Энэ талаар өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хэн нэгний төлөө , гэр бүлийнхээ төлөө ажилладаг амьдардаг, хайрладаг бол тэр хэмжээгээр л хариуцлага таныг дагаж ирдэг. Ухаан орсон мэдээ орсон цагаасаа та ч би ч хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээж ирсэн нь тодорхой.
Улаан коммунист, хэнхэг, ажлын мал гэхчилэн хэлдэг бичдэг үг цаанаас л хариуцлага хүлээж чаддаггүй, мэддэгүй хүмүүсийн нисгэсэн бор шувуу ш дээ. Юу гэж бодож байна та?
Энэ утааны , тэр Хонгор сумын , нисдэг тэрэгний аймшигт сүйрлийн, үнэ нэмэгдсэний хариуцлагыг хэн хүлээж байна. Хэн ч хүлээхгүй байна.
Та сууж байгаа местэн дээрээ, хийж байгаа ажил дээрээ, сурч байгаа хичээл дээрээ хийх ёстой юмаа хийдэг тийм үү? эсвэл үгүй юу? Хааяа зарим юмаа амжуулж чадахгүй болохоор тэрэндээ шаналдаг, ажлаасаа нэг удаа ч гэсэн хоцорчих вий, оройтсон ч гэсэн хийж байгаа юмандаа бухимдалгүй хийж дуусгаад явдаг, хэн нэгний өмнө гэхээсээ илүү өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж байна гэдэгээ мэдэж байгаа бол таньтай яриад байх юм алга. well done гэмээр л байна даа.
Удирдагч эсвэл манлайлагч хүн дор байгаа хүмүүсийнхээ өмнө өс хариуцлагыг дангаар үүрээд гарчих тэнхээтэй, өөр дээрээ хохирлыг тохож чаддаг байх чанар хамгийн чухал гэж Н.Хилл гээд мундаг хүний бичсэнтэй санал нэг байна. Эхнэрийнхээ, хүүхдийнхээ, нөхрийнхөө, аавынхээ , ээжийнхээ, хамт олныхооо өмнө хариуцлагыг үүрээд хохирол амсч чадах уу? Хэлэхэд амархан байх л даа. Хийхэд.......
Юуг алдаж байж юуг олж авсанаар нь хүнийг үнэлдэг гэдэг дээ /Далай лам/ тэгэхээр хариуцлагаас ирэх багахан хэмжээний хохирлыг даваад гарчих тэнхээтэй чадалтай байцгаая гэж уриалмаар байна.
/Обод.2007.12.22/
бичлэг
