Саяхан биеэ үнэлэгч нарын дунд судалгаа хийгджээ. Зарим нэг тоо баримт та бүхэнд сонин байж болох юм. Судалгаанд хамрагдсан нийт охид, эмэгтэйчүүдийн анхны бэлгийн харьцаанд орсон дундаж нас 16.2 байсан нь энэ одоо юу вэ? гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэж байлаа. Би жаахан хуучинсаг үзэлтэй байж болох юм. Гэлээ гэхдээ арай хэтэрхий эрт бэлгийн харьцаанд орж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байсныг энд дурдаад яахав.
Тэдний 1.1 хувь нь 9 настайдаа, аравны нэг нь 12-13, дөрөвний нэг нь 14-15, гуравны нэг нь 16-17, тавны нэг нь 18-19, үлдсэн 8.8 хувь нь 20-23 настайдаа анх бэлгийн харьцаанд орсон байна гээч.
Хувийн жин: Анх бэлгийн харьцаанд орохдоо 36.3 хувь нь найз залуутайгаа, 22.0 хувь нь санамсаргүй тохиолдлоор орсон байна. Зарим охид, эмэгтэйчүүдийн хувьд хүчиндүүлж (19.8 хувь), биеэ үнэлж (4.4) анхны бэлгийн харьцаанд оржээ. Анх бэлгийн харьцаанд ямар нөхцөлд орж байсан талаарх мэдээллийг насны бүлгээр ярилцлага хийх явцад 14-15 настай охидын хувьд хүчиндүүлж анх бэлгийн харьцаанд орсон тохиолдол бусадтайгаа харьцуулахад харьцангуй өндөр байна.
Хүчиндэх: 13.5 хувь нь найздаа, 10.8 хувь нь хамаатандаа, бусад нь хойд эцэгтээ (8.1 хувь), найз залуу, 5.4 хувь болон үйлчлүүлэгчдээ (2.7 хувь) хүчиндүүлж бэлгийн харьцаанд анх орж байжээ.
Шалтгаан: 16-21 насны, ялангуяа 16-17 насны буюу шилжилтийн насны охидууд, санхүүгийн болон гэр бүлийн амьдралын бэрхшээлт байдлаас шалтгаалж сургууль завсардсан, олон хүүхэдтэй, гэр хорооллын өрхийн, эцэг, эх нь салсан эсвэл дахин гэрлэсэн, гэр бүлийнхнээс нь тодорхой хэмжээгээр дарамт шахалт үзүүлдэг, найзуудтайгаа болон ганцаараа амьдардаг, үйлчилгээний салбарт ажилладаг, урьд өмнө нь хэн нэгэнд хүчиндүүлж байсан охид, эмэгтэйчүүдийн хувьд биеэ үнэлэх явдалд орох, уруу татагдах тохиолдол илүүтэй байгаа нь ажиглагдаж байлаа:.
Энэ бол судалгаагаар тогтоогдсон зүйл юм шүү. Хааяа такси бариад явахаар жолооч болгон л бараг охидууд хужаа солонгос нарыг дагаж их цэнгэж байна гэх юм. Та хаанаас ч үүнийг харж болох учраас ингээд орхий... Хэлмээр нэг зүйл бол амьдарлын шаардлагаар биеэ үнэлж байгаа охид, зугаа цэнгэл, амар хялбар аргаар мөнгө олох гэж биеэ үнэлж байгаа охидуудын хооронд ихээхэн зөрүү байсан авч тэд бэлгийн замын халдварт өвчин, ДОХ тараах, үндэстэнээ бузартуулах нэг л эрсдэлд хүргэж байгаа ш дээ . Бурангуй охидыг буруушаацгаая............./Обод 2007.12.17/
бичлэг
Энэ охидууд бүгдээрээ Солонгос Хятадуудтай явдаггүй нь ойлгомжтой, тэхээр бэлгийн замын өвчин тарааж "үндэстнээ бузарлах" -ад хамтран зүтгэж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь Монгол эрчүүд байгаа гэж бодохоор

Найс баттокс аа моор экспэнсийв дэн нөүлэдж... Одоо цагын зүйр үг.