Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-12-24
Цаг бус......төгсгөл

Монголд өдөрт 5 хүн цаг  бусааар хорвоог орхиж байна. Цаг бусаар орхиж байна гэсэн үгийн сайн анхаарна уу? Өвчнөөр биш , зуурдаар биш шүү. Амиа хорлох, бусдад алуулах, архинд хордох, хөлдөж, осгох болон бусад хэлбэрээр үхэж байна цаана чинь.  Жилдээ доод тал нь гэхэд 2000 гаран хүн чадхийдэг юм чинь. Иракт өдөрт хүн тэгж үхдэгүй юм гэнэ лээ. Дэлбэрлээ, буудалцлаа, алалцлаа  гэхэд зарим өдөрт хүн  ерөөөсөө чадхийдэггүй байна.  Хамгийн тайван, ямарч буудалцаан байхгүй ийм газар өдөрт багаар бодоход 5 хүн /энэ зүгээр тоо биш, бодит үзүүлэлт юм шүү, өвлийн улиралд энэ тоо 7 хүрдэг юм/ 

Жилдээ 2000 хүн гээд бодоод үзье л дээ : 3 сая гаран хүн маань 1500  жилд  л үхээд дуусчихийм байна л даа. Тэр олон сая хүнтэй улс олон хүн үхэх тусмаа л сайн гэдэг юм гэнэ лээ. манайх бол яахав 3500 он гэхэд бүгд архинд хордоод, амиа хорлоод, алуулаад дуусчих болохоор энэнд нэг их санаа зовохгүй байна. Дэлхий сүйрэхээс өмнө бултаараа байхгүй болчих юм чинь юундаа шаналах вэ? тэ?

Аз болоход алтан гахай жил, залуу гэр бүлийг дэмжих жил гэх мэтчилэн нөхөн үржил явагдаад байгаа нь сайшаалтай. Яахав 4000 он хүрч мэдэх л юм. Ээ дээ мэдэхгүй Лев Гумилев гэж эрдэмтний таамагласнаар бол монгол хүн үсрээд л 200 жилийн дараа байхгүй болно.

Цаг бус төгсгөлөө ядаж зөв сонгомоор юм. Монголчуудаа  /обод.2007.12.24/

Сэтгэгдэл:


Жам, заяа төөрөг гээшиш болой. Үш түшнүүнөөрөө төршил байна. Үдүрт хишнээн басган төрж байгааг көвүүн мэднэш?.
Бичсэн: lobe22 цаг: 15:21, 2007-12-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax