Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-12-24
Улиг болсон сэдэв ... мал сүрэг төрийн хамгаалалтанд байна
Энэ тухай байнга л бичих юм даа Малчид.. бас малын тухай
Ерөнхийдөө Монгол Улсын Үндсэн хуульд " Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэсэн заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гарах маргаан тасрах янзгүй. Хууль тогтоогчоос уг нь дээрх санааг малын удмын санг хамгаалах зорилгоор оруулсан. Гэтэл шууд утгаар ойлгож, хэрэглэж малыг хамгаалж, нөхөн төлбөр өгч, чихэнд нь чипс зүүж, малчдыг ивээн тэтгээстэй тухай хотын иргэд гомдоллож байгаа нь үнэний ортой. Дугаар хорооны иргэн таксины Балбар, багийн иргэн Дондог хоёр яг ижилхэн Монгол Улсын иргэн. Харин Балбар такси хулгайд алдаж дээрэмдүүлбэл хохь, малчин малаа хулгайд алдаж, хөлдөөж, хаируулбал төр түүнд нөхөн олговор олгож, өвс, эсгий нэмнээг нь бензин тос гарздаж аваачиж өгнө.
Явж явж малчид баян. Хөдлөх хөрөнгөтэй Дондогийн нүдэн дээр нь мөнгө нь бэлчиж байдаг. Харин Балбар хөрөнгөгүй такси нь түрээсийнх. Хэзээ орлого олох нь тодорхйогүй. Харин дондог хүссэн үедээ малаа зараад сүүгий нь саагаад, арьсийг тушаагаад мөнгө олох боломжтой. Харин өөрөө харж хямгадаагүй, хөрөнгөө алдаж үрэгдүүлсэн хоёр иргэнийг төр ялгаж харьцаж, дугаарладаг. Шалтгаан нь дээрх заалтийг буруу ойлгож хэрэглэдэг бас УИХ-ын 76 гишүүний 70-аас дээг хувь нь орон нутгаас сонгогддогтой холбоотой. Малчиддаа хайртай бас малдаа хайртай гишүүд дийлэнхи нь учраас ...
Хотод гамшиг гарвал малчид баяждаг. Мах сүү үнэд орж чацаргана адууны мах, аарц хүртэл од болно. Харин хөдөөд гамшиг гарвал бид гэрэлтэй гэгээтэй паартай байшинд суугаа учраас ялтай. Ялыг нь үүрч малчидад хараалгуулан барин байж хамаг юмсаа цуглуулан хандив өргөж, нутгийн зөвлөлийн эдийн засгийн мөлжлөгөд өртөнө.
Балбарын гадаа байгаа ганц хөл дүүжлэх унаа хөлдвөл төрд ямар ч хамаагүй, харин Дондогийн гадаа байгаа хөл дүүжлэх унаа хөлдвөл түүнд мөнгийг нь эргүүлж өгдөг. Балбарын Замын Үүд-Эрээний гааль дээр бараа нь муудаж шатвал хохь харин Дондогийн хил гаргах гэж байсан арьс Гашуун сухайтын боомт дээр саатвал газар дээр нь Их хурлын гишүүд уйлалдан дуулалдан очиж өөрийн биеэр гаалиар нэвтрүүлж өгч, шатсан хэмжээгээр нөхөн олговор өгөх шийдвэр гаргадаг. Шударга төр - шударга нийгэм - Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна.
Сэтгэгдэл:


малаасаа татвар аваа. одоо дахиж малчдад өвс тэжээл хадлан тусламж үзүүлэх хэрэггүй. ямар улсын мал биш. хувьчилаа биз дэ. ямар нэгдлийн мал хариулж байгаа биш
Бичсэн: Зочин цаг: 09:11, 2017-12-27 | Холбоос | |


уншигч
Их л мулгуу юм бичиж дээ. Юм мэддэггүй, их мэдэгч л байх шиг байна даа, энийг дэмжсэн хүмүүс ч мөн адил. Аль ч улс өөрийн улалмжлалт аж ахуйгаа төрийн дэмжлэгээр хадгалж, явуулж байдгийн. Тэгэхгүй бол тэр Балбар шиг ч түрээсийн такси барьсан бүрхэг амьдралаар амь зогооно ш дээ энэ ард иргэд чинь. Мал аж ахуйг улам сайн дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй.
Бичсэн: Зочин цаг: 10:04, 2012-09-21 | Холбоос | |


заа тэгээд малчид бидний төлөө, бид малчдын төлөө амьдрах албатай ч биш. гэхдээ хотынхон өдрийнхөө цалинг хүртэл хандивлаж, ялаа үүрдэг нь тодорхой ш дээ. хараал идсэн архичин залхуучууд намаржингаа айл хэсэж, айраг цагаа эргүүлж, айлын эхнэр эргүүлснийхээ төлөөсөнд малаа зуданд алдахад хотынхон бид, бидний үр хүүхэд хүртэл мань мэтээр нэмнээ оёулж, лаа, чүдэнз зөөлгөдөг л биз дээ. тэгээд ч арчаагүй, залхуугаасаа болж хотоо харлуулсан хөдөөнийхөн хотод орж ирээд хийх ажилгүй доошоо ороод хулгай дээрэм хийж, хүн алж, хүрээ талж, гудманд бидний өөдөөс хараад сарьж, нус, шүлсээ нүүр рүү цацдаг нь худлаа юу? өдөр болгон машин жолоодоод вокзалын арын замаар яваад үзээрэй. хөдөө бэлчээртээ идшилж буй мал мэт гэрэл дохио, явган хүний гарц, машин тэргийг ч үл анзааран урагш зүтгэх эргүүтсэн төлөг шиг хэдэн юмнуудтай тааралдах вий. бүү гайхаарай. тэд бүгд хөдөөнийхөн байх болно. мөрийцөхөд ч бэлэн байна. тэртэй тэргүй хөдөөнийхөн малаа адгуулж чаддаг ч биш дээ. хэдэн малаа хээр хөөж гаргачхаад айл хэсээд архи уугаад явж байхад нь ч юм уу эсвэл гэртээ гэдсээ илээд хэвтэж байхад нь хулгайч нар нь аваад явчихдаг. сүүлд нь малаа алдчихлаа олж өг гээд л хэдэн цагдаа нарыг баахан хоргоодог ш дээ. цагдаа нар нь зөн билгийн тулаанд оролцох чадваргүй болохоороо алдсан малыг нь үгүй мөн олж өгч харагдана даа. ха ха ха. эрдэнэ болсон хүнээ хамгаалж чадахгүй байж нүүрэндээ үстэй хэдэн адсаганы төлөө юун ч их санаа зовдог юм бэ дээ. идэх махгүй бол өлсөж үхнэ гэж үү? үгүй шүү. мөнгө нь байхад австралиас баахан илүүдэл хонийг нь оруулж ирээд пүнзэнд хорьж тэжээж таргалуулж байгаад алаад иднэ дээ.
Бичсэн: amaahai76 цаг: 23:01, 2010-12-28 | Холбоос | |


За за дуусгая даа. Сайхан мэтгэлцлээ
Бичсэн: dadido цаг: 14:35, 2010-12-26 | Холбоос | |


Онолын хувьд тийм байж болох байж магадгүй. Амьдрал дээр буухаараа ашиггүй л байгаад байгаа даа. Манайхан барууны заавар зөвлөгөөгөөр зөндөө л явж ирлээ. Анх зах зээлийн тэгш байдал гээд импортын татварыг тэглээд л энэ бүхэн эхэлсэн. Эцэст нь өөрсдөө юу ч үгүй, өмнөд хөршөөс бүрэн эдийн засгийн хараат болж дуусаж байна. Хэт их онолдож туйлширах дэмий. Өөрсдийн толгойг бас ажиллуулж байх хэрэгтэй. Хаана нь тэгш байдал хэрэгтэй, хаана нь тэр чөлөөт зах зээл нь хэрэгтэй байна тэр газраа л байг. Бид гарааны тэгш байдал, чөлөөт зах зээлийг өөрснөө зөв үнэлж дүгнэж чадахгүй байна аа л гэсэн үг. Энд иргэдийг өмчөөр ялгаварлан гадуурхах талаар ярьж болохгүй байх. Дээр тайлбарлаж бичлээ шүү дээ. Ойлголцоод байх ч юм байхгүй. Та нар буруу бодож байна л гэж би бодож байна... (Лаг томров хэлээ гаргах) Гэхдээ үнэн шүү. Коммунист гээд бүгдийг нь хараар будаж, ардчилсан эрх чөлөөт гээд бүгдийг цагаан тагтаа болгох хэрэггүй. Муулаад үзэн ядаад байдаг Хятадыг хар л даа. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй зөв бодлого бариад, дэлхийд хөгжиж байна. Гэтэл бид...

Цаг нь ирээд үнэхээр тэгш бизнес хөгжих боломжтой болсон, мах сүүний бизнесүүд маань хөл дээрээ тогтоод гадаад дотоодын импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээний зөв татварын болоод бусад бизнес орчинг бүрдүүлээд сүлжээ нь бүрдсэн цагт бол аяндаа тэр сүү, махны чиглэлийн бизнесийнхэн нь өөрснөө малчидаа аваад явдаг, Балбараас Дондог юу ч гуйдаггүй болох цаг нь ирнэ. Одоо бол арай дэндүү эрт байна. Энэ чиглэлийн бизнес эрхлэгчид маань малчдыг дэмжих чадвар нь ч мөхөс, тэр сэтгэхүй нь тогтож амжаагүй байх шиг байна. Төрөөс халамжлахаас өөр арга байхгүй л байна гэж бодож байна. Хэдэн малаа зарах арга зам ч байхгүй, ченжүүд гэх нөхдүүдээр хэд дахин дамжуулж зарж үрж болсон болоогүй хэдэн цаас олоод нөгөөхөө хүүхдийнхээ төлбөрт хот руу явуулаад л дуусгаж байх шиг байна. Тэглээ гээд хаячихвал Балбарууд өөрснөө л хоосон хоцорно. Нэгэнт эрүүл бизнес нь хөгжөөд, уралдаад явах тэр хөрс нь бүрдээгүй байхад эртдүүлвэл тэгээд л 90 оны алдаагаа дахин давтаад эцэст юу ч үгүй л хоцорч ч мэднэ...

Бичсэн: Алмас цаг: 06:22, 2010-12-26 | Холбоос | |


За за энэ тал дээр ойлголцохгүй бололтой. Гарааны тэгш байдал, Чөлөөт зах зээл, иргэдээ өмчилж байгаа зүйлээр нь ялгаварлан гадуурхдаггүй тогтолцооны тухай л бичих гэж хичээлээ
Бичсэн: dadido цаг: 21:00, 2010-12-25 | Холбоос | |


ийм юман дээр
ийм юман дээр маргах шаардлага байгаамуу
Бичсэн: Обдоо цаг: 14:52, 2010-12-25 | Холбоос | |


Дадидо миний хэлснийг ойлгоогүй бололтой. Ах чинь мөнгө явуулжээ. Гэтэл мах байхгүй бол чи яах вэ? гэдэг зүйл яриад байна хөө.
Гадаадаас хэр их хэмжээний валют орж ирдгийг бол сайн мэдэхгүй юм аа. Чинийхээр бол бид одоо малаа үхүүлээд, зарахыг нь зараад гадагшаа танай ах шиг явж ажил хийж мөнгө олж ирэх хэрэгтэй гэсэн үг үү? Тэгээд мөнгө олоод иртэл чамд авч идэх мах байхгүй болчихсон байвал яах вэ? Тийм болохгүйн тулд тэрнээс чинь гадна ганц байгаа, өөрсдөө хийж, өсгөж үйлдвэрлэл явуулж байгаа ганц салбар маань энэ байна гэж хэлээд байгаа юм шиг байх юм? Мал аж ахуйг бусад бизнес, эд хөрөнгөтэй яавч дүйцүүлэн авч үзэж туйлширч болохгүй ээ. Дэлхийн аль ч оронд өөрсдийн онцлог, үндсэн гол бизнесийн салбаруудаа төрөөс дэмжиж, хөгжүүлж явдаг. Төрийн бодлоготойгоор бизнесийнхэнтэйгээ хамтран ажилладаг. Ялангуяа үндэсний аюулгүй байдал, хүн амын хоол хүнсний үйлдвэрлэл бол аль ч оронд чухал, төрийн хамгаалалтанд байх ёстой зүйл. Тэр ч байтугай тэр малын мах эрүүл, элдэв хоргүй, өвчингүй байхыг хянаж мал маллаж байгаа тэр орчинг цэвэр, цианид, мөнгөн усгүй байлгаж ард түмнээ хамгаалах бодлого боловсруулах хэрэгтэй байх. Малаа хамгаалах ёстой шүү дээ.

Ер нь цаасан, алтан, мөнгөн, алмасан ямар ч мөнгө эрдэнэ байгаад цагаа тулахад шуудай алт байсан ч үмх махаар солиод олж идэж чадахгүй үе тулах, балга усаар солиод ууж болохгүй үе тулах...

Хамгийн сүүлийн горхи ширгэж дуусахад л
Хамгийн сүүлийн загас хатаж үхэхэд л
Хамгийн сүүлийн мод хожуул болоход л
Алтыг идэж болдоггүйг хүн төрөлхтөн ухаарна... /Индианчуудын сургаалиас/



Зассан: Almas хэзээ: 2010-Dec-25 03:01 PM
Бичсэн: Алмас цаг: 14:51, 2010-12-25 | Холбоос | |


Энэ зан чинь л малчдыг давруулдагшд. Яс яман дээрээ тэд өөрсдийнхөө ХУВИЙН ХӨРӨНГИЙГ маллаж байгаа. Монголд орж ирж байгаа хөрөнгийн дийлэнхийг гадаадад байгаа хэд маань оруулж ирж байгаа нь үнэншд.Тэр малын махыг чинь солонгост байгаа ахаас минь явуулсан хэдэн ногооноор худалдаж авч иддэг юм. Капиталист нийгэмд социалист арга барилаар явахгүй ээ. Социализм юунд хэрэгтэй вэ гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдүүдэд хэрэгтэй байдаг юм
Бичсэн: dadido цаг: 14:15, 2010-12-25 | Холбоос | |


Тэр тийм. Хамгийн гол нь малчидад өө энэ өөрийнхөө эд хөрөнгийг биднээр туслуулах гэлээ гэж хандаад эрс тэс хүйтнээр үхүүлэхийг нь үхүүлээд, зарж урагш гаргах нь гаргаад хотод ороод ирлээ гэж бодоход Балбар нар юу идэх вэ? гэдгээ бас бодох л хэрэгтэй. Дондог хэдийгээр хариулаад, эзэмшээд байгаа ч үнэн хэрэг дээрээ бол Монголын өмч. Монголд байгаа ганц бодит хоол хүнс. Дээр нь яахав гурил, төмс хоёрыг нэмбэл нэмэх л юм. Гэхдээ л... 40 сая малтай болчихлоо гээд ад үзээд байтал ганц жилийн дотор 23%-аар бараг 1/4 дахин буурсан байшд. Гэхдээ бас бэлчээрийн талхлалт энэ тэр байгаль өөрөө зохицуулж байгаа гэж хандах хүмүүс байгаа. Нэгэнт дэлхийн дулаарал болоод байгаа, өвөлдөө зуд, зундаа ган болоод буй энэ байдлыг өлсөж үхэлгүй, хүний гар харалгүй тэсээд өнгөрөхийн тулд яах аргагүй малчдаа дэмжиж, төрөөс зөв зохицуулалт бодлого явуулж байж л давж гарна. Туслах ёстой үед нь туслах л хэрэгтэй. Тэгэхгүй бол Дондогийн л мал тул тэр өөрөө л үхүүлэх эсэхийг шийдчихвэл Дондог малаа зуд, ганд өгөхийг нь өгчихөөд, үлдсэнийг нь мах болгож урагш нь гаргачихаад хотод орж ирээд эксел авч унаад давхиг. Дондог Балбар хоёулаа хоолгүй хоцорно. Магадгүй Эрээн рүү охиноо зарж нэг хоёр уут будаа олж идэж нэг магадгүйм даа... Эсвэл Солонгос явах биз хэлээ гаргах
Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг. Ямар ч байсан Дондог Балбарт мөнгөөр ч болсон мах, сүү, тараг идүүлээд байгаа юм шүү гэж бас харж үзвэл бас арай өөрөөр харагдах юм шиг.

Бичсэн: xvv цаг: 13:42, 2010-12-25 | Холбоос | |


htхэхэхэ
балбар хөдлөө руу явах хэрэгтэй гэсэн гаргалгааг хийсэн нь сонирхолтой санагдав. Гэхдээ цагтаа тулахад ямарч балбар Дондогийн ажлыг хийгүй
Бичсэн: Обдоо цаг: 12:53, 2010-12-25 | Холбоос | |


Би бол үүнийг эсэргүүцэж байна. Тийм л юм бол Балбар хөдөө гараад мал маллаж болно шүү дээ. Харин ч малаа зараад хотод ирсэн биз дээ?
Малаа, малчидаа харж хандах нь зөв гэж боддог. Нийтээр нь мөнгө тарааж байхаар малчидаа харж хандсан нь дээр. Монголд өөр юм хийдэг хүн хэн байгаа юм бэ?
Ганц гол үйлдвэрлэл эрхэлж баялаг бүтээж байгаа хэсгээ дэмжиж харж хандахгүй юм бол өөр хэнийг дэмжих гэж? Харин ч үндсэн хууль маань ийм сайн байгаад би лав бахархаж дээдлэж явдаг. Даанч тэр бүр заалт нь хэрэгждэггүй, хуулиас дээгүүр том толгойтой хүмүүс нь их болсон нь харамсалтай. Хүн бүр хууль муу гээд хууль барихгүй зүтгээцдэг. Ийм болохоор Монгол хөгждөггүй. Дээд зэргийн муу хууль байсан ч дагаж мөрдөөд явбал хэзээ нэгэн цагт Герман эсвэл Япон болж болох л байх. Үндсэн хуулиа байтугай замын хөдөлгөөний дүрмээ ч мэдэхгүй, ногооноор зам гараад, улаанаар зогсдог гэдгийг ч мэдэхгүй хүмүүс шүү дээ. Үнэндээ тэр муусайн малчид чинь бас хааяа хот орж ирэхээрээ машин тэрэгнээс айгаад гарцаар, хүлээж байгаад ногоон гэрлээр гардыншд. За за хадуурлаа хэлээ гаргах

Энэ тал дээр санал нийлэхгүй байна. Балбарт ч гэсэн мал маллаад явах сонголт бий. Харин төр бол энэ улсыг эдийн засгийн хувьд тогтвортой байж, хийж бүтээж түүнийгээ идэх боломжтой байлгаж зохицуулах ёстой. Тэгэхээр аль хийж бүтээж бусдын аманд хийх хоолыг, зараад валют болгох зүйл бэлдэж байгаа хэсгээ дэмжих хэрэгтэй. Уул уурхайгаас өөр гаднаас Монгол руу хөрөнгө оруулж ирж, гадагшаа гаргадаггүй ганцхан үйлдвэрлэлийн салбар байна. Түүнийгээ л дэмжихгүй юм бол тэр машин тэргийг дэмжвэл дугуйтай төмрөө тэврээд бүгдээрээ өлсөж үхэх, эсвэл машинаараа дэлхий тойрч халтуур хийхээс өөр арга үлдэхгүй байх. хаха за бараг нийтлэлээс нь урт сэтгэгдэл биччихлээ cool
Бичсэн: xvv цаг: 01:09, 2010-12-25 | Холбоос | |


оо баярлалаа сайхан бичжээ
Бичсэн: g84 цаг: 23:31, 2010-12-24 | Холбоос | |


ЁСтой час хийсэн бичлэг. Жилийн өмнө ийм юм бичиж л байсан. Даан ч хөдөөний гаруудад балбуулчих гээд байдаг юм. Гавъяат малчин ч гэх шиг бас.
Бас ийм ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргаж байхад ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХЭД заргалддаггүй юм байх даа нээрээ

Бичсэн: dadido цаг: 18:56, 2010-12-24 | Холбоос | |


үнэн үнэн.
малын мах идэж, сүүгээр нь цай чанаж уудаг ч гэсэн өнөөгий нөхцөлд малчид гэж давруу хэдэн юм байнаа. хувиа бодож энд тэнд мөнгө нэхсэн хүмүүс. зуд болгоноор биднээс өвс тэжээл гуйна. суудаг байрны маань паар хөлдвөл тэд л лав малаа май гээд өгөхгүй гэдгийг нь мэдэх байна. малаар нь ямар хөлдүү паар гэсгээх биш. зуд болохоор буян бодож өгсөн миний өгсөн мөнгийг худлаа баярласан хүмүүс болж аваад хамаг малаа алдахаар нь замын зардал хийгээд л хотод орж ирнэ. нөгөөхөө зөвтгөж "малгүй болсон" гэдэг том шалтагтай.
эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдиг шиг ноолууранд нь болж хэдэн ямаа тэжээгээд экологи алаад, тэжээж чадахгүй үхүүлчихээд бидний цалингаас мөнгө нэхсэн хүмүүс. нөгөө фермер энэ тэр гээд хэлбэрээр нь өсгөж чадахгүй юм бол даахгүй нохой булуу хураана гэгчээр хэдэн тураалтай мал тэжээгээд хэрэг байна уу. мах авах гэхээр сарын цалингийнхаа талаар нь шахуу мах авна. өндөр үнэтэй гэж жигтэйхэн дээ харин ч нэг. хүн амаа хангалттай хангах хэмжээний малтай байж шүү дээ.
Бичсэн: tamerlan13 цаг: 18:22, 2010-12-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax