10 жилийн сургуульдаа хүмүүжээд хэнээс ч айхгүй явдаг байсан цаг саяхан. Ангидаа хурдан очих юмсан. Тэрэнтэй энэтэй хурдан уулзах юмсан... Өглөө хурдан болоосой....Хичээл эрт битгий тараасай гэдэг бодлоор сургууль руугаа явдаг байсан бидний үе ул болжээ.
Одогийн байдлаар Монгол Улсын хүн амын 46,6 хувь нь 18 хүртэл насны хүүхдүүд байна. 2006 оны байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн 1049 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2005 оныхоос 15.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 9%, хүчиндэх гэмт хэрэг 5%, хулгайлах гэмт хэрэг 18% булаах гэмт хэрэг 11%, танхайрах гэмт хэрэг 39 % хувиар тус тус өссөн байх юм.
Орон нутагт Дархан-уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгууд, Улаанбаатар хотын Баянзүрх, Багануур , Сонгино-Хайрхан дүүрэгт хүүхдүүдээс үйлдсэн хулгайн гэмт хэрэг хамгийн их байгаа юм. Тоо мэдээ ийм байдаг юм байж гээд цаашаагаа нилээн судаллаа.
Ерөнхий боловсролын сургуулиудын 5-11 дvгээр ангийн сурагчдын дунд явуулсан судалгаанаас vзэхэд булаах, дээрэмдэх, хvvхдийн бие махбодид гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг сургууль орчмын, хvн явдаггvй газар, хvvхдvvд ихэвчлэн vйлчлvvлдэг билльярд тоглох газар, орон сууцны байрны орц, тvvнчлэн компьютер тоглоомын газар vйлдэгддэг болох нь тогтоогдлоо. Иргэний эрх чөлөө, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг ихэвчлэн, хvvхдvvдийн хичээл тарах, цуглах vеийн 12- 14, 17-18 цагийн vед гардаг юм байна. Өөрөөр хэлбэл сургуулийн орчинд энэ гэмт хэрэг ихээр гарч байна.
Жишээ аваад үзье л дээ манай жаахан дүү хичээлдээ явах дургүй болчихож хүүхдүүд мөнгө нэхдэг гэнэ PC тоглох гэж тэгдэг гэнэ. Бүүр цаашаагаа дурдаад байя : дүүрэг дээр ирж байгаа өсвөр насны охид, эмэгтэй хүүхдүүд нэгийгээ ихээр парамталж мөнгө төгрөг, тэр битгий хэл хувцас хунарыг гар утасыг булааж авар үзэгдэл маш түгээмэл болсон байна. Юуных нь номын санд суух хичээлээ давтах ...... Дийлдэхгүй байна цаана чинь хүүхдүүд хувцасаараа байлдаад, мөнгөөрөө өрсөлдөөд.......нэгнийхээ цүнхнээс гар утас хулгайлах бүүр өдөр болгон гардаг гэнэ аль ч сургууль дээр ..... Юмнаас айж эмээх, ичих зовох, хариуцлага хүлээх, чин сэтгэл , идэвх чармайлт гээч юмнуудыг бүүр мэдэх ч үгүй байна. Харамсалтай л байна. ...................
Та энэ тухай бодоод нэг үзээрэй яг одоо таны хүүхэд хаана байгаа бол, юм хумаа алдаад бусдад дээрэлхүүлээгүй байгаа даа,/ танд хэлдээгүй юм/ эсвэл бусдад уруу татагдаад явж байгаа юм биш биз/ энийг харин та бүр ч мэдэж чадахгүй/..............