Шөнө 00 цагт утсаар согтуу эмэгтэй ярихад нь очиж гэрт нь хүргэж өгөх боломжгүй гэдгээ хэлсэнийхээ төлөө ийм л хатуу үг сонсоод сууж байна. Хэрвээ та эрэгтэй байгаад эмэгтэй хүнийг дуудахад нь очиж гэрт нь хүргэж өгөөгүй бол "ном уншсаар байгаад донгио болсон эр" байх нь. Тэр тусмаа ямар нэг өргүй, унтаж хэвтээгүй, хайртай дуртай гэж худлаа яриагүй, түүний өмнө хариуцлага хүлээгүй бол энэ үгийг сонсох магадлал хамгийн өндөр юм байна л даа. Бас болоогүй цаашаагааа "арчаагүй эр " гэсэн үг бас сонсох сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болж байна. Арчаагүй гэдэг маань өөртөө болон хийж байгаа үлдэл, хариуцаж байгаа арчаа муутай гэсэн үг л баймаар юм. Эмэгтэй хүмүүс бүгдээрээ үүгээр хүнийг дүгнэдэггүй байлтай гэж найдахаас. Олны үг ортой гэдэг ч хүнийг ирж чадах чадахгйүн төлөө үнэлж байгаа нь харамсалтай байна. Бичигч би өөрөө тэр хүмүүст өргүй бас худлаа уяраагаагүй юм шүү . Тэглээ гээд гомдох ч үгүй тэрэнд нервээ бараад байх ч шаардлага алга. Яах вэ үнэхээр шаардлага гараад ярьсан байх даа.
Хүнийг хүндэлчихээд дараа нь тэр хэмжээгээр хүндлүүлэх нь ойлгомжтой. Сүүлийн үед ном их уншаад байгаа юм болов уу?
"Persona non grata" ="тааламжгүй этгээд" гээд олон улсын нэр томъёо байдаг л даа. Олон хүмүүсийн хувьд "тааламжгүй этгээд" байхгүй юмсан гээд л хичээж явна. Хүмүүст таалагдах гээд өөрийгөө өөрчлөх үү ? Хар ядаргаа гээд байгаагаараа байх уу?
За энэ ч яахав Хүүгийн блог дээр бичсэн ганц амьдраад үхэх юм чинь гэдэг үнэн л дээ. Нэг удаа ирчихээд тэрхэн хугацаандаа нэгэндээ хатуу хорон үг шидээд, уурлаад гомдоод явахад дэндүү хайран ш дээ. Хийх зүйл тодорхой байхад цаг хугацаа ч багадна. Бүгдээрээ нүцгэн ирсэн нүцгэн шороон дор буцна ш дээ. Хэнд муу юм хийснээр нь биш хэнд өртэйгээр нь биш юу хийснээр нь дүгнэдэг болохоор мартагдахгүйн тулд бага ч гэсэн юм хийчих юмсан гээд л бас л хичээж байна.
Та бид хаана байгаа юм бэ? энэ сая сая гариг ертөнцийн дунд хумхийн тоос ч биш шүү дээ. Энд юу хийчихээд яаж уурлаад яаж зовоод жаргаад байгаа нь хэнд ч хүртээлтэй биш юм уу даа. /Обод/
бичлэг

За дагаад хийгээрэй нэг нэг нэг хоёр гурав