Та ямар ч салбарт ажиллаж байлаа ч гэсэн бүхний манлай байх ёстой. Таны урд хэн нэгэн гишгих, та түүнд найр тавьж өгөх ямар ч асуудал байх ёсгүй. Эрхэлсэн ажилдаа, хийж байгаа хичээлдээ эзэн нь манлай нь болчих. Өөрөөр хэлбэл таны хийж чадах , дөнгөх юм байхад зүв зүгээр л байраа тавьж өгөөд явчих нь утгагүй. /Ким Ү Жин /"
Энэ жил би байгууллагынхаа оны аварга болж чадахгүй юм байна л даа" , "Нэр алдарт дурлаад яах юм бэ , Ажлын хэнхэг хүн л тэгдэг байх " За яахав яахав би угаасаа чадахгүй юм чинь", "эд нарын дараа явж байхад " болно гэхчилэн бодоод явбал та хэзээ ч хөгжихгүй бас хэзээ ч хэн нэгнийг удирдаж чадахгүй, зүгээр л гүйцэтгэгч, зүгээр л ахиж дэвшихийг хүсдэггүй нэгэн гэсэн үг.
Өсөж дэвших явдал бол залуу хүн бүрийн эрхм зорилго, чин сэтгээлээсээ хүсч мөрөөдөж явах ёстой зүйл. Малчин байлаа ч гэсэн мянгат малчин бай, хог цэвэрлэгч ч гэсэн тэргүүний цэвэрлэгч бай.
Зарим нь яагаад амжилтанд хүрээд байгаа юм бэ ? асуу л даа. Яагаад гэвэл бэрхшээлийг амжилт болгож чаддаг тийм хүмүүс амжилтанд хүрээд байна цаана. чинь. Бэрхшээлийг ашиглаж баяжаад байна цаана чинь. Хил гэдэг бэрхшээл, хэл гэдэг бэрхшээл, гааль гэдэг бэрхшээл, танил гэдэг бэрхшээл энэ бүхнийг сайн ашиглаад л сайн явж байна. Хүнд хэцүү үе бол боломж завшаан. Бусдаас иүлүү гарахын нууц нь тэднийг ухарч няцах шантрах үед бүхий л чадлаараа мэдрийдэг, бэрхшээлийг зоригтой даван туулж, хямралыг боломж завшаат болгодог тийм л хүмүүс амжилтанд хүрч байна.
Бултаараа мэрийцгээе андуудаа............. бүхний манлай болцгооё, ядаж местэн дээрээ /Обод.2007.12.03/
бичлэг
