Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-11-25
Тусгаар тогтнол чамайг би тунхаглан зарлана би
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би.  Нэг том яруу найрагчийн нэг ийм мөртүүд сэтгэлд огшиж орж ирээд. Хэрэв би тусгаар тогтносон энэ улсын иргэн байгаагүй бол эрх чөлөөг ингэж эдлэхгүй л байхсан. Нутгийнхаа салхинаас цээжээ дүүртэл амьсгалаад л хашгираад, уйлаад , дуулаад л .... хүссэн газраа аялаад л ... Энэ нутагтаа бид, би, миний хүүхэд тэрний хүүхдийн хүүхэд ч эзэн нь байх болно.  Яахавдээ одоогоор удирдагч, хууль тогтоогчидод нь тааруухан дүн тавимаар, манай хадмын хашааны банхар ч ойлгхоор тэнэг зүйлийг удаа дараа улиг болтол тайлбарлаж, нийгмийн халамжийг хавтгайруулж, татвараар дарамталж, улс эх орныхоо баялгийг хайр найргүй зарж,  байгалиа өр өвтгөтөл сүйтгүүлж, юмны үнийг нэмэгдүүлж  бухимдуулсан хэвээр ч ирээдүйд бол ийм байдал удаан үргэлжлэхгүй л байх хэмээн өөдрөгөөр харж сууна.
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлаагүй бол өдийд хууль тогтоогч, гүйцэтгэх засаглал гэх нэрийн дор увайгүйтэж байгаа хэдэн нөхдүүд хүний газар, гүний нутагт болгочихсон сууж байж мэднэ хэмээн зарим иргэд бархиралдаж байгаа нь үнэний ортой. Хэний хүчээр хэний тэмцлээр эх орноо тунхагласан гэдгийг битгий мартаасай.  Иргэдийгээ зориуд ядуу байлгах нь зориуд хоосруулах нь магадгүй засаглагчидад ашигтай байдаг дүрмээр тоглоод байх шиг. Хүнийг ядуу байлгах тусам, харанхуй байлгах тусам төр нэрээр боолчлох, дээрэлхэхэд амар хэмээн  төсөөлөөд байх шиг. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн учраас би өнөөдөөр хавтгайруулсан нийгмийн халамжийг эсэргүүцэж байна. Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн учраас би хэнээс ч хараат бус дархлаатай байхыг хүсч байна.

Бонус: Баяртай холбоогүй болсон явдал биччихье. Манайд Нянгар хэмээгчлэн миний нэрлэсэн нөхөр ажилдаа ороод 24 цаг бололгүй бүх юмаа хаян одоод удаагүй байсан цаг. Нэг гадаадын байгууллагад судалгааны ажил танилцуулах шаардлага гараад эзгүй байгаа Нянгарын флашанд шууд юмаа хуулаад гарч одвоо хөөрхий. Шалгааагүй сүүлд гай болсон юмдаг.Яг пресентаци танилцуулах гээд товчлуур дартал түг  түмэн хүний өмнө баахан шалдан хүүхний зураг үсэрч гарч ирээд манийгаа хичнээн түлсэн гээч. Ичиж үхэх шахав. Ард хэд хэлэн амандаа шивэр авир гэх нь сонсдоно. "Даралттай хар хог вэ" хэмээн жан жан гэнэ. Би яахвэ яахав, нэгэнт шараа болсон баагий. "Нянгар хар туучий чамайг даа" хэмээн үглэсээр гарч хөлсөө арчсан юмдаг.

   Омбдоо


Сэтгэгдэл:


НЯНГАР ГУАЙ БАГ АЛААД ХАЯСАН БЭЭШД...
Бичсэн: luna цаг: 16:19, 2010-11-26 | Холбоос | |


гадны нөлөөлөлд орсон нөхдүүд олон байх шиг
Бичсэн: dadido цаг: 16:16, 2010-11-26 | Холбоос | |


Өө хоцорчихож... гуниглах
Бичсэн: xvv цаг: 13:37, 2010-11-25 | Холбоос | |


ярзайтал инээх нээрээ http://havtgairuulsan-halamj.blogspot.com/ энэ захиаг бичиж илгээдэг юм билүү... Зөв зүйл гэж бодсон ч залхуураад байсан юм...

Нээрээ тэр Нянгар нөхрийг сонсоод татаж унасан шүү rolling on the floor rolling on the floor rolling on the floor
Бичсэн: xvv цаг: 13:36, 2010-11-25 | Холбоос | |


Тийм ээ, Тусгаар тогтносон Монгол орны төлөө зүтгэе.
бонус: rolling on the floor rolling on the floor
Бичсэн: Zurai цаг: 13:34, 2010-11-25 | Холбоос | |


миний бидний монгол улс мандан бадраг гоё шүү
Бичсэн: bon_bon цаг: 12:21, 2010-11-25 | Холбоос | |


гоё шүү инээх
Бичсэн: Garin цаг: 11:44, 2010-11-25 | Холбоос | |


Монгол Улс - Мөнх Хөх Тэнгэр
Бичсэн: org (зочин) цаг: 11:14, 2010-11-25 | Холбоос | |


инээх
Бичсэн: org (зочин) цаг: 11:12, 2010-11-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax