Хөдөлмөрийн хөлсний доод түвшин хэмээх ойлголт байнаа. Энүүгээр хэдэн удаа тоглож болохыг мэдэхүү. Хамгийн анхны буюу 1991 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 215 төгрөг байсан юм. гэхдээ энэ хөдөөд 115 төгрөг гэж байгаа бас. Үүнээс хойш нийт 9 удаа шинэчлэгджээ. Харин одоо хэд гээч мэдээж 90 мянган төгрөг. Хүн болгон л үүнийг мэднэ. Мэднэ ч гэж дээ. Мөн чанар нь хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож мөнгөний ханш унагааж байгаа гэдгээ мэдэгдэхгүйгээр үнэ өөрчлөх хамгийн зальтай арга юм.
Таны цалинг хэдээр нэмсэн бэ? Танай гэрийн зарцуулдаг байсан мөнөгө нэмэгдсэн үү ? Улсын нийт төсөв, санхүү хэдээр нэмэгдсэн бэ ? Их л олон дахин нэмэгдсэн юм шиг санагдаж болох боловч сахил хүртээд шал дордоно гэгчээр угтаа бол 1991 онтойгоо яг адилхан даа.
Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлсэн гээд ахин сонгогдохийн тулд мөнгөний ханш унагаж хөөрхөн тоглолт хийнэ. Тэгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмээд эргээд та нарт "бид бүхэнд цалин хөлс 30% нэмсэн нь үнэн үү?" гэж асууна. Харин бид нар "үнээн" гэж хариулна . Тэгэхээр тэд "аан тэгвэл та нар биднийг ахиад сонго" гэнэ дээ.Тэгэхээр нь ахиад сонгоно гэж байгаа.
Гэхдээ одоо энэ тэнэг үйлдэл, хүн хуурсан молидсон юманд хүмүүс итгэхээ болих байлгүйдээ.
Монголчуууд угаасаа л хүлцэнгүй, маш тэвчээртэй ард түмэн. Дэлхий аль нэг оронд жишээ нь та бидний мэдэх Солонгост нэг компанид захирал нь хэдэн хүнийг халахад маргааш нь тэр аяараа ажил хаяад, ажлын газрынхаа өмнө толгойдоо алчуур зүүгээд ,гараа нэгэн зэрэг өргөн уухайлж эсэргүүцэж байгааг өдөр болгон харж болдог гэнэ.
Гэхдээ бид нар тэгж чадахгүй, нэрэлхүү , хэт даруу ард түмэн. Чимээгүйхэн шиг гэртээ ирэх, харих болгондоо хортой утаагаа амаараа нэг амьсгалж , үнэ нэмэгдээд нэмэгдээ дийлдэхээ больсон хятад төмс, муутгайхгүйн тулд формалин шахсан мах, хатаад тоосго шиг болсон талхаа аваад, хоол хүнсээ чимээгүйхэн шиг цуглуулаад чишшш чимээгүй гээд л халаалт ирээгүй хүйтэн паартай гэртээ бушуухан харина. Харин молиго үмхэгч нар гэдгээ мэдэж байгаа л даа гэхдээ хэн ч хэлдэггүй л байна даа /Обод 2007.12.7 UB/
бичлэг
