Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-12-23
Архинд живцгээе
 
Архинд живцгээвэл ямар вэ? Өвөлдөө хөлдөж осгож байгаа манай архичдын тоо Иракийн зарим хотод болдог дайнаас илүү хохирол учруулдаг. Яах вэ архичид тэгээд дуусах улс гэж бодъё
Гэтэл ...
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хууль гэхчилэн бэлэгдлийн шинжтэй хэдэн хуулиуд ч шаврын хаалт болж дээ. Багавтар бааруудаа торгоход ашигладаг бардаак зүйл болж.
Дээрхи архины рекламыг үзвэл 2011 ондоо сэгсийтлээ архидаад хордож үхэцгээе гэсэн сайхан гаргалгаа сэтгэлд бууж байна л даа.
11 -ийн тоог хоёр архины лонхоор төлөөлүүлээд байхдээ яахав дээ. Энэ реклам бараг бүхсонин дээр гарч байгаа.
Дашрамд дурдахад хууль бус зар сурталчилгаа буюу архины сурталчилгаагаа сонин, телевизүүдэд өгөхдөө томхон компаниуд сурталчилгааны төлбөр болон торгуулийн мөнгөтэй хамт өгдөг гэж байгаа. Үгүй мөн их доромжлол шүү. Хэрэв шударгадуу нэг сонин, ТВ хууль бус ийм зар сурталчилгааг гаргахгүй гэвэл бүх охин компани, хамтран зүтгэгчид нь сурталчилгаагаа татдаг нь энэ нь бараг хаалгаа барихад хүрдэг тухай гомдоллох нэгний яриа ч үнэний ортой юм.

За тэгээд 2011 оноо архиар дүүрэн угтаарай хэмээн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

/Энэ зургийг авч очосон хүнд авдар архи 0.3 хувийн урамшуулал үзүүлж байгаа сурагтай/
Сэтгэгдэл:


upshot
статистикийн мэдээлэл харуул ч ёстой нээрээ арай ч дээ санагдана даа. олонх маань хагас бүтэн за янз бүр согтолттой юм билээ. гуниглах
Бичсэн: Зочин цаг: 08:23, 2010-12-25 | Холбоос | |


Байгалийн шалгарал юм байх даа?
Бичсэн: AmonRa цаг: 01:20, 2010-12-25 | Холбоос | |


Мань архины үйлдвэрүүдийг дампууруулахаар шийдсэн. 2011 онд цагаан архи лав амсахгүй. Би уухаа болихоор бас овоо их юм хасагдах байх даа. Нэг хүнд жилд 40л байдаг гэл үү? ярзайтал инээх
Бичсэн: xvv цаг: 01:14, 2010-12-25 | Холбоос | |


ЗАЛУУСАА БУСАД НЬ ЯАХАВ ДУУСЧ. ЯДАЖ ӨӨРСДӨӨ Л ХИЧЭЭЦГЭЭЕ
Бичсэн: dadido цаг: 19:00, 2010-12-24 | Холбоос | |


Обдоо, Амаахайгийн хэлдэг үнэн шүү.

Блогерууд минь архи дарсаа тааруулж уугаарайдаа ядаж хэхэ. Тэгээл энд тэнд очоод 2 лонх зэрэгцүүлж тавьчихаад яваад байваа нөхдөө. Аймаар юм...
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 18:50, 2010-12-24 | Холбоос | |


завхарсан юм аа. хэрэгтэй нэртэй ч хэрэггүй хуулиудын цоорхой завсраар монголчууд маань гоожоод дуусч байна шүү дээ.
Бичсэн: amaahai76 цаг: 23:12, 2010-12-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax