бичсэн: Обдоо , 2010-Jul-27,12:16 PM
Аавийн маань идэр залуугийн төрхийг яг одоо намайг байна гэж хамаатнууд маань шаагилддаг юм. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Өчигдөрхөн гэрийн авдар ухаж суугаад аавынхаа хуучирч муудсан бичиг баримтууд бүхий хавтасыг олж авав. Би энэ жил мөн өдийд хийсэн гэмт хэрэг судлаачдын эрдэмтэн судлаачдын уулзалтыг яг долоон жилийн өмнө аав маань бас зохион байгуулж байжээ. Цаг хугацаа эргэх мөч заримдаа давтагддаг гэдэгт би одоо л итгэж байна. Өөрийнхөө хийж амжаагүй зүйлийг үргэлжүүлэн авч явааг нь мэдсэн бол мөн ч их баярлах байсан буйзаа.
Өнөөдрийн тухайд би өөрийн амьдарлаа зохиох гээд  ...
бичсэн: Обдоо , 2010-Jul-22,06:34 PM
1872 оны онд дааатгалын ажилтны гэрт төрсөн George Smith нь “The Brides In The Bath Murderer” гэсэн нэрээр гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьж байв. Тэрбээр бага наснаасаа хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдэж хүүхдийн колонид хүргэгдсэнээр гэмт хэргийн жигшүүрт зам руу эргэлт буцалтгүйгээр орсон байна. Түүний энэхүү гутамшигт амьдрал нь олон эмэгтэйн амийг егүүтгэсэн хэргээр төгсгөл болсон байна.
Смитийг шүүх хурал дэлхийн нэгдүгээр дайны үед болсон ч тухайн үеийн сонин хэвлэлүүдээр түүний үйлдсэн хэргийн тухай мэдээлэл жигшүүл төрүүлж, олны анхаарлыг ихээхэн татаж байв.
Ва
...
бичсэн: Обдоо , 2010-Jul-17,01:04 PM
Нагац өвөөгөө хааяа санагалдзаг юм... Өдийд бурханы орондоо амар амгалан суугаа буйзаа
Хэзээ ч юм бага залуудаа нүдээ гэмтээгээд зузаанаас зузаан гэгчийн линз зүүж явдаг нагац өвөө маань насаараа ганц бие явсансан. Багадаа мөн ч их эрхэлдэг байж... Сумын хоршооноос нархамба, нандин чавга гээд л ... Лав л сумын хүүхдүүдийн амтлаагүй чихрийг хармаагаараа дүүрэн чихчихсэн л явдаг байх. Арван жилийн хонхны баяртайгаа мартаад биеийн тамирын хувцастай очсон өдөр хүүхдэдээ хувцас авч өгсөнгүй гэж ээж, аав хоёрыг гурилын элдүүр мод бариад хөөж байсан саяхан мэт. ...
бичсэн: Обдоо , 2010-Jul-14,09:31 AM
Саяхандаа сүүлийн хэдэн өдрүүдээр гадаадад олон жил байж байгаад ирсэн нэгэн хамтлаг зурагтаар өөрсдийгөө үнэхээр аймаар саак болсон хүний хийж үзээгүй юмыг үзсэн, яваагүй газрыг үзсэн, уулзаагүй хүнтэй уулзсан гэж залхтал ярьж, сурталчилж сууна. Атаархал бишээ. Гэхдээ өөрийнхөө Монгол үндэстнээ арай л доош хийгээд байх шиг. Манай америкчууд сайхан гэж ирээд л бид од, ирээдүйд их юм хийнэ хол явна ч гэх шиг юу вэ ай. Барин тавин үзэхэд баригдаж тэмтрэгдэхээр хийсэн зүйл үгүй билээ. Шүүмжлэхдээ гол нь биш л дээ Ярьж байгаа шигээ амбиц хөөлгүй эстраадаа хөгжүүлвэл сайн л байна. Мана...
бичсэн: Обдоо , 2010-Jun-23,09:36 AM
Үнэт зүйлийн тухай урьд бичиж байсан санагдана. Гэхдээ тэр үед би хайртыгаа олоогүй байсан учраас юмыг өөр өнцгөөс нэг л өнцгөөс хардаг байв. Хэннэггүй , бүдүүлэг, шаралхуу, бардам зангааса болж үнэт зүйлсээ нэг нэгээр нь гээж, алдаж магадгүй гэдгээ би хожимсдсон ч гэсэн толгой тархиндаа, оюун бодолдоо анализ хийгээд сууж байна даа. Хайртай хүмүүсээ гомдоогоод зөрүүдлээд, гөжүүдлээд яваад байх нь тэднийгээ өөрөөсөө түлхэж гэр бүүлээ хайртаа хүнээ ч алдаж магадгүй тийм л байдалд хөтлөн аваачдаг юм байна, жирийн нэг жижиг зүйлээс асуудал үүсдэг юм байна, зааны чинээ цагааныг хархны чинээ хар дард...
бичсэн: Обдоо , 2010-Jun-22,05:39 AM
Үсээ муухан засуулчихвал ч юм уу эсвэл гуанзанд амт муутайхан хоолонд орчихвол тэр өдөртөө л сэтгэл санаа тогтворгүй, муухай ааштайхан байдагсан. Одоо ч тийм л дээ. үүний тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Хэрчсэн гурил аваад... Найз бүсгүйтэйгээ сайхан хоол идэх гэж байгаа санаатай. Гэртээ ирээд үзтэл бүүр аймаар хөгцөрчихсөн байсныг яана. Тухайн үедээ уур хүрч ийм юм зараад байхдаа яахав дээ гэж хэмээн бухимдах... Хүмүүс ер нь ийм юман дээрээс л их стресст ордог байх. Асуудлын гол нь1050 төгрөгний үнэтэй гурван уут гуриландаа байгаа юм биш хүний идэж байх ёстой гурилыг хөгцөрүүлчихээд зарж байг...
бичсэн: Обдоо , 2010-May-28,02:05 PM

Paul Bernardo, Karla Homolka нар
"The Ken ба Barbie алуурчид" хэмээх хэн нэгний даажигнан өгсөн хочоор танил болсон Канадын Paul Bernardo ба Karla Homolka нар 1990 өөд оны үеэр өсвөр насны охидыг хүчирхийлсэн цуврал аллага үйлдэж дуулиан тарьсан хосууд. Гэмт хэргийн ертөнцөд иймэрхүү дуулиан тарьсан цуврал аллага үйлддэг хосууд цөөхөн байдаг бөгөөд тухайн үедээ гэмт хэрэг судлаачдын дунд чамгүй маргаан үүсгэж байсан түүхтэй.
Хамтын амьдрал: Дуулиан тарьсан аллага үйлдсэн хамтрагчид ихэнхи нь нөгөөгийнхөө нөлөө, дарамтанд гүнзгий автан, “зоосны хоёр тал”-ын үүргийг гү
...
бичсэн: Обдоо , 2010-May-19,04:24 PM

Aileen Wuornos /1956-2002 он/1956 онд Америкийн Мичиган мужид төрсөн тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй цуврал алуурчдын жагсаалтын эхний 5-д яах аргагүй ордог. Ер нь эмэгтэй цуврал алуурчин дэлхийн хүн төрөлхтний түүхэнд төдийлөн олон биш байдаг бөгөөд энэ удаад та бүхэнд сонирхолтой бас сургамжтай байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.
Бага нас: 1960 онд ээж нь түүнийг ахынх нь хамт орхин одсоноор өөрийн эмэг эхэд үрчлэгджээ. Охин эмэг эхийндээ байх хугацаанд бага наснаасаа ахтайгаа бэлгийн харьцаанд орж , 13 настайдаа үл таних хүнд хүчиндүүлж улмаар жирэмсэн болсон байна. Эмэг эхийн хатуу ха
...
бичсэн: Обдоо , 2010-May-12,04:02 PM
Хулгайчийн тухай чангаар ярьж, жигшин бичиж зургийг нь самбарт наадаг байсан цаг саяхан. Одоо ч дэргэдээ байгаа хүнээ ч хэлэхээ байж дээ. Сайтуудаар хэсэж явтал хөөрхий цуврал алуурдчын тухай нийтлэлүүдийг маань тусдаа блог хүртэл нээгээд магтуулаад, өөрсдөө орчуулсан мэтээр их л ид хав болгон бичсэн байх юм. За даа нэг их сүйдтэй юм биш ч гэсэн бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах нь жирийн нэг гамбир идэхтэй адил зүйл болж. Тэглээ гээд би ч бухидаж, уурлаад байх нь хаашаа юм. Блог дээр өөрийн хөлс хөдөлмөрөө гаргасан зүйлээ зүгээр нэг хулгайд алдчихамгүй байгаа учраас цаашид зүгээр тэмдэглэлүүд о...
бичсэн: Обдоо , 2010-May-1,02:56 PM
“Ногоон голын алуурчин”
“Ногоон голын алуурчин” нэрээр алдаршсан энэ эрхэм цуврал алуурчид дотроо толгой цохидог цөөн хэдэн шилдгүүдийн нэг. Цуст цуврал алуурчныг Гари Леон Риджвей гэдэг. “Би алсан цогцсоныхоо өнгийг хэрхэн өөрчлөгдөж байгааг харах дуртай.” гэсэн нь түүний үг.
Бага нас: Өсвөр насандаа Риджвэй /Gary Ridgway/ үе тэнгийнхээ нэгэн хүүг алсанаар түүний сэтгэцэд гэм суусан байж болох талаар судлаачид дурджээ. Хамтдаа усанд наадаж байсан хүүг хөлнөөс татаж живэн живтэл нь дарсан боловч насанд хүрээгүй байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгүй ө
...
бичсэн: Обдоо , 2010-Apr-26,07:18 PM
Хавар цаг шуургатай ч гэсэн сайхан байдаг. Хайр авчирдаг учраас л сайхан байдаг. Хавартай, хайртай учраагүй байсаар хичнээн ч удчихсан юм бүү мэд. Гэхдээ би хайж байгаа хүнээ олчихсон болохоор санаа амар байна.... Эрэн сурвалжилж байсан хүнээ олчихсон. Атгахан цээжний гүнд, аягахан нүдээр хэн нэгнийг хүлээсээр хайсаар ... дэргэдхэн байсныг би яаж мэдэхэв дээ. . Хүн сохор гэдэг үнэн юм даа. Заавал тэрийг биеэрээ үзэж байж мэдрэх... Сэтгэлдээ сайн зүйл тээгээд, гэрэл гэгээ цацруулаад, дотроо сайхан зүйл бодвол тэрийгээ олдог гэдэг "нууц"-ыг заавал нотлох албагүй. Харин одоо би түүн рү...
бичсэн: Обдоо , 2010-Apr-22,06:02 PM
Бүгдийг орхи. Эхний байрандаа эргэж очих хэрэггүй. шааригдах хэрэггүй зүгээр л урагшаа яваад бай. Зэрлэгээр сэтгэж, чалчиж найзуудынхаа дургүй хүргэж, ад үзэгдэж, хөөгдөж, эрүүгээ цууртал цохиулж, элэгдэж хорогдож, сурч, гэгээрч, нүүж, сууж гүйсээр энэ сарыг үдэж байна даа.
Хэл сураагүйн зовлон гэдэг нэг юманд чадуулаад сууж байна. Урд боломж байгаа болохоор энэ долоо хоногоос хуулийн англи хэлний сургалтанд сууж эхлэв. Чан чан чан гээд товчхондоо гэгээрлийн хажуугаар салалтын сар байлаа... найз нөхдөөсөө хөндийрсөн, үзэн ядагдсан...
Хов жив гэдэг хүнийг алдаг гэдэг юутай үнэн ажгуу. Мөрөөрөө...
бичсэн: Обдоо , 2010-Apr-17,02:54 PM

Edward Theodore Gein : Хоч нь Эд Гэйн The Butcher of Plainfield
(August 27, 1906 оны 8 дугаар сарын 27-оос - 1984 оны 7 дугаар сарын 26), Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн хэрцгий, гаж алуурчинд тооцогддог. Түүнийг дэлхий нийтийг цочирдуулсан сүүлийн 2 аллагаар түүнийг илрүүлээгүйсэн бол хэзээ ч мэдэхгүй өнгөрөх байлаа.
Түүний ахын учир битүүлэг нөхцөл байдалтайгаар нас барсан хэрэгт, 1947- 1957 -ийн хооронд Wisconsin мужийн Ла Кроссе хэмээх хотод зургаан хүн алсан хэрэгт буруутгадаг. Түүний гэрээс янз бүрийн байдалтайгаар алуулсан 15 эмэгтэй хүний эд эрхтэн олдсон байдаг.
...
бичсэн: Обдоо , 2010-Mar-18,03:54 PM
Хаврын синдром гэж өвчин байдаг уу?. Яахаараа хавар болохоор нөхдүүд жагсаж, яахаараа хавар болохоор онц ноцтой хэргүүд гарч, яахаараа хавар болохоор амиа хорлолт ихэсдэг юм болов оо? Иймэрхүү асуултанд сэтгэл зүйч нар янз бүрийн хариулт өгдөг. Хэн дуртай зарим нь “хаврын синдром” хэмээх онош тавьж хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргана. Шүүх сэтгэц гэм судлаач эмч нарын хэлснээс үзвэл хавар болохоор хүмүүс ядарч, дээрээс нь хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор нуугдмал байсан сэтгэцийн өвчин, эмгэг сэдэрдэг бололтой. Тэрнээс биш улирлын өвчин гэж ер байхгүй юм байна. Зүгээр л за...
бичсэн: Обдоо , 2010-Mar-8,03:16 PM
Энгийн зүйлээс хүн азжаргалыг мэдэрдэг гэдэг юутай үнэн. Заримдаа тухайн үедээ баярлаж гуниж байсан тэр мөч өөрөө аз жаргал байсан юм шигээ. Уйдах завгүй залуу нас мину. Урам хайрласан залуу нас мину. Ямар чиг сахилгагүйхэн ямар чиг томоогүйхэн байна даа. Хааяа амьдарлыг зүгээр л байгаагаар нь хүлээж аваад хөнгөн байдлаар байх нь зүгээр ч юм уу. Үй түмэн проблем үй түмэн асуудлыг чихчихээд лай чирээд байх хүмүүст тээртэй учраас би ингэхийг хүсдэггүй..
Эмэгтэчүүдийн баяраар шаал ө...
бичсэн: Обдоо , 2010-Mar-2,04:16 PM
Теодор Банди
/1947-1989 онд амьдарч байсан. АНУ-ын иргэн. Хоч нэр нь Тэд Банди, Крист Хаген. 1989 онд 40 эмэгтэйг алсан учир 1989 онд цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн./
Царайлаг эрэгтэй алуурчдын жагсаалтыг яар аргагүй тэргүүлдэг энэ эр харгис хэрцгий цуврал аллагаараа АНУ-д Белль Ганнесийн дараагаар 2 дугаар байранд бичигддэг юм. /PS: Цуврал алуурчдыг байр эзлүүлэх нь утгагүй боловч нэгэн сайтад ингэж бичжээ./ Дур булаам ааш, хэнтэй ч эелдэг боловсон харьцдаг хуурамч чанараараа олон найз нөхөдтэй, боловсролтой, сайн зөвлөгч, харилцан ярилцагч түүнийг гадаад төрх нь цувр
...
бичсэн: Обдоо , 2010-Feb-17,12:57 PM
Хилийн заставуудаар судалгааны ажлаар явж байгаад ирлээ. Сүүлдэж бичиж байгаа бол хүлцэл өчиж байна.
Ака буугаа дүүдээ үлдээгээд
Аранз маньяаркаа бас л үлдээгээд ...
Дасал болсон хорооны хашаа руу
Дахин дахин эргэж хараад
Ховорхон гардаг эр цэргийн нулимс
Хоромхон зуур асгарсан юм
Энэ дуунуудын утгыг ч мэдэхгүй дуулдаг байж дээ. Цэрэгт байхад сайхан байв. Тухайн үедээ л ялны алба мэт санагдаж байвч эргээд бодоход сайхан байдаг юм. Миний төсөөлж байсан хилийн цэргийн алба үнэхээр бахархам ажээ. Чихээ хөлдөөчихсөн мөртлөө л үгүй гээд нууна. Ер нь барагтай юмыг бол цэргүүд их нуудаг юм б
...
бичсэн: Обдоо , 2010-Feb-9,03:58 PM

Юм бичээгүй их удаж дээ. Би бичихгүй, сэтгэхгүй байж ерөөсөө тэвчихгүй юм. Судалгаа, шинжилгээ гэсээр байгаад амьдарлаас тасарч, төсөөрч ч байх шиг. Хуучин ажиллаж байсан байгууллагадаа эргэж орох талаар нэг бодож үзэв. Ганцаараа амьдрах нэг бодлын зүгээр юм шиг. Дотор хүн их хөгжиж, өөртэйгээ ярьж сурав. Хором ч завгүй ажиллаж, хөдөлмөрлөж, бодож, гүйж харайж, суниасаар .... шинэ чанарыг өөртөө өнгө зүлгэн оруулах хүний өөрийн төлөвшлөөс ихээхэн хамааралтай юм байна. Ээждээ баярлалаа гэдгээ хэлээгүй явсаар ....
Айхтар их мөнгө төгрөг үрээд байгаа хэр
...
бичсэн: Обдоо , 2010-Jan-7,09:23 AM
Анхны зүйл бүхэн сайхан байдаг. Их сургуулиа төгсөөд хөдөө хувиарлагдаад очиж байхдаа юу юугүй өнөө маргаашгүй аав ээжийнхээ ачыг хариулаад өгөх юм шиг, яндаж болшгүй далайг эргүүлээд өгөх юм шиг л омголон нөхөр эхнийхээ сарыг өнгөрөөгөөд л няцаж билээ. Угааасаа орон нутгийн мөрдөн байцаагчийн ажил 20 настай залууд бэрх, их хэцүү байсныг хэлэх үү. Анхныхаа цалингаар аавдаа нутгын “цэнхэр”- ээс ээждээ бас бус зүйл авч хотын онгоцонд дайж явуулчихаад жигтэйхэн баярлаж анх удаа төрийн “том хүн” болж, улс эх орондоо хэрэгтэй зүйл хийчихсэн мэт аймгийн төвөөр тун ч
...
бичсэн: Обдоо , 2010-Jan-2,03:09 PM
Шинэ он гарчихлаа. Хийх зүйлс ч маш тодорхой. Товчхондоо 30 гарсан эрийн гунихгүй, гудийхгүй сайхан нас эхэлж байна. Даруу төлөв, ухаалаг ул суурьтай байх ёстой гэдгийг шинэ он гарахын өмнөхөн болсон үйл баримтууд /фактууд/ харуулав.
Шинэ он гарчихсан байхад шал дав далий юм биччихдэг юм уу. Урьд блогийн нилээдгүй бичлэгүүдийг би ямар нэг эмэгтэй хүнийг эрж хайж байгаа тухай, эсвэл хэн нэгэнтэй суумаар байгаа тухайд зориулсан байх юм. Цагийн гарз гэх нь хаашаа ч юм бэ дээ. Гэхдээ л би хүн...