Хамаагүй сэтгэгдэл бичвэл нэгэн засгийн газрын түшмэлийн шийдвэрээр та шоронд орж болохнээ. Саяхандаа Амундра гэх залуугийн толгойлдог Монгол масс медиа компанийг УИХ-ын гишүүн Эрдэнэ гэх нөхөр шүүхэд өгөөд тусыг эс болсон билээ. Хувалзуудын харшил хөдөлж байх шиг. www.news.mn гэх сайтад үлдээсэн түүний шалдар булдар, авлигын болон порно явдлын талаархи сэтгэгдэлд багтарч үхэхээ шахсан. Идээ бээрийг шахах эрэн сурвалжлагч сэтгүүлчдээ шоронд илгээдэг манайх шиг ардчилалаасаа хорин байраар ухарсан орон хэд хэд бий тухай нулимс цийлэгнүүлэн өгүүлэх Ардын намын нэгэн гишүүний ярьж байгаа үнэний ортой. Тус сэтгүүлч мон ураны Наранхүү гэх нөхрийг насанд хүрээгүй онгон охин авч хүслээ хангадаг тухай бичсэн билээ. Үүнд хүмүүс нэг их гайхаагүй. Хүүхдийн паркт түүний авсан газарт нь нэг ч хүн халдаж чадахгүй байгаа. Магадгүй зарим шалтгааны улмаас хүүхдийн паркт тоглох юмсан гэж хүлээж суусан хүү одоо сахал үс нь ургаад эхнэр хүүхэд авчихсан түүний хүүхэд нь энэ жилээс тоглох нуу үгүй юу?.
Социализм эргэж ирээд сайхан байгаа тухай хорооны даргын үг чихэнд хоногшоод. Одоо удахгүй блогийг боомилих алхам хийгдэж эхэлж байгаа харилцаа холбооны газрын даргын мэдэгдэл бусдад нэг иймэрхүү сэтгэгдэл төрүүлж байна даа :
Сэтгэгдэлүүд: