Нийгмийнхээ аль ч хэсэгт хаана ч байлаа гэсэн та мөнгөгүй байж болно , ажилгүй байж болно. Анд найз, гэр бүл аль нэг хэсэгт хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа бол та мэдээж бүгдэд нь хайрлагдаж хүндлэгдэх эрхтэй. Хэдий тийм боловч хүссэн нэгэн үүнийг амар олоод авч чадахгүй ш дээ
Нэг бодоод үзийдээ Ингэхэд би чинь хэр зэрэг нэр төртэй билээ дээ аан? . Амьдарч байгаа хэсэгхэн хугацаандаа тодорхой хэмжээгээр хүнд үнэлэгдчих юмсан. Нэр хүнд маань үр хүүхдэд /хэрэв хүнтэй танилцаад суувал түүнээс маань гарах хүүхдийг хэлж байна/ маань үлгэр жишээ болж яваасай гэсэндээ ажиллаж хөдөлмөрлөж л явна даа.
Зүгээр суугаад байхад зүгээр нэг хүрээд ирдэг эд бишээ нэр хүнд. Найзууддаа, гэр бүлдээ, ажилдаа үнэ хүндтэй нэгэн баймаар байна. Энэ бол миний хүсэл, харин хүмүүсийн юу гэж хүсч байгааг нэг ч удаа бодож байгаагүй юм байна шүү. Магадгүй үүн дээр хамаг учир оршдог байх.......... Бусдын хүслийг ойлгож, өөрийнхөөсөө дээгүүр авч үзэж явах нь магад нэр төр чинь цэвэр явах үндэс байж ч мэднэ............... /2007.10.11 Обод/