Хэдийд ч билээ хэдэн жилийн өмнө хэдэн оюутнууд Увс аймаг руу явж байгаад амь насаа алдсан харамсалтай юм болж билээ. Дүн өвлийн хүйтэнд гарсан тэд унаж явсан байсан Жип машин нь бинзен нь дуусаад жолооч нь хаашаа ч юм бэ явсан хойгуур идэр есийн жаварт машин дотроо шахалдаж чихэлдсээр осгохдоо машиныхаа шилэн дээр " жиипийг машинд бүү тооц зажголкийг галд бүү тооц " гэж урууллын будгаар бичээд өнгөрсөн гэж ярьцгаадаг нь жаахан дэгсдүүлсэн ч үнэний хувь бий болов уу?.
Хүн осгохдоо осгож байна гэж мэддэггүй юм. Харин хөлдөж үхэхдээ бол хөлдөж байна гэдгээ мэдэж байдаг. Осголт хөлдөлт 2-ийн хооронд том зааг бий шүү .
Та даарч эхэлж байгаад л халуу дүүгээд эхэлвэл осголтын анхны шинж. Хувцсаа тайлсаар байгаад гаагаагаа ч тайлж чадалгүй хээр талд өнгөрсөн хүн үзэж л байсан. Тэгэхээр тэдгээр оюутнууд осгож өнгөрөхдөө уруулын будгаар бичсэн гэдэг нь юу л бол. Осгож байна гэдгээ ч мэдээгүй унтаад өгдөг л дөө. Дулаан гадагшлаад тэгдэг юм.
Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь жиип үнэхээр машин биш гэдэгтээ хүн бүр л санал нийлэх байх. Хөдөө явж байгаад жийп зогсвол тэгээд л сүйрэл. Ямар ч арга байхгүй. өөр машин хайж гуйж гувшиж наад зах нь 4,5 хоногийн ажил болно доо.Орос агаа нарынх бол шал өөр ш дээ. Үсрээд л 4,5 цаг л засна биз. Гараа нүүрээ тос болгнож байгаад асаачихна , засчихна. Зажголка гал биш гэдэг нь бас юу л бол ямар ч гэсэн юу билээ байз BIG билүү /өөр байж магад шүү/ нэг зажголкийг санаандгүй сурталчилсан эр их мөнгө авсан гэж дуулсан. Нэг иргэдийн нэвтрүүлгээр "Та юунд найддаг вэ?" гэж асуулга явж. Тэгсэн тэр эр "Би зажголкандаа найддаг" гэж "яагаад?" гэхэд "минийх 100 дарахад 100 асдаг гэж хэлээд үнэхээр л 100 асаасан гэдэг. Тэгэхээр энэ яриа худлаа байгаа биз. Үнэн худал нь мэдэгдэхгүй юмыг сонирхоход ийм л байна.
бичлэг
