Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-09-05
Тэнэглэл

Хэдэн жилийн өмнө цагдаагийн албан хаагч байлаа. Өвөл ч билүү хавар ч билүү сайн санахгүй байна.  Жижүүрт гарч байтал дуудлага ирлээ. Шөнө болчихсон нилээн хүйтэн дунд бүрэлдхүүнтэйгээ давхиад очлоо. Хаяг нь та бүхэнд тийм чухал биш байхаа. "Хотын захын ......дугаар дунд сургуулийн хичээлийн танхимд нэг этгээд нас барсан байна " гэсэн дуудлагаар нилээн бартаатай замаар очив.

Хөөрхий нэгэн багш залуу амиа хорложээ. Гэхдээ бүүр тэнэглэхээс тэнэглэх гэсэн шиг очиж очиж гэнэхэн хүүхдүүд сурдаг ариун танхимд, архи уугаад өөрийгөө   зангиагаараа,  явж явж хөөрхөн сурагч нарын паартнаас боомилж нас барсан байсан. Яасан их тэнэглэл вэ? Уур ч хүрэх шиг. Гэхдээ тийм газар тэгж уурлаад аяхав дээ . Гол нь талийгаач тэр залуугийн болчимгүй тэр нэгэн тэнэгэлэлээс болж өглөө эрт танхимдаа эрдэм номоо багшаараа заалгах гэж ирсэн олон арван хөөрхөн , ариухан сурагч 1-р ангийн хүүхдүүдийн нилээн хэд нь шоконд орж, сүрхий сандаргасан юмдаг.

Сүүлд нь яахавдээ хэргийн байдал энэ тэрээс талиййгаач залуу дөнгөж 24 настай, зэгсэн ухаантай, чиглэлээр магистр хамгаалсан, цаашдаа өсөх ирээдүйтэй сайн багш нарын нэгэн байсан ........Нас барсан хүний ясыг өндөлзүүлэх гэсэн дээ биш л дээ. Блог уншигч авхай та битгий буруу ойлгоорой.

Аавтайгаа муудалцаад тэр уурандаа гутраад л , дээрээс нь үерхэж байсан бүсгүй нь жаахан унжсан юм уу даа Тэгээд л тэр.......

Тэрхэн зуурын тэнэглэл, хайран залуу нас, Хөөрхий тэр аав хүүгээ энэ зэрэгт хүргэх гэж яасан их хөдөлмөрлөө бол, хөөрхий тэр ээж хүүгээ сайн хүн болгох яаж зовоо бол.........

Амь биш заяа биш???  Аавдаа загнуулах сайхан ш дээ. Яахав бүсгүй бол сайн явахад зам дээр олдоно ш дээ.

Тэнэглэлээ гэж...........

Сэтгэгдэл:


аавдаа алгадуулж узхиймсан...
Бичсэн: donika цаг: 16:40, 2008-11-06 | Холбоос | |


цагдаагийн ажилтны тухайд,

2 жилийн өмнө эргүүлийн 2 цагдаатай уулзаж байсан юм.
Тэр хоёртой овоо танилцаад, надад нэг нь зургаа үзүүлсэн юм. Тэр зураг нь нөгөө цагдаа ахтай адилхан биш санагдаж байлаа.
Тэр надад хэлэхдээ, америк кинонд гардаг зүйл монголд ч бас болдог. энд тэнд, шөнө орой янз бүрийн дуудлага ирдэг, очдог.

сүүлд нь гэртээ ирчээд хоолоо идэж чаддаггүй бөөлжөх гээд байдаг юм.
Ажлаа хийж явахад харсан өнөөх аймар юмнууд харагдаад гэж билээ.

энэнээс өөр ярьсан зүйлсийг нь тэр үед ойлгоогүй л дээ, одоо бол эрх зүйн лекц уншиж байсныг нь ойлгоод байгаа happy
Бичсэн: galbaatar цаг: 19:11, 2008-11-05 | Холбоос | |


өө хөөрхий
иймэрхүү юм үзээгүй зовлон мэдэхгүй юмууд л нээх тэнэг ууртай амитан болж байж үхэж байхгуй юм манай нутагт бас нэг залуу адуундаа яв гэсний л төлөө үхэж байгаа юм шү дэ тэгэхээр чинь хохино л гэнэ биз дэ эзазаза энэ ч яах вэ өөрөө л бас сайн бодож явах минь rolling on the floor
Бичсэн: доодой (зочин) цаг: 10:59, 2008-10-10 | Холбоос | |


Хөөрхий
Тэнэгүүд тэнэгийн орондоо тэнэг замаараа одоцгоох юм даа.
Бичсэн: шбү цаг: 14:51, 2008-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
тэнэг гэхэд ч гоёдмоор хүн пээ тэр чинь...
халхын охидууд хаданд гарч модонд авирсан биш авирсан ч тэскүү буугаал ирийшд ... хүлээжээ суухгүй гсн.
Бичсэн: Seku (зочин) цаг: 10:43, 2007-09-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
мань хүн гэнэт шийдээл юу юугүй гүйцэтгэцэн байхаа. түүнээс шийдвэр үхэл 2ийн хооронд жаахан илүү хугацаа байсан бол тийм байдалд хүрэхгүй байсан байхаа.

тэхдээ тэгээд иймэрхүү тохиолдолуудад цаг нь ирсэн байж дээ гээд бодчихвол сэтгэлд амар юм шиг.
Бичсэн: lazulum цаг: 22:13, 2007-09-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
тэр хүн архи ууж баихдаа их бодсон болуу гэв гэнэт шиидсэн болуу. хэрвээ уух зуураа гомдсондоо маш их бухимдаж гэнэт шиидвэр гаргасан баих гэсэн магадлал өндөр. эсгүүл үхии гээл бодоол бодсоор баигаад шийдсэн баиж бас магадгүй юм тээ.

Аавдаа загнуулах саихан шдээ. дахиад нэг удаа ч болов аавдаа загнуулахиимсан. Аавдаа жоохон гомдож тунирхахынсааан.

Наиз хүүхэн бол жинхэнэ амь биш амьдрал биш ямар... хапгдана,хаяна гээл тээ
Бичсэн: 300-н блог цаг: 20:06, 2007-09-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
тэхх
Бичсэн: tungaamaa цаг: 17:45, 2007-09-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax