Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-10-02
Хөгшид дээрээ очсоон

Хөгшин ээж, аав, эмээ дээрээ очхийнсоон гэсээр очиж чадаагүй байж байгаад энэ бүтэн сайнд нэг юм зав гарган байж очлоо.

Аавын ээжийг эмээ гэнэ. Цагаан толгойтой болохоор манай дүүгийн хүүхдүүд "орос эмээ" гээ дуудах. Уулаасаа хотожсон ганган эмээ бий дээ. Өвөө маань багад нас барсан юмаа.

Харин хөдөөнөөс ирсэн ээжийн аав ээж хоёрыг баруун аймгийнхний хэлдэгээр "хөгшин ээж", хөгшин аав " гэж ялгаж дуудна.  

Тэд маань бүгдээрээ дал нас гараад явж байгаа. Буянтай буурлууд дээрээ очих сайхан байлаа.  Хаая ирэхгүй болохоор хараад суучихдаг юм.  Эмээгийн хэлдэгээр "элэг муутай " гэнэ. Энэ нь болохоор  эмээдээ  ирэхгүй хамаатан садантайгаа уулзахгүй гэсэн үг.  Хөөрхийс дээ сүү зөөлөн боорцог, бас бус юм аваад очсон  чинь намайг хараад баярлаад сүйд . Цахилгаан зуухан дээрээ цайгаа тавчихаад "цай хийж өгнө хүүдээ"  гээд байсан залгахаа марчтихаж. Цаг хугацаа, үр хүүхдээ гэсэн хөдөлмөр, сэтгэл санаа тэднийг маань эрхгүй хөгшрүүлэх юмдаа. 

Юу өгөхөө ч мэдэхгүй сандраад эргэлдээд л , эгдүүтэй, өрөвдмөөр ч юм шиг хайрлахгүй байхын аргагүй тэр хүмүүсээ хөгширч байгаа гэдгийг нь очих болгондоо мэдрэх юмдаа. Хөгшин ээж маань цай хийж өгөх зууруу ингэж мунгинаж байхаар эртхэн явдаг юм уу даа гэнэ. "Яалаа гэж тийм юм байхийн. Та том ачийнхаа хүүхдийг үзэж байгаад явна шүү " гэж сатааруулахыг хичээнэ. Том ач гэдэг нь би л дээ. Хүнтэй суухгүй хэсэг байвал жаахан ч гэсэн дэргэд байх болов уу  гэж бодох шиг. Гарахдаа "хүү нь ирж байнаа " гэж хэлээд гарлаа. Хэлсэн үгэндээ эзэн байгаад амьд байгаа дээр нь урам, хайрын үгээр тэтгэж байх нь тэднийг маань урт наслахад нэмэр болох байхаа гэж бодлоо.

Бүүр орой гэртээ ирлээ. Ажил энэ тэр , тэр уулзалт энэ тэр , энэ проблем энэ тэр  юу юм бээ аан  Болдогсон бол амьд бурхдынхаа хажуудаа байнга байлгахсандаа . 2007.10.02

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
гоё юм аа, би эмээ нар дээрээ нэг очих юмсаан. хэдхээн сарын өмнө өвөөгөө уулзаж чадалгүй явуулчихсан, итгэж чадахгүй, юм өөрчлөгдөөгүй ч юм шиг. нэг л муухай. мэдсэн бол, сүүлд уулзахдаа.. гэж бодогдоод л.. өвөөгөө ямар их санаж байнаа. 2 эмээгээ л тэгээд явуулчихгүй юмсан
Бичсэн: eternalzul22 цаг: 03:57, 2007-10-03 | Холбоос | |


Сэтгэгдэл
...Эмээ өвөө нараа саначлаа... sad Намайг тэнгэрээс хараад л суужийдаг байх дөө happy Аав ээж 2 маань ч өвөө эмээ болох насан дээрээ оччлоо... би нь жоохон бацаан хэвээрээ л байгаад байдаг sad ...
Юм бодогдуулсан гоё бичлэг байлаа... happy
Бичсэн: xvv цаг: 23:14, 2007-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл
ай хөөрхий..
Бичсэн: хундага цаг: 18:57, 2007-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax