Сэтгэлийн хат, амьдарлын хар барааныг даах чадвараар бол эрчүүд биднээс эмэгтэйчүүд хол илүү. Хэн сэтгэлээр амархан , унаж, архинд орж, амиа хорлож, хулгай хийж, худлаа, хэлж амархан урваж шарваж , араар тавьж байна эрчүүд. Хэн ар гэрийг авч явж, хэн бүхинй нуруундаа үүрсэн мөртлөө амьдралд хөл нугарахгүй явж чадаж байна вэ? Эмэгтэйчүүд
Ингэлээ гээд эрчүүд та бүхэн битгий уурлаарай. Бүгд тийм биш шүү дээ
Та хэн ч байсан хамаагүй. Ойлгоорой. Угаасаа бүх хүн адилгүй. Зүгээр л энэ удаад эмэгтэйчүүдийнхээ тэр их сэтгэлийн хат, амьдарлын хар барааныг дааж чадаж байгааг нь л тэмдэглэн хэлэх гэсэн юм.
Жиш: 100 хүн амиа хорложээ. Үүний дор хаяж 89 эрэгтэй байна. Энэ бол зүгээр нэг таамгаар гаргаад ирсэн тоо биш шүү. Дэлхий даяр гарсан хүн амиа хорлох хэргийн тоо, статистик юм.
Тэгээд хаашаа юм амьдарлаас уйдаад эрчүүд нь амиа хорлоод байх юм бол бүр ачааг тэгээд эмэгтэйчүүд үүрээд үлдэх юм уу?
Хоёр эмэгтэйгийн яриаг би сонссон юм. Гэхдээ нууцаар бишээ зүгээр автобусанд явж байгаад :
- Жаргаа суусан залуугаасаа салж байгаа гэнэ
- Хн яагаад тэр вэ ? Сүрхий л залуу байсан ш дээ
- Хөгийн амьтан тамлан зовоогч байсан гэнэ. Хөөрхийг дандаа зоддог гэнэ лээ. Сүүлд надад уйлж байгаад ярьсааан. Ээж аав нь мэдээд тэгээд одоо тусдаа байгаа гэнэ лээ
- Хэлээд аяхвээ манай дүү нэг хачин залуутай суучихсан чинь тэр хааяа гар хүрээд, мэрээд, хэмлээд байх юм. Естой нээрээ ээж ааваас нуугаад хаяа худлаа хэлээд хөөрхий их зовж байгаа. Болохгүй энэ байдлаараа байгаад байвал дүүгээ танагтай дээр нь татаж авахаас
- Хн аймаар юм
Хаашаа юмбэ ?Тэгээд эрчүүд хүний үрийг жаргаана гэж авч суучихаад тамлан зовоогч хэмлэн мэрэгч гэж хэлүүлэх хүртлээ тийм үйлдэл хийгээд эмэгтэй хүн зодоод явж байгаа нь тун харамсалтай байна даа.