Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-12-18
Айж явах нь аминд тустай юу?

Айж явах нь нь аминд тустай гэдэг нь дорой арчаагүй хүний занг илэрхийлсэн үг гэж  ярих нь ч бий. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Сүүлийн үеийн техник, технологи, мэдээлэл холбооны салбарын хөгжил улс оронд маань ихээхэн дэвшил авчирч байгаатай хэн ч маргахгүй байх. Гэхдээ энэ нь нийгэмд сөрөг байдал авчирах нь ч элбэг байна.

Жишээ 1. Та бүрхэн ТВ-Чат  гээч юмыг өдөр болгон харж байгаа байх. Өсвөр насны охид хөвгүүд үүгээр танилцах зараа хийж, хараал урсгаж, бичлэгээрээ секс хийж үзэх нь битгий сонсоход  л санаа зовмоор зүйлүүдийг цэнхэр дэлгэцийн өмхөн нэлийтэл бичиж байна. Хэрэг явдал эндээс л эхэлж байна. Teenagers маань хэн болоод хүмүүжээд байгаа юм бэ ? Адгууснаас дор юм бодож сэтгэх нь хэлээд баршгүй эмгэнэл. Хамгийн сүүлийн үеийн мэдээ гэхэд л хэдхэн хоногийн өмнө  2 залуу ТВ-чатаар танилцсан  охинтойгоо уулзжээ. Урьд нь хэд хэдэн удаа хальт уулзсан гэнэ. Уг охиныг шөнө унтаж байхад нь мессеж бичсээр байгаад гэрээс нь гаргаж ирсэн байна. Тэгээд гадаа жаахан уулзаж зогсож байгаад буудалд очиж хонохыг санал болгосон боловч уг охин зөвшөөрөөгүй тул шууд л зүүж байсан ороолтоор нь хоолойг нь боомилон амь насыг хөнөөжээ. Тэгээд болоогүй  ээ үйлдсэн хэргээ нуухын тулд хөөрхий талиййгаач охины цогцосыг  Гурвалжингийн гүүрний тэнд траншейнд аваачиж хаясан гэмт хэрэг гаржээ. Жигшүүрт гэхэд багадмаар л байна даа.

Жишээ 2: Гар утсаар залуус их мессеж бичиж танилцаж байнаа. Түүний цаана хэн бичээд байгааг хэн ч мэдэхгүй. Өнгөрсөн оны өдийд  нэгэн манъяак залуу /БЗД-ийн 5 хороонд оршин суудаг байсан/ гар утсаараа sms бичиж жааханаа бүүр 19 настай охинтой танилцсан юм байна. Тэгээд гэртээ авчираад хүчиндээд, ороолтоор нь боомилж амь насыг нь хороогоод гудамжинд гаргаж хаясан байна. Ингэхдээ талийгаачын халаасанд "Энэ хэргийг цагдаагийн ажилтан үйлдсэн" гэж зурвас хийж орхисон  байна. Ингээд хэсэг баригдалгүй хэсэг явж байгаад 14 хоногийн дараа ахин нэг охинтой /энэ охин дөнгөж 21 настай байсан юм./ мессежеер танилцан уулзаж мөн л  түүний амь насыг  хүчиндэснийхээ дараа хороосон байна. Энэ үедээ мөн л талийгаачын халаасанд нөгөө утгатай бичгээ хийгээд мөн л гудамжинд хаясан байсныг цагдаагийн ажилтнууд олсон юм.

Энэ бичлэгээрээ би та бүхэнд айдас төрүүлэх гээгүй. Тэгэх ч хэрэг надад алга. Таагүй уур амьсагл үүсгэх ч гээгүй. Би өөрөө хуульч учраас бусдыг үүнээс сэргийлээсэй, энэ тухай бодож үзээгүй бол нэг удаа ч гэсэн бодож үзээсэй,  үр хүүхэддээ анхаарал тавиасай, /би өөрөө -3 эмэгтэй дүүтэй/  гэж найдаж байгаа учраас л бичиж байгаа юм. Та бүхэн санаа амар байж болно. Дээрхи гэмт хэрэгтнүүдийг барьсан. Эхнийх нь цаазаар авахуулах гэж байна. Ийм хэргүүд манай улсад, бидний хажууд  гараад байгаад л би өөрөө санаа зовж явдаг юм. Хүн болгон л санаа зовоосой гэж бодох юм. Айж явах нь аминд тустай гэдэг үгийг түр мартаад нийгмийнхээ зарим зүйлийг бодитоор харж байх хэрэгтэй учраас л би энэ блогоо бичдэг.

Сайхан уур амьсгалтай блогууд зөндөө бий. Хэрэв та бүхэн миний блогт жаахан бухимдсан бол өөр блогт орж үзэхийг зөвлөе. Тэнд Pheephole, Yuki, Zovlon, Hyygiin blog гээд л гэрэл гэгээ халуун дулаан ханхалсан блогууд байгаа шүү.   Ажа ажа амжилт /Обод 2007.12.18 УБ /

Сэтгэгдэл:


сэтгэгдэл
Үнэхээр зөв сэрэмжлүүлэг байна мэргэжлийнхээ үүднээс охид бүсгүйхүүд нийт хүмүүст сэрэмжлүүлж байгаад чинь талархаж байна.
Новш гэж бүүр хачин болчихлоо эдгээр ТВ-үүд бас радиогийн элдэү танилцах заруудыг хүчний байгууллагууд төрийнхөн маань анхаарах цаг болсон юм шигээ x( devil
Бичсэн: mongolxvv (зочин) цаг: 15:22, 2007-12-18 | Холбоос | |


Unexeer zuv yum bichsen bn aa. Bi ene aimshigtai gemt herguudiin talaar odoo l sonsoj bn tegexeer medeelel mash homs bn gesen ug. Edgeer TV chatand orj az jargaliin hanhuugee oloxiin muruusul bolj bgaa uchraa medexgui jooxon ohiduudad naad chatand chin hanhuugiin bag zuusen bertegchinguud bgaa ted nar chamaig hairlax bish zuvhun dooroo hiihiig l husch bgaa gedgiig oilguulax yumsan confused
Бичсэн: Tundee цаг: 12:08, 2007-12-18 | Холбоос | |


хэцүү хэцүү. охидууд болгоомжтой байх хэрэгтэй. охидууд гэлтгүй хөвгүүд ч мөн адил.

өөрийн тань бичлэгт дурдсан 2 дахь жишээ уншаад бодлоо л доо. Маниак эр 2 охиныг хүчирхийлээд амийг нь хороох г.м. адилхан аргаар дараалан хэрэг үйлдсэн байна. Баригдаагүй бол дахиад хэдэн охины амийг бүрэлгэх байсан нь тодорхойгүй. Үүнтэй уялдаад asuuhad Mongoliin gemt hergiin tuuhend er ni serial killer anh hezee garch baiv? Esvel baihgui yu? Amerikt gehed serial killer-iig dund nasnii tsagaan aristan eregtei gesen criminal profile zonhilj baidag. Mongold ingej gemt heregtniig profile-dah mergejiltnuud baidag uu? gehchilen ta ooroo mergejliinhee uudnees holbood bichvel ih sonirholtoi sanagdlaa.
Бичсэн: aimar цаг: 11:49, 2007-12-18 | Холбоос | |


хоёрдох охины задлан шинжилгээнд орж байсан юм байна, аймаар болгоод орхисон байсан , охидуудаа эр ни айж явах аминд тустай шүү, хүнтэй нэг уулзаад хэн гэдгийг нь мэдэх боломжгүй
Бичсэн: Tsoomii цаг: 11:37, 2007-12-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax