Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

Hero

бичсэн: Обдоо , 2009-09-30,08:45
     Хүнд гайхуулаад байх юм биш ч гэсэн би тамхинаас гарч чадсандаа баяртай байна. Үүнээс хойш, түүнээс цааш би баргийн юмыг бол даваад гарчихаж чадна гэдэгтээ маш итгэлтэй болсон шүү. Хүн өөрөө өөртөө баатар байж болдог.
     Тамхинаас гарах тийм амар биш л дээ. Олон жил татсан над шиг хүний тухайд бол тийм амар байгаагүй. Гэхдээ мөнгө төгрөг үрэхгүйгээр , эрүүл мэнддээ оруулах хамгийн зөв хөрөнгө оруулалт бол тамхийг хаях явдал. Би багцаагаар бодоход 14 жил татжээ. /7 дугаар ангиасаа татсан гэж үзвэл/ Энэ хугацаанд нэг удаа чихэндээ янз бүрийн юм нааж нэг удаа тамхинаас 1 сар гарч байсан. Тэ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цуврал алуурчид -2

бичсэн: Обдоо , 2009-09-28,11:41

Жон Уэйн Гейси

 

 

 

 

 

(3 сарын  17, 1942 – 5 сарын 10, 1994)

John Wayne Gacy: Чикаго, Иллинойс муж,

Ял: Цаазлан хороов:  5 сарын 10-нд , 1994 (52 насанд нь)

1972–1978 онуудад нийт 33 залуугийн /хүүхдүүдийн/ амь насыг хөнөөжээ. 

 

 

 

 

 

Солиотой гэмээр хүний ухаанд багтамгүй энэ гомосексуал цуврал алуурчны тухай Холливудын хэд хэдэн кино бүтээгдсэн байдаг юм. Түүнийг хамгийн сүүлчийн хохирогч болох Роберт Пийсийг амь насыг хохироосны дараа хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн баривчилсан бөгөөд хотод алга болоод байсан өсвөр насны хөвгүүдийн “жинхэнэ эрлэг” байсан гэдгийн хэн мэдэх билээ.

Хэд хэдэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цуврал аллагууд-1

бичсэн: Обдоо , 2009-09-21,18:41

 

Геннадий Михасевич /1947- 1987/

 

Полоцк хотын ойролцоох Солоники тосгоны Геннадий Михасевич бэлгийн гаж донтой хэрэгтнүүдийн дотор өвөрMөц байр суурийг эзэлдэг юм.

            Тэрээр анхныхаа хүн амины хэргийг 1971 онд үйлдсэнээс хойш жил ирэх тусам олон хүний амийг хороох болж түүндээ донтох болжээ. Түүний гэмт хэргийн хохирогчид нь зөвхөн эмэгтэйчүүд байсан бөгөөд тэрээр аллагыг зам дагуу голдуу үйлдэж, түүний бүх хохирогчид нь чанга мушгисан алчуур, хүзүүний ороолт аль эсвэл багцалж ороосон өвсөөр боолгуулж амь насаа алдсан байдаг байжээ. Аллага үйлддэг байсан газар орон нь мөн л тодорхой В...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Төрсөн өдрөө мартана гэж байх уу?

бичсэн: Обдоо , 2009-09-10,09:53

          Төрсөн өдөр өнгөрчихжээ. Уг нь яг 2 жилийн ой 9 сарын 4-ны өдөр байсан юм байна. Блог бичиж эхэлсний ойн тухай яриад байна л даа. Би энэхүү орчноос олон зүйлийг олж авч, бас суралцаж, урам зориг мэдэрдэг боловсордог болохоор цаашаа тасралтгүй бичсээр л байх болно. Тэнгэр нурсан ч гэж томрохгүй ээ. Гэхдээ гар маань хөдөлж байгаа цагт би бичсээр л байх болно.

          Төрсөн өдрийн баяр хагас сайнд болно манайхан ирцгээгээрэй... бүгдэд нээлtтэй шүү. Бусад блог сайт шиг шинэ хуучин архаг мархаг гэж мангартахгүй ээ. Бүгдээрээ хүрээд ирээрэй нэг сайхан буу халцгаая. Өөн тийн хагас сайнд ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Equal right

бичсэн: Обдоо , 2009-09-01,11:49
          Тэгш байдлын тухай хангалттай л ярьж хэлж бичдэг. Эхнээсээ авахуулаад л асуудлууд ар араасаа ундарна… сурагчийн форм комунизмын нэг хэлбэр гэж үздэг хэсэг байхад зарим нь бусдад ялгарах , гадуурхах нөхцөлийг олгодоггүй тэгш байдлыг бий болгодог гэж үзэцгээнэ. Хуучинсаг үзэлтэй миний хувьд сурагчийн хувцсаар жигдрэхийг илүүд үздэг. Угаасаа баян хоосны ялгаа гардаггүй гээд тоочоод байвал дуусахгүй ашигтай тал олон бий. Магад өөрөө өмсөж өссөн болоод тэр байж ч болох юм. энэ ч яахав гол зүйлдээ оръё           
          Малчдыг бараг бүх татвараас чөлөөлчихсөн. Дээрээс нь ямаа өөр юу юун...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Супермэнууд

бичсэн: Обдоо , 2009-08-19,21:03

Триктон гаригаас ирсэн, гал тэрэгнээс хүчтэй ган бат … хачин гайхамшигт энэ эр бол .. супермэн…. гээд л  үнэхээрийн юм бүхэнд гаргууд эрийн тухай  хүүхэлдэйн кинон дээр улиг болтол гардагсан. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь орчин цагийн супермэн илүү ихээр олшроод байх шиг.

Салбар бүрт үсрэн харайж, чиглэл бүрээр телевиз, радиогоор яриа өгч харагдах юм. Дутуу уншсан ном, хүний ярьсан хальт яриа, ойлгоогүй зүйлс.,  нэр хүнд олох арга, бусдыг муучилж өөдөө гарах сайхан хэлбэрдэлттэй болж, хэн нэгний гарын аясаар, эсвэл захиалгаар ямар нэг юм хийж, бичиж тэрүүгээрээ хоолоо олж идэх … Залуу хүний ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хайрыг хайрла

бичсэн: Обдоо , 2009-07-11,17:42

Цаг үетэйгээ холбоогүй дав далий зүйл биччихдэг юм уу. Би энэ жүжгийг багадаа үзэж байсан. Тухайн үедээ сайн ойлгоогүй боловч саяхан, ойрмогхон болсон үйл явдлууд энэ жүжгийг ахин сануулахад хүргэв. Бусдыг хайрлахад ямар нэг хүндтэй шалтгаан, шалтаг хэрэггүй, Тэрийг хүлээж авч чадахгүй бол юу гэхэв. Элдэв хэв маяг, өөрийгөө тусгаарлах үзэл, үнэд орох байдал энэ тэр хэнд хэрэгтэйг би ерөөсөө ойлгодоггүй юм. Угаасаа нээллтэй бүх юм алган дээр байдаг ийм хүн болохоор би хаалттай хүмүүстэй харьцахдаа заримдаа халшраад байх...

Магадгүй сайхан амьдрах, аз жаргалтай байх, үр удмаа үлдээх гээд...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Юу гэсэн ч утгатай юм бэ дээ.

бичсэн: Обдоо , 2009-07-02,11:44

Хаяаадаа дэээр үед хэрэглэж байсан үгнүүдийг бодохоор инээд хүрээд байдаг юм. Хачин хачин агуулгатай, эсвэл огт агуулгагүй хэлбэрдсэн тэр үгнүүдийг одоо хэрэглэдэг хүн байдаг болов уу?Саяхан тун саяхан би нэг хүнтэй хууч хөөрч байгаад энэ бүхнээ санаад хачин их инээсэн юмдаг.

Сонсоцгоож байгаарай магадгүй та гэсэн хэрэглэж байсан байж магад. /Ихэвчлэн ,80-аад онд төрсөн хүүхдүүд бол сайн мэднээ. /

1.      Чурка тас – юу гэсэн ч үг юм бэ дээ. Ямар ч гэсэн нуугдаж бил үү байлдаж байгаад завсарлага авахдаа ингэж хэлдэг байсан. Чурка гээд нэг юмыг таслаад байсан шиг байгаа юм.

2.      Дийдандий, аго...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд” нэмэр хандив болох уу ?

бичсэн: Обдоо , 2009-06-30,09:20

Саяхаан өнгөрсөн 6 дахь өдөр олон улсын сайн дурын байгууллагынхны Монголын хүүхэд эмэгтэйчүүдэд зориулсан хандивын тоглолтыг  үзэж суулаа. http://mongolhuuhed.wordpress.com/2009/06/26/classical-music-concert/  Уг нь сайн дурынхны хүмүүнлэгийн тоглолтонд нилээд хүмүүс ирэх байх гэсэн боловч яг санасанд хүрээгүй. Монгол хүмүүс энд тэнд цөөхөөн, хэдхэн харагдана. Хаа байсан Эрдэнэ суманд сайн дурын багш хийдэг, хаа байсан Баяндэлгэр суманд сайн дурын ажилтан хийдэг гадаад залуучууд бүгд санаа нэгдээд Улаанбаатарт  сайн дураараа, ямар нэг үнэ хөлсгүй, зөвхөн монгол эмэгтэйчүүдэд хүүхдүүдэд зориул...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шашин, шүтлэг тэдгээрийн нөлөө:

бичсэн: Обдоо , 2009-06-04,11:46

Мормоны, Мүүнийн шашин зэрэг христосийн урсгалын нэлээд  гуйвуулагдсан урсгал сектүүд олноор орж ирснээр монголчуудын уламжлалт сэтгэлгээ, үнэлэмж амьдарлын хэв маяг, нийгмийн ёс суртахуун гэдэг ойлголт өөрчлөгдөхөд хүргэж өөрчлөх, нийгмийг илүү задгай байлгах чиглэлд илүү түлхүү үйлчилж байгаа нь ажиглагдаж, зарим төрлийн шашны хориотой   хэлбэрүүд ч гэмт хэргийн сэдлийг  “шүтэгч этгээдэд”, төрүүлдэг, тархийг нь угаадаг байдлууд ч байсаар байна. Энэ нь эд хөрөнгөгүй байхыг шаардах, амиа хорлох, үүндээ бусдыг ятгах зэрэг нийгэмд харш зан үйлийг хөхүүлэн дэмжсэн, хаацайлсан шинжтэй байна.

 “Өд...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эндорфин

бичсэн: Обдоо , 2009-06-02,11:04

  Эхх ямар сайхан байна аа . Ойрын үед хачин их эрч хүчтэй, амьдарлын амтыг ихээр мэдэрч байх чинээ. Лайтай лайтай. Өглөөний нарнаас эрч хүчийг мэдрэх, гүйхэд цээж тэнэгэр байх гээд л .. , амнаас тамхи үнэртэхгүй байх, гутлаа үдэхдээ амьсгаадахгүй байх гээд л  энэн чинь ямар сайхан юм бэ. Санаa дагаад ч tэр үү нүүр мүүр толийгоод гялаагаад ч байх шиг.

Хачир: Аан тийн Манай ажлын нэг нөхөр согтчихоод айлд байсан пудль нохойг ямар хөөрхөн хурга вэ гээд эрхлүүлээд байсан гэж байгаа.  Автобусны жолооч ахыг “эгчээ түр зогсоорой” гээд байсныг яана. Овоо гар даа. Энэ юу ч биш Загдаа гээд манай но...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ЗАПАС ДУГУЙ

бичсэн: Обдоо , 2009-05-27,16:52

Үргэлж нөөцөнд явдаг автомашины запас дугуйны тухайд биш “амьд запас дугуй”-ны тухайд өгүүлэн өгүүлэх нь :

            Практик дээр онолдолгүй авч үзэхэд эмэгтэйчүүд ялангуяа гэрлэх насны эмэгтэйчүүд “запас дугуй”-нуудын дунд эргэлзээтэй, сонголт хийхэд хэцүү байдаг тухай нэг найз маань надтай мэтгэсэн. Учир утгагүй бүгдтэй нь унтаж, хэвтээд гүйгээд байдаггүй ч гэсэн ямар нэг битүү горьдлого, хардлага, шалгалтуудыг, аналитик дүгнэлтүүдийг үргэлж дотроо хийж явдаг юм гэнээ. Барин тавин ярьснаас нь үзэхэд би ч бас тийм запас дугуйны нэг гэнэ. Хэн нэгэн танилцсан эмэгтэй чинь алга болчихоод гэн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хонзогнуур зан

бичсэн: Обдоо , 2009-05-20,10:24


Нэг ийм зан манайханд байдаг юм. Манайханд ч гэж дээ. Бидэнд шүү дээ. Хорхойтой араандаа зууна, өшинө, хорсоно, хариугаа чангахан авна.  Насан туршид хэн нэгэнд гомдож өширхөсөн сэтгэхүйгээр амьдарна. Бугшина, хөгширнө, токсин ялгаруулна...

-         Аан муу Балдан чи тэгэхэд надад хэдэн төгрөг зээлүүлээгүй . Би чиний хүүг яг сургуульд оруулж харагдаач. Унагасаар байгаад хөөнө дөө. Олигтой дүнтэй төгсөнө гэж гонж мэдэв үү?

-         Чи ааль дээр . 2 жилийн өмнө намайг яаснаа санаж байна уу тэгэхэд чи нэг гааль дээр зөвшөөрөл өгчихгүй их новширсондоо. Май шангаа хүрт. Хаха ха. Би чиний газ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Зар сурталчилгаа ба гэм хор”

бичсэн: Обдоо , 2009-04-14,16:48

 

 

 

Хамтарч ажиллах тухай

 

 

  

 

 Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Иргэн, эдийн засгийн эрх зүйн сектор нь “Зар сурталчилгаа ба гэм хор” сэдвээр судалгаа хийж эхлээд байна. Энэхүү судалгааны нэг чухал зорилт нь зар сурталчилгааны эрх зүйн орчинг сайжруулах, ялангуяа зар түгээгчдийн үйл ажиллагаанд тавих хуулийн хяналтын үр дүнг сайжруулах талаар тодорхой санал боловсруулах явдал юм. Зар сурталчилгааны хяналтын тодорхойгүй байдал нь нийгэмд гарч буй сөрөг явдлын шалтгаан, нөхцөл болж байгааг зарим судалгаа харуулж эхлээд байна.

Мөн түүнчлэн зар сурталчилг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ялгаварлан гадуурхалт

бичсэн: Обдоо , 2009-04-07,20:13

Ерөнхий боловсролын сургуулиас элсэлтийн шалгалт өгөх шинэ журмын тухай та бүхэн хангалттай дуулсан л байх. Ай мундаг мундаг гадаадын өндөр хөгжилтэй орнууд  шиг онлайнаар бүртгээд л хураамж аваад л… түс тас гээд л болоо... асуудал ингээд шийдэгддэг бол сайхан л байна.

Нэгэн зүс таних нөхөр нилээн тааруухан амьдралтай. Саяхан гудамжинд тааралдааад ийн хүүрнэнэ: “Дүүгээ их дээд сурууглийн бүртгэлд хамруулах гэсэн чинь виза карт, бас дээрээс нь шалгалт өгөх тохиолдол бүрт 3000 төгрөг хурааж байна гэнэ. Хүнд амьдралтай бидэнд ямар юмных нь карт байхав дээрээс нь тэр шалгалтын хураамжийг тэр м...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сонин хачин

бичсэн: Обдоо , 2009-04-05,13:21

 

Хөгшид минь: Ай даа хэдэн хоног нутаг яваад ирлээ. Уулстайгаа хаярах зэрэгцэн  орших өвөгчүүд дээрээ очоод ирлээ. Нутгаасаа гараад олон жил болж. Хэдхээн жилийн дараа очиход юм бүхэн хэвээрээ мэт боловч тэдний минь майжиг алхаа, буурал сахал, цагаан үс, баярласан сэтгэл .... Хөгширчээ, үнэхээр хөгширч.. Сандраад л хоол хийх гээд л цай чанах гээд л мунгинаад.... хөөрхийсдөө...

 

 

.

Цаг хугацаа мөнх биш .. амьд бурхад минь үр хүүхдийнхээ төлөө санаа зовсоор байгаад энэ насаа элээж. Гэртээ ганцаараа үр хүүхдүүд тусдаа гараад явчихсан,,, Үүндээ хөгшид маань хэзээ ч харамсаагүй. Хэди...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нэгэн туужийн талаар

бичсэн: Обдоо , 2009-03-19,11:31

Зохиолийн талаар блогтоо бичиж байгаагүй юм байна. Ричард Баахын Жонатан Левингстон хэмээх цахлай туужийг уншлаа. Дэлхийн шилдэг 50 гүн ухааны зохиолын нэгд зүй ёсоор ордог энэ зохиол тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж, бестселлэр бол байжээ. Орчуулгын хувьд ч юм уу үг үсгийн алдааны хувьд нилээдгүй зүйл байсан боловч үнэхээр гайхалтай зохиол гэдэгтэй санал нэгдлээ. 4 удаа уншихад 4 өөр бодол , 4 өөр зүйл орж ирж байна гээд л бод. Тасархай тасархай. Хүний ертөнцийг үзэх үзэл, хүсэл эрмэлзэл үргэлж өөрчлөгдөж байдаг гэдгйг үүгээр харуулж. Гайхалтай.

            Өөрийн гэсэн байр суурьгүй найг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Back again ... Обдоо

бичсэн: Обдоо , 2009-03-11,16:47

     Цав цагаахан дэлгэцээ санаад хүрээд ирлээ. Сүүдэр хиргүй блогоо санаад ирлээ. Нэг их түүх бичих гээд яахав.29 нас хүрчихлээ. Үс нилээн бууралтчихаж. Ар талаасаа. Яагаад ийм болсныг харин ойлгохгүй байна. Юм их уншсан, тунгааснаас байж мэдэх л юм. Дурласаар байгаад гээд л үү… Ойрын хугацааны зорилт биелэхэд хэдхэн алхам дутаж, урдуур улаан хөлтөн гүйгээд. Санаагаар унаад байх юм биш л дээ. Би угаасаа зогсохгүй эрч хүчтэй, гунихгүй зүрхтэй тийм л хүн үргэлж байхыг хүсдэг. Би, би, би, би, би, би л гэнэ.  ……. Хүний төлөө, бусдын төлөө хийж чадсан хэдэн алхам байгаа билээ. Цөөхөн байнаа. Гэхдэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Боломжит хувилбар

бичсэн: Обдоо , 2009-02-02,11:22
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хуульчийн тайлбар

бичсэн: Обдоо , 2009-01-30,10:07

СҮҮ ХХК-ийн тойрсон шуугиан дэгдээд байна.  Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтээр 19 заалт бүхий зөрчил илэрсэн ба Мэргэжлийн хяналтын албан хаагчийн зүгээс тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хууль зүйн үндэслэлийг авч үзье л дээ.:

 

Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар/

·        холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог