Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-02-11
най алга

Хэдийнээс ч юм бэ хамгийн эхний айлдаа ороод хага бал ид гэж шахдаг болж. Цагаан сараар шүү. Сэгсийтлээ идлээ байна. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Мань чэн паакталлааа ш дээ. Бэлэг хармаалаа гээд бууз хармаалчэж. Нуль тос мос .  Бэлгэнд өгсөн бууз гэж ярихаас даа аан. Юу гэж боджээн. Хэтэрхий их идхээр гараа гэдсэн дээрээ тавьж амрааалааашдээ. Най алга, най алга /Сүүлийн үед ийм хэллэгээр бичдэг болоод байгаа юм/

Шиний нэгний өглөө Маахуурын тэнд байдаг овоон дээр гардаг уламжлалтай юм. Манай гэр бүлийн эрчүүд. Шиний нэгний өглөөний нар мандаж байхыг харах сайн гэнэ л дээ. Тэгээд 7 цаг 40 минут гэж гарчихаад хүлээгээ д л байлаа. Юу ч харагддагүй. Зүгээр л бөөгнөрсөн хар утаан дунд баахан зогслоо. Утаа гэж най алга. Нар мандсан эсэхийг ч харж чадсангүй. Таамгаараа нар гарсан байх гэж найдаад мөрөө гаргачихаад гэртээ харилаа.

Яагаав нөгөө нэг эрчүүд байнга жилд болгон гараад байдаг "Хийморийн овоо" байна. Тэнд гарах юм бол яана гээч зүгээр л сүүнд, архинд булуулсан амьтан гэртээ ирдэг юм. Бараг амаа ангайнгуут ам руу үр тариа, будаа, мудаа чихэгдээд л орно. Хэрвээ та шинийн 8 наас өмнө гарах гэж байгаа бол муу хувцастай гараарай. Сүүний толбо арилна гэж гонж.

Энэ жил манайх цагаан сар хийгээгүй ээ. Аав маань өнгөрөөд удаагүй байгаа болохоор .... Ээжий маань сэтгэл санаа энэ хэдэн өдрүүдэд тун хүндхэн байв. Хөөрхий ээж минь арай л гэж цагаан сарын хэдэн өдрийг давлаа. Дараа жил ахиад л сэтгэл санаа нь үймрэх вий дээ. Хойморт суучихдаг тэр орон зай байхгүй болчихсон болохоор тэртээ тэргүй энэ хэдэн өдөр баярын биш сэтгэл санаа туйлддаг өдөр гэмээр л байна. Аавтайгаа овоо гарч даллаганы уутанд жил цугларсан юмаа өргөдөгсөн , энэ жил ганцаараа өргөлөө сэтгэл санаа ч гэж най алга ...../Обод/

Сэтгэгдэл:


түс хийтэл инээлээ ш дээ
би бас шахуулаад, монголд моод амархан дэлгэрэх юм аа,
laughing
Бичсэн: galbaatar цаг: 17:54, 2008-02-11 | Холбоос | |


тэээл нээх их хог новш цуглуулаад... чамаиг тээл хэлиишд гэдсээрээ дүүрэн хог новш цуглуулаад гэж
Бичсэн: 300 цаг: 12:48, 2008-02-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax