Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

бичсэн: Обдоо , 2011-07-31,18:37
 ХБИ /хөгжлийн бэрхшээлтэй иргэд/-ийн талаар нэг судалгаа хийсэн юм л даа. Тайлан мониторинг энэ тэр нь олон улсын болон төрийн байгууллагаад очих байх. Зүгээр л энгийн байдлаар энэ тухай бичмээр санагдаад. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн зүйл хэсгүүд хэрэгждэггүй. Шалтгаан нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хууль учраас хамаагүй хэмээн нийт масс, ажил олгогчид хардаг явдал. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол олголт энэ тэрийн тухай ярих ч юм биш. Хамгийн хачин нь хүн амьдарлынхаа туршид янз бүрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болдог гэдгээ ухамсарладаггүй. Муу ёрлож байгаа...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

модон хохимой

бичсэн: Обдоо , 2011-07-25,18:45
Хувь ч бай хувьсгал ч бай ийм өдөр ажил явдаггүй нигууртай. Хаанаас хэн нь ямар гайгаар хар гариг эрхсийн нөлөөтэй өдрүүд гаргаад ирсэн юм бүү мэд. Шашин шүтлэгийг хүндэтгээд үүнийг бичих болсон шалтгаанаа дурдсуу.. Өглөө ч юм уу орой явдаг зурхай, өдрийн өнгө хүний сэтгэл санаагаар нь уяж бүтээгүй ажлын бурууд модон хохимой өдөр буруутсанаар асуудал шийдэгддэг уламжлалтай. Угаасаа буруугийн эзэн тодорхой. Тэр гайт өдөр. Бурууг модон хохимойд тохож хаячихаад унаад өгнө. Өөн тийн бас час өдөр. Бас лайтай ажил явдаггүй өдөр. Цаашаа үргэлжилвэл үс авахуулахад муу өдөр дараалан хэд хоног тохиож хэ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Обдоо , 2011-07-25,18:44
"Төрдөө үнсүүлж түмэндээ үнэлэгдэнэ" хэмээн шагнуулж байгаа хүмүүс ярих дуртай болжээ. Хоолой зангируулан, самсаа бохируулан, хүүрнэж байгаа нэгний барин тавин яриаг үзвэл төрийн хошуу нойтон бас халуухан байдаг ажээ. Hot шүү. Шагнал хэмээх зүйлийг төр хэмээгч бодож олсон боловч хоёулаа хий хоосон эд. Хүмүүс ажил хийхгүй болохоор мотивацжуулах гэж гаргасан эд соц нийгмийн үед хэрхэн хүчээ авсан хийгээд манайхан үүний төлөө үхэн хатан зүтгэдэгийг энд дурдах нь илүүц биз. Энэ гэлтгүй цагдаа, цэргийн цол ч учиртай. Дарамт, шахалтан дор ажиллаж байгаа хүн 3 жил болоод залхдаг гэдгийг дээр үед нэг ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

такси

бичсэн: Обдоо , 2011-07-25,18:43
 Хөдөөнөөс орж ирсэн гарууд гэж ирээд муулаад яахав. Зүгээр л "такси үйлчилгээ" гэдэг зүйл манайд хөгжөөгүй болохоор л бичиж байгаа юм. Саяхандаа нэг дуудлагын таксиний жолооч арван жилийн охиныг сургуульд нь хүргэж өгөхдөө хүчиндчихээд мэлзээд байсан. Бүр дуудлагын таксины жолооч шүү. Охин сургууль руугаа хүргүүлчихээд буух гэж байхад нь бузар этгээд хүслээ хангаж л дээ. Ядаж байхад таксины шил хар өнгийн хуулгатай, хөшигтэй гэж байгаа. Охин хар гүйхээрээ уйлаад сургууль руугаа орж л дээ. Шүүх дээр бузарлагч хэргээ хүлээхгүй байсан боловч машины арын суудал дээрээс олдсон үрийн шингэнд хийсэн...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гадаад пасорч

бичсэн: Обдоо , 2011-07-25,18:38
 Гарчгаас ойлгосон байх. Гадаад паспорт авсанаасаа хойш хамгийн холдоо л Эрээн нэг удаа явж байлаа. Ид шидийг нь тэгэхэд л үзсэн байх. Тэрнээс хойш ийш тийш яваагүй, боломж ч олдоогүй учраас нэг мухарт хийгээд хаячихсан байсан хэрэг. Нэг тийш явах хэрэг гараад гадаад паспортоо сунгуулав. 12500 төгрөг- 5 жил. Гэхдээ сунгуулсан өдрөөс биш хугацаа дууссан өдрөөс хойш болохоор нэг жил хүрэхтэй үгүйтэй сунгана гэнэ. За тэгээд үйлчилгээний хүнд суртал, бохир заваан орчин, арын хаалга энэ тэрийг уншигч авхай та хэлүүлэлтгүй мэдэх хойно дурдахаа больё. Хамгийн гол нь гадааад паспортыг олгосноос хойш х...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дарга эмэгтэй

бичсэн: Обдоо , 2011-03-08,15:11
Энэ өдөр эмэгтэйчүүдийн хувьд онцгой өдөр л дөө. Илүү үгээр юүхэв. Гол яриандаа оръё:
Шийдвэр гаргах гэхээсээ илүү удирдах албан тушаалд эмэгтэйчүүд очих боломж ихээхэн хаалттай. Албан газарт ... за нэг багавжир 10 хүнтэй нэгж байлаа гэж бодъё л доо. Эвэртэн туурайтан нөхөр дээд албан тушаал руу шилжин очиж, түүний албан тушаалд хэн очих вэ гэдэг асуудал тэр газартаа хэд хоног л толгой гашилгасан асуудал болдог. Манайх шиг төрийн албаны мерит тогтолцоонд шилжиж чадаагүй непотизм нэвт үнэртсэн улсад бол эмэгтэй хүнд энэ албан тушаал бараг л боломжгүй. Магадгүй албандаа нилээд хэдэн жил ажиллачи...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

1 настай гудамжны ажилчин

бичсэн: Обдоо , 2011-02-16,12:40
1 настай гудамжны ажилчин ТВ-ээр гарч байгаа нэвтрүүлэгийг үзээд зэвүү хүрэв. Агуулга нь хөдөөнөөс шилжин ирсэн эхнэр нөхөр хоёр 1 настай хүүхдээ гудамжинд гуйлга гуйлгаж олсон мөнгөөр нь амьдардаг тухай. Хөөрхий хүүхэд шээсэндээ түлэгдээд ханиад хүрээд хүндэрчихсэн , хөлдчихсөн гудамжинд өдөржин сууж мөнгө олно. Олсон мөнгөөр дулаан байранд суугаа аав ээж хоёр нь амьдарлаа залгуулнна. Эхнэр нөхөр хоёр хоёул эрүүл гар хөлтэй, ухаан саруул улс..

Яалтай билээ. Эхнэрийнх нүүрийг маажиж, нөхрийг нь хөлийг хугалаад хаясан ч багадна. Эрүүгийн хуульд хүүхдээр гуйлга гуйлгаж, эцэг байх үүргээ шунахай ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Мөнгөгүй бол төрөхгүй

бичсэн: Обдоо , 2011-02-07,14:44
 Урьд чулуун зэвсгийн үед хүн төрөхөд асуудал байгаагүй болтой. Гэтэл одоо мөнгөгүй хүн ялангуяа төрөхөд танил тал тохойгүй, сарвайх арван цаасгүй бол төрөхгүй гэсэн бичигдээгүй хууль үйлчилээд удаж байна. Уржнан жилийн эхээр юмдаг нэг ядуу өрх толгойлсон эх төрөх гээд мөнгөгүй гүйж явсан дүр зураг одоо ч харагдаад байдаг... Гэртээ төрсөн сурагтай байсан.
Элит түвшиний авлигатай тэмцэнэ гэж лозунгдаж байхаар энэнтэй нэг тэмцэл явуулчихмаар л санагддаг юм. Гар хардаг, мөнгө авдаг төрийн үйлчилгээний алба хаагчид нэмэгдсээр. Өө тэгээд ч мань мэт нь тэрийг мэддэг хэрнээ нүдэн балай чихэн дүлий явн...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бар жилийн есөн алдартан

бичсэн: Обдоо , 2011-02-07,14:40
Арай гэж 2010 оны алдартнуудыг өнгөрөөтөл араас бар жилийн есөн алдартана тодруулах ажиллагаа тун амжилттай явагдлаа. За тэгэхээр эзлүүлсэн байрнаас сонирхоё л доо. Ерөнхий сайд С.Батболд магнайлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар алдартнаар тодорчээ.

Хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө байж болох бүх эвэртэн туурайтнаа есөн алдартан болгож байгаа манай хэвлэл мэдээллийн байгууллага...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Баатархуяг

бичсэн: Обдоо , 2011-01-27,14:43
МАН.АН хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэж коммунизмын зам руу эргэлт буцалтгүй ухарч яваагаа улам бүр нотолсоор байх шиг. Нийтлэлч Баатархуягийг шоронд оруулах гээд улайрч байна л даа. Байгаль орчны сайд Гансүх хотын А бүсэд олон сая төгрөгний өртөгтэй хаустай. Ер нь түүний идэж ууж байгааг нь бүгд л харж байгааш тээ. Ховор болон нэн ховор ан амьтан агнах зөвшөөрөл замбараагаа алдаж хэдэн зуун сая төгрөгөнд хүрчихсэн. Тэрнээс нь сайд, цэрэггүй л тоншиж байдаг. Хажуугаар Оюутолгойн элдэв ажилд туслан гүйцэтгэгчийн тендер энэ тэр гээд. Энэ тухай хэвлэлд бичиж, тухайн асуудлыг дурдаад авсан ний...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гэнэн материалист ба үнэт зүйл

бичсэн: Обдоо , 2011-01-21,22:15
Хорвоо ерөнцийн гарвал үүслийг хоёр байдлаар авч үздэг нөхдийн тухай нийгмийн ухааны хичээлд бүүр арван жилд үзэж байсан минь бүдэг бадаг... Ямар ч гэсэн нэг хэсэг философичид нь материалистууд нөгөө хэсэг нь реалистууд хэмээн хоёр хуваагдан оршмой гээд л эхэлдэг. Реалистууд нь нөгөөдүүлээ "гэнэн материалистууд" гээд нэрлэчихсэн гэж байгаа бас.

Би реалист:
Би реалист байх. Бодит зүйлтэй харьцаж, мэдэрч, аз жаргалыг амталж бас уурлаж инээж бухимдаж, бодит харсан зүйлээ л зүүдэлж, өнөөдөртөө амьдардаг. Хөгшрөөд ирэхийн цагт хүчин буурай болж тахил тэргүүтэн шүтэж, арц ногоо уугиулж, шавар баримал ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Татвараа шударгаар төлцгөөе..

бичсэн: Обдоо , 2011-01-18,09:18
Татварын Ерөнхий Газар болон дүүргийн татварын хэлтсүүд, Бүртгэлийн газартай хамжаад ихээхэн ажилтай болох нээ дээ. Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс үзэхэд хотод утаа гаргаж байгаа бүхэн агаар бохирдуулсаны татвар төлөх болж байх шиг байна. .... дугаар хорооны иргэн Дулмаа, ... дугаар байрны иргэн Дугар агаар бохирдуулсаны татвар өгөхдөө хар ухаанаар бодоход Дулмаа зуухынхаа хэмжээгээр бодуулж, Дугар машиныхаа яндангийн хэмжээгээр бодуулах тухай заалт орох гэж байгаа юм байна. Амралтын өдрүүдээр ерөнхийлөгч Элбэгдорж "хорт утаатай хорвоотой танилцаж" байхдаа энэ тухай сэтгэл...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Блог аюултай

бичсэн: Обдоо , 2011-01-14,09:29
 Д.Энхбат гишүүний блог дээрх сүүлийн бичлэг хөөрхөн санагдав.http://www.enkhbat.mn  Монголын Интернэт: “Италийн мафи Монголд орж ирлээ” гэсэн бичлэгийг үзээрэй. Үүнтэй ижил нэг хөгжилтэй ч гэмээр юм уу явдал болсныг энд бичмээр санагдаад тэссэнгүй. Блог бичдэг залуучууд хүчээ аваад удаагүй байсан цаг. Хэд хэдээрээ нийлэн хуралдаж блогчдын холбоо байгуулах талаар хэлэлцэж нилээдгүй ажил амжуулсан үе. Блогчдын холбоо байгуулах талаар бүртгэлийн газрын нөгөө л нэг ТББ-ын оноосон нэрийн зөвшөөрөл, бүртгэл хөтөлдөг, өгдөг Баагий дээр холбооны хэд маань харайж очиж л дээ. Бичиг баримтаа ян тан бүрд...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цээж өвчин

бичсэн: Обдоо , 2011-01-13,18:12
 Ийм нэг өвчин байх. Өөрийгөө сайн, лаг болчихлоо хэмээн хүний яриаг гүйцэд сонсохгүй урдуур нь орж, амандаа орсоноо ярьдаг, томордог нэгэн байхад үг дуугүй нөгөөг тачигнатал загнаж эрх мэдэл, сүр нөлөөг мэдрүүлэхийг оролдох нэгэн ч байдаг. Залуу хүн бүр л ийм үеийг ямар нэг байдлаар дайрч өнгөрдөг. Тэгээд л харилцаан дээрээ алдаж, банга хүртэж болоогүй байна гэдгээ мэдэрч, айж цочиж байж томоожин төлөвшдөг.
7 хоногийн турш нэгэн шүүгчийн туслахад нам дарамтуулав. "Та хэн бэ .... тэр мөн үү. Намайг Мөн байна хэмээн хариулахын зууртгүй "Аан за та нэг ийм ажил тийм судалгаа хийсэн юм байнаа. Мана...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цалин өндөр ...

бичсэн: Обдоо , 2011-01-06,01:01
 

Цалин өндөр ...

"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал болох гэж байгаа Австралийн иргэн Рассел Норман Филлипс жилд 300-400 мянган ам.долларын цалин авах санал тавьсан гэнэ. Монгол Улсын сарын төсөв... Гэхдээ олон улсад бол байдаг л нэг жишиг. Гэхдээ иргэдийнхээ мэдэл боловсролыг үнэлж, цалингийн зөв жишиг тогтоож чаддаггүй манай эвэртэн туурайтнуудад бол хэцүүхэн тулган шаардалт.
Өнөөдөр өндөр мэдлэг дадллагатай, ажлын сайн чадвартай иргэнийг үнэлэх систем, тогтолцоо байхгүй учраас гадаадад байгаа нөхдүүд наашаа зүтгэхгүй байх нь бас аргагүй юм. Солонгост овоо хэдэн жил ажил хийж ир...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

10 тэрбум агаарт ..

бичсэн: Обдоо , 2010-12-26,11:00
 

Нийслэлийн төсвийн 10 тэрбумыг агаарын бохирдолд зарцуулахаар төсөвлөсөн тухай мэдээ үзээд бачуураад сууж байна. Уржнан жил 3 тэрбум төгрөг байсан төсвийг түлхүүрийн оосор, үзгэн бал захиалгаар Урд хөршид хийлгүүлж түүн дээр нь "Агаарын бохирдлыг арилгая" гэж бичсэнээр асуудлыг шийдвэрлэж байсан удаатай билээ. Коксжих нүүрс тээвэрлэх үйлдвэрлэх асуудлыг одоо болтол шийдвэрлэж чадаагүй. Ёнтан гэх бондгор түлш айлуудад шахах бизнес амжилтгүй болсон. Нэртэйгээр нь Чингэлтэй уулын орой дээр сэнс барих тухай санал ч гаргаад амжсан. 2011 оны төсвийн 10 тэрбум төгрөгийг яах болдоо хөөрхий. Дашрамд д...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..

бичсэн: Обдоо , 2010-12-25,12:31
 

Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..

Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар зүйлийн 6-д... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... хийх эрх чөлөөтэй. гэжээ. Сайхан тунхаг. Социализмын үеийн галавлит эргэн ирж байна.
Хамаагүй сэтгэгдэл бичвэл нэгэн засгийн газрын түшмэлийн шийдвэрээр та шоронд орж болохнээ. Саяхандаа Амундра гэх залуугийн толгойлдог Монгол масс медиа компанийг УИХ-ын гишүүн Эрдэнэ гэх нөхөр шүүхэд өгөөд тусыг эс болсон билээ. Хувалзуудын харшил хөдөлж байх шиг. www.news.mn гэх сайтад үлдээсэн түүний шалдар булдар, авлигын болон порн...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Улиг болсон сэдэв ... мал сүрэг төрийн хамгаалалтанд байна

бичсэн: Обдоо , 2010-12-24,10:59
Энэ тухай байнга л бичих юм даа Малчид.. бас малын тухай
Ерөнхийдөө Монгол Улсын Үндсэн хуульд " Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэсэн заалтыг амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гарах маргаан тасрах янзгүй. Хууль тогтоогчоос уг нь дээрх санааг малын удмын санг хамгаалах зорилгоор оруулсан. Гэтэл шууд утгаар ойлгож, хэрэглэж малыг хамгаалж, нөхөн төлбөр өгч, чихэнд нь чипс зүүж, малчдыг ивээн тэтгээстэй тухай хотын иргэд гомдоллож байгаа нь үнэний ортой. Дугаар хорооны иргэн таксины Балбар, багийн иргэн Дондог хоёр яг ижилхэн Монгол Улсын иргэн. Харин Балбар такси хулгайд а...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Архинд живцгээе

бичсэн: Обдоо , 2010-12-23,12:01
 
Архинд живцгээвэл ямар вэ? Өвөлдөө хөлдөж осгож байгаа манай архичдын тоо Иракийн зарим хотод болдог дайнаас илүү хохирол учруулдаг. Яах вэ архичид тэгээд дуусах улс гэж бодъё
Гэтэл ...
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хууль гэхчилэн бэлэгдлийн шинжтэй хэдэн хуулиуд ч шаврын хаалт болж дээ. Багавтар бааруудаа торгоход ашигладаг бардаак зүйл болж.
Дээрхи архины рекламыг үзвэл 2011 ондоо сэгсийтлээ архидаад хордож үхэцгээе гэсэн сайхан гаргалгаа сэтгэлд бууж байна л даа.
11 -ийн тоог хоёр архины лонхоор төлөөлүүлээд байхдээ яахав дээ. Энэ реклам бараг бүхсонин ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Обдоо , 2010-12-20,15:53
 Шилдгийн шилдэг гахай, шилдгийн шилдэг нохой шалгаруулах нь холгүй юм болдог хойно доо. Жил бүрийн эцэст энгэрт нь уяа уяж, энгэрт гадас зоож, гарт нь мод тэврүүлж зогсдог сезон ид дундаа яваастай. Шилдгийн шилдэгтээ шалгарч чадахгүйдээ бухимдсан бачуурсан хөөрхий оюутнууд гадаа нь очиж хүндэтгэлийн арга хэмжээг бусниулсан ч гэх шиг. Явж явж Нэнхбаяр  ч турхирсан ч гэх шиг.  Ажлаа хийхгүй Их хурлын золигнууд нь гадаад руу даргыгаа дагаж гүйлдлээ ч гэх шиг. Ард түмнийг бачууруулаад л. 
Тоорт хаа байна,  палааж хаа байна, пиджаак хаана байна хайгаастай. 
Оны эцэст хүн стресст хамгийн их ордог. Нө...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог