Жаргон хэллэгний тухай хэдэн үг таньд сонин байж болох юм. Ерөнхийдөөө этгээд гудамжны, хулигаан шоронгийнхулгайч нарын хэллэг тул та бүхэн битгий хэрэглээрэй. Зүгээр л хуульч судлаач нарт харин хэрэгтэй байж магад гээд бичиж байна. Хүүхэд мүүхэддээ зааваа? айн болохгүй шүү. Харин автобусанд явж байхад хадлаасны хулгайч нарыг бол яриагаар таньж болох юм. За за чалчаад яахав гол юмандаа оръё:
Эхлээд хулгайч нарын яринааас эхэлье: Автобусанд явж байгаа халаасны хулгайч хэзээ ч ганцаараа байхгүй. Гонжийнжоо. Таны энгэрээс ямар нэг юм суйлахыг "сансардах" гэнэ. Тухайлбал сансардах үүрэг хүлээсэн этгээдийн яриа: "Лобдоо нээд гөөнгөтэй рага байнаа. Жинбакаас нь сансардаа=Болдоо энд мөнгөтэй гар байнаа. Пиджакнаас нь хулгайлаарай" гэж байгаа юм.
Цаашаагаа дамжуулдаг этгээдийг бол "Тусгал" гэнэ. Энэ нөхөр "Рухдлаачээ.Васаарай=Хурдлаачээ саваарай" гэж байгаа юм.Ерөнхийдөө бол үгийг ухраах маягаар их хэрэглэдэг. Хэрэв тэд нар наяхан төгрөг хулгайлах юм бол "Өө бааший байна ш дээ гэнэ. Харин 8000 төгрөг байсан бол "баачана" гэнэ. таны цүнх болон хувцсыг зүсэж хулгай хийхийг "асалдах" гэж нэрлэнэ. Мэдээж мөнгө болгон өөр өөрийн нэртэй. Ялангуяа "Асгаа" хийж байх үед гоогоо/гонио/=халаасны хулгай "азаартах" магадлалтай. Асгаа гэдэг нь автобус нийтийн унаанд бусдын халааснаас мөнгө хулгайлж байх үед зорчигдчдыг бөөнөөр нь буулгах гэсэн утгатай хэллэг. Азаартах=баригдах
барич-Энэ бол хамгийн сайн өөрөөр хэлбэл баригддаггүй хулгайч
Гооньчид хааяа ангирааг баадуудаж байгаад хатгаа хийнэ=Халаасны хулгайч нар хормой султай хүүхнийг онгироож байгаад унтана гэнэ. /хатгаа=шивэх=даран бузарлах=хүчиндэх эдгээр үгс агаар нэгэн буйзаа/ Харин эдгээр үгсийг хэрэглэх хориотой болно. Харин цуврал цаашаагаа үргэлжилнэ.
/Үргэлжлэл дараагийн дугаарт Обод 2008.1.16/
бичлэг

Пришко.