг хандлагаас тэс өөр байгаа нь илэрхий ажиглагддаг. Нэн ялангуяа хавар болохоор гэмт хэрэг ихэснэ, эсвэл хүчингийн гэмт хэрэг нэмэгддэг гэсэн баталгаатай бус мэдээлэл нь өөрөө хүмүүсийн сэтгэл санааг ядрааж сэтгэлийн нууцханд гүнд байдаг тэрхүү төрөлх совинг /animal instinct/ сэдрээдэг. Хүнд байгалиасаа удамшин ирсэн нэг араншин бол адгуусан араншин.
Нөгөө талаас аваад үзье. Эрдэмтэн, этнос судлаач Лев Гумилевийн хийсэн судалгааны ажлаас үзэхэд төв ази тэр дундаа тэр тусмаа монгол хүний менталитетэд байршил, улирал, цаг агаарын шинжтэй үзэгдэл шууд нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг хийснээр барахгүй Монгол Улсын мандан бадрал, доройтол нь уламжлалт тэрхүү сэтгэхүйгээс гадна этногенези, дэлхийн био орчин тэр ч байтугай ландшафтаас шууд шалтгаалдаг болохыг баримттайгаар нотолжээ.
Эндээс хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байна. Нэгдүгээрт бид цаг агаар газар зүйн орчин, угсаатан зүй, улирлын шинжтэй өөрчлөлтөөс хамааран уламжлалт сэтгэхүй өөрчлөгдөж иржээ. Хоёрдугаарт Монгол хүн улирлын хэмээн нэрлэж болох энэхүү үзэгдэлд нэрвэгддэг нь гарцаагүй юм байна. Гуравдугаарт энэхүү сэтгэхүйн онцлог бүхий харьцаанаас гэмт хэргийн гаралт шууд хамаардаггүй юм байна гэсэн гаргалгааг хийж болохоор байна. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө хаврын синдром хэмээх лайт өвчингийн эх сурвалж нь байх нь.
Нутаг орны онцлогоос харгалзаад хүмүүсийн сэтгэхүйн онцлог хаврын гэж нэрлэгддэг өөрчлөлтүүдийн талаар дурдагдсан үйл баримт дэндүү хангалттай. Барин тавин хүмүүсийн ярьдгаас үзэхэд баруун аймгийнхан хавар болохоор зарга хийдэг гэх нэг ойлголт юм. Хронлогийн аргаар судлан үзэхэд түүхэн эх сурвалжуудад хавар болсон хувьсгалын тухай тэмдэглэн үлдээсэн нь цөөнгүй. Тэр байтугай хамгийн сүүлд хийгдсэн гэх ардчилсан хувьсгал хавар явагдсан, түүнээс хойш гарсан гудамжны гэгдэх тэмцэл мөн л хавар явагдсан байх жишээтэй. Бичигчийн хувиас дүгнэхэд монгол хүний иймэрхүү улирлын хэмээн нэрлэгдэж болох сэтгэлийн өөрчлөлтийг “ашиглагч этгээдүүд” соргогоор мэдэрч хэрэглэж чаддагаас энэхүү аймшигт өвчнийг газар авахуулсан байж мэдэх юм. Гэхдээ юутай ч гэсэн хаврын синдромтой холбоотой гэмт ихэсдэг гэдэг нь худлаа. Харин сэтгэл санааны өөрчлөлтөөс шалтгаалсан амиа хорлох, заргалдах, давж заалдах гэх мэт дэмийрэл ихэсдэг байж болох талтай ч үүнийг судалгааны баттай баримтаар тогтоох боломжгүй юм. Монгол хүнээс судлагдаагүй үлдсэн нууц зүйлсийн нэг нь эрт дээр Homosapiens байсан үеэс Homosovieticus иргэн болж төлөвшсөн социализмын үе, түүнээс хойшхи шинэ үеийн капитилизм-социализмын мутаци болсон ч өөрчлөгдөөгүй дээрхи “хаврын синдром” хэмээх “ужиг өвчин” юм. Ерөндөг ч байхгүй. Сэтгэцийн эмч нарын хийсэн судалгаанд монголчууд бидэнд байдаг сэтгэциийн өөрчлөлтүүд амь бөхтэйгээр удамшдаг төдийгүй дийлэнхи хувьд нь ихээхэн нуугдмал байдалд байдаг гэсэнтэй санал нийлэх хүмүүс чамгүй олон байгаа байх..
Obdoo