Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-11-01
Мөрөөдөл тас цохигдох цагт ...
За тэгэхээр долоо хоногийн эхний өдөртэй ямар хамааралгүй юм биччихье. Мөрөөдлөө тас цохиулаад урам хугардаг тухайд. Цэцэрлэгт байна уу арван жилд ч байна уу их сургууль ч байна уу хамаагүй хийсвэрлэх, мөрөөдөх дуртай мөчүүд маань сайхан байж дээ.  Саяхандаа нэг мөрөөдөж, биелүүлэх гэж явсан зүйлд минь хүчтэй цохилт гэх үү дээ эсвэл дэмжигдэхгүй байдал ирж ихээхэн сэтгэлээр унав аа. Ерөөсөө больдог ч юм уу гэж... Магадгүй ингэж явсаар хүн мөрөөдлөө нэг нэгээр нь гээдэг л байх л даа. 
"Бусдыг ухарч няцах тэр л үед та эргэлт буцалтгүйгээр огт зогсохгүйгээр хөдөрмөрлөх, мэрийх хэрэгтэй" гэж хэзээ ч юм бэ уншсан Ки -Ү- Жин ий бичсэн номын мөрүүд нүдний өмнө зурайна. Унших ч амархан шүү. Ажил хэрэг болгоно гэдэг нэг хэрэг.  Хөгшин залуу гэлтгүй мөрөөдөлөө гээхгүй баймаар юм шиг... Энэ жил би салбартаа тэргүүлнэ, яваандаа .... хэмжээний хүн болно хэмээн төсөөлж явсаар эхний босгон дээр бүдэрч, санаагаа хураах.
Бүгтийсэн, бөгтийсэн дорой амьдарлын тэмцэлгүй хүмүүст би үнэн дургүй. "Надад боломж алга, болохгүй байгаа юмыг яах юм бэ " гэх мэтчилэн.  Сүүлд адаглаад нүд анихад ч гэсэн харамсах зүйлгүйгээр амьдрах хэрэгтэй  л гэж боддог юм.
Өчигдөр Болдоо гээд зураач ахын яриаг сонслоо л доо. 25 дугаар сувгаар гарч байна... "Би 45 нас хүртлээ зураач болно гэж мөрөөдсөн.. үзэсгэлэнгээ гаргана 50 хүртлээ мөрөөдсөн гэх мэтчилэн миний мөрөөдлөө ажил хэрэг болсон гэж дурдаад авна лээ. "Би үхэхээс айхгүй харин хйиж амжихгүй үхэхээс айдаг " гэж тэр ахын сүүлд хэлсэн тун их таалагдсан шүү.
"Мөрөөдөл тас цохигдох тэр үед сэтгэлээр битгий унаарай Обод минь... Биелүүлэх боломж, хугацаа хэмээх хоёр зүйл чиний өмнө дурайж байна." хэмээн өөртөө шивнэж сууна ...        
Сэтгэгдэл:


hi
amidrald zaawal bieluuleh eostoi husel, zugeer sanaj bodoj ywdag muruudul gej 2 uur zuil bdag bh gej bi boddog.. chiniih ali ni yum bol doo...gedgees l hamaarah bh daa. herwee ehniih ni bol zaawal bieluuleh heregtei. bi chamdaa tuslanaa.
Бичсэн: iriinaa (зочин) цаг: 16:25, 2010-11-03 | Холбоос | |


Сүүлийн өгүүлбэрийг өөрт нь дахин хэлье
Бичсэн: Гилийн хатан (зочин) цаг: 09:58, 2010-11-02 | Холбоос | |


Урагшаа найз минь.
Бичсэн: Зочин цаг: 22:00, 2010-11-01 | Холбоос | |


Sainuu
Unuudur hetsuu ch daraa ni ok boldog sh de Obodoo chi chadnaa, humuusiin shariig zow ugeer maltaj bna tnks
Бичсэн: Зочин цаг: 17:41, 2010-11-01 | Холбоос | |


xe xe xe, neeree ch iim yum udur bolgon tohioldono shuu
Бичсэн: Yanjmaa цаг: 16:46, 2010-11-01 | Холбоос | |


яг яст мэлхий шиг бага багаар...зорилго, мөрөөдөл биелдэггүй бол яахин бид өнөөг хүртэл амьд явж байх билээ, бидний амьдралд болж буй бүх зүйл л өнгөрсөнд мөрөөдөл, зорилго байгаагүй гэж үү? эргэлзэх
Бичсэн: upshot_gp цаг: 15:50, 2010-11-01 | Холбоос | |


Маниус угаасаа мөрөөдлөө нээх амархан хаячихгүй байх өө. Угаасаа сэтгэлээр унах зүйл зөндөө л гардаг. Урагшаа л зүтгээд байх хэрэгтэй л гэж боддын. Ухрахгүй зогсохгүй. Цаг нь ирэхэд зөв газраа олох л болно. Амжилт хөө!
Бичсэн: xvv цаг: 13:33, 2010-11-01 | Холбоос | |


Урам хугарах ч гэцүү шоо. гэхдээ миний анд чадна доо. Обод чадахгүй бол өөр хэн чадахав. Чи мундагийм чинь smug smug

Зүтгээд бай зүтгээд бай.

B цэгт хүрэхийн тулд C цэгийг харж явахад нэг л өдөр В цэгтээ Очихсон байдаг гэжийлээ шд smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:08, 2010-11-01 | Холбоос | |


санаж явбал бүтнээ гэж
Бичсэн: dadido цаг: 12:07, 2010-11-01 | Холбоос | |


Гүрий, гүрий.
Бичсэн: Арсун (зочин) цаг: 11:31, 2010-11-01 | Холбоос | |


Би таныг мөрөөдөлдөө тас цохигдоно гэж бодохгүй байна. Та зүгээр л инээж байгаад л ард нь гарах хүн ш дээ. Би танд итгэж байна.Амжилт
Бичсэн: Turbold цаг: 10:28, 2010-11-01 | Холбоос | |


өөртөө шивнэн буй үг чинь зөв шүү. урмаа хугалуулах хэцүү зүйлсүүдийн нэг.. энэ цагт, тэр сайхан бүхний төлөө гэсэн хүслээ л тээн үлдэх нь чухал.. тэгэхэд нэг өдөр урмаа буцаан олоход, хүсэл маань байгаа цагт дахиад л урагшаа явна шүү дээ.. Найздаа амжилт, бид хамтдаа байгаа тэврэлт
Бичсэн: Chimgee (зочин) цаг: 10:22, 2010-11-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax