Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-09-19
Өөөрөө өөртөө эзэн

Өглөө автүобусанд орлоо. Кондуктор ажилдаа түүртэнэ. Тэндээс мөнгөө өгч байгаа хөөрхий оюутныг загнан: тэнэг юм уу хаашаа юм, Наад  Визагаа олигтойхон харуулчихаач" Чи одоо ямар бутархай мөнгө өгдөг юм бэ ? гээд л ялих шалихгүй юман дээр бухимдана

Ажил дээр очлоо. нэрийг нь хэлээд яахав нэгэн бээр ажлаа хийж байгаа мөртлөө ганц нэг асуусан асуултанд бухимдааж , . "...Ядаргаатай юм, Би ууртай байна. надыг битгий уурлуудаад бай" гэнэ.

Өдөр нь ажил хөөцөлдөж байгаад нэг байгууллага дээр мэдээ баримт авахаар орлоо. Нарийн бчииг нь ажлаа хийж байгаа мөртлөө уурлана. "та одоояагаад байгаа юм бэ ? Би завгүй байгааг харж байна уу? Цаашаагаа бай " гэнэ.

Би одоо хаана байнаа?. Бухимдагч нарын дунд байгаа юмуу хаашаа юм бэ?

Хүн ядаж ажлаа хийж байхдаа баяр баясгалтай байвал ажил нь бага ч гэсэн урагштай баймаар юм. Хийх ёстой ажлаа ял шиг хүлээж авчихаад тэрэндээ бусдыг буруутай юм шиг уураа гаргаад л, бусдын өмнө доошоо ороод л . Тэгж байгаагаа ч мэдэхгүй.  хөөрхийдөө, ичмээр юм. Тэглээ гээд би дээрхи хүмүүст гомдоогүй уурлаагүй,  юм бодоогүй, Яахав өөрсдөө л хохирч байна даа тийм хүмүүс...

Зарим нэгэн хүүмүүс өөрөө өөртөө эзэн баймаар юм. Ядаж хийж байгаа ажилдаа эзэн баймаар юм Гэхдээ энэ миний бодол........Та юу гэж бодож байна.?

Сэтгэгдэл:


Бухимдаад л бухимдаад л... Тэр нь бүүүүр амьдралынх нь хэвшил хэмнэл болчихоод байна. Ямар сайндаа л эрүүл ухаантайгаар энэ хотод амьдрах арга алга гэж нэг танил маань хэлж байхав sad
Бичсэн: gereltuya цаг: 13:36, 2008-12-09 | Холбоос | |


Сэтгэгдэл
Та ингэж нервтэж байхаар наад ажилаа хийхээл больчооч дээ гэж хэлмээр байдаг шүү.
Бичсэн: yuki цаг: 19:33, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нээрээ хаа сайгүй л бухимдсан хүмүүс байхиймаа. Бараг гэрээсээ гараад л бухимдал тосож авна. Бухимдах зүйл их байдаг ч аль болох бухимдахгүй байхыг л хичээх хэрэгтэй болохоос бусад хүмүүст гаргаад явбал нөгөө сайхан амьдрал чинь юу болох болоо. Сая үүнийг уншаад бүр инээд хүрлээ шүү. Стресс тайлагдах шиг л боллоо. Уул нь баахан бухимдал л уншсан юмсан. Үүнийг бичсэн хүн нь их чадварлаг бичсэн шиг байнаа.
Бичсэн: зочин цаг: 16:14, 2007-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax