Блогч бичээд 3 нас хүрсэнээ өнөөдөр л мэдлээ. Юу юу ч амжуулав даа. Найз нөхдийн ивээлд орж гомдож, гомдоож, түлхэж, түлхүүлж, зүхүүлж, магтуулж, ухаарч, инээж хөөрч, уйлж дуулж, алдаж, онож явсаар 3 жилийг үджээ. Эндээс олсон юмыг цэгнэж үзэх эрх надад байхгүй ээ. 30 нас хүртлээ юу эсийг үзэхэв. Гэхдээ энэ 3 жил надад ихийг ойлгуулсаан. Гэнэн томоогүй, хөөрүү, онгироо, сагсуу насыг минь ирлэж хурцалж өгөв. Тонгорогний ир шиг л хурц байна даа ... гээд явах цаг минь дуусах яагаа ч үгүй байна. Бичих нас урд, мөрөөдлийг биелүүлэх цаг атганд, ололт амжилтанд дулдуйдан алдаа оноогооо нууж явах хугацаа өмнө минь байгаа болохоор бичсээр л байна...
Обдоо