Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-02-13
kamikaze

 

Өөрийнхөө болон өрөөлийн  үйл хэргийн төлөө амиа золоислодог этгээдүүдийг kamikaze гэдэг. Угтаа нэр нь Хубилай хаан Япон улс руу дайлах үед үүссэн гэж үздэг. 2 удаагийн дайралтанд далайн шуурга ихээхэн дэм болсон учраас тэрхүү хүчтэй далайн давалгаагаа kamikaze хэмээн нэрлэж, улмаар эх орныхоо төлөө амиа золоислож, үйл хэргийнхээ төлөө үнэнчээр зүтгэдэг дайчдыг камиказе гэх болж.

Ойрхи дорнод олон жил үргэлжилж байгаа  дайн нь ердөө Израйль улсыг хүч түрэмгийлэн байгуулсанаас үүдэлтэй юм. Палестин болон Ливан, бас бус хаяа дэрлэх хэдэн улсын нутаг дэвсгэрээс АНУ хүч түрэн НҮБ-ээр дэмжлэг аван жүүдүүдийг суурьшуульж хүчээр улс байгуулсан хэрэг. Шалтгаан нь мэдэж өнөөх улиг болсон нефьт. Хэрвээ тэнд USA өөрийнхөө улсыг байгуулсан бол дайн дэгдэнэ. Өнгөнөөс харвал тусгаар улс мэт боловч хэрэг дээрээ бараг нэг мужаас нь ялгагдахгүй байгаа юм биш үү. Тиймээс л Израил улсыг байгуулсан юм. Израиль улс Нэг дор эргэн тойрныхоо 6 улстай байлдаж байсан авч тэгэсгээд хэд хоноод тэдний ялалтаар дууссан. Гэхдээ энэ нь төгсгөл биш эхлэл байсан юм.

Энэхүү 18 настай палестин залуу үйл хэргийнхээ төлөө амиа золиослон бөмбөг дэлбэлсэн байдал... 18 хан настай авч  юугаар тэгээд тархийг нь угаачихдаг юм. Эсвэл шашных нь үзэл баримтлал, итгэл үнэмшил  ийм үйлдэл хийх зориг гаргахад хүргэдэг юм болов уу. Үнэхээр л аймшигтай дайчин улсууд юм шигээ. Үхээд л байна. үхээд л байна дуусга гэж байхгүй. Энэ нь дараахь шалтгаантай байж болох юм.

  • Шашны үзэл бодолдооо үнэнч хэт их бишрэлт байдал /фанатичность/
  • Хатуу сахилга, ёс дэглэм, захирах захирагдах ёс
  • Байлдааны өндөр ур чадвар, ээзмших сургалтын бааз, сэтгэхүйн сургалт
  • Санхүүгийн дэмжлэг /жишээ нь үлдсэн гэр бүлд нь их мөнгө өгөх гэх мэт/

Шариатын тэр хууль хэдий харгис ч /магадгүй буддын шашинтай бидний хувьд/  олон жил хэзээ ч гандан буураагүй, өдгөө глобалчлагдсан дэлхийд нэн хүчтэй хэвээр байгаа нь ч гайхалтай. гэхдээ манайхан шиг хэн ч дагаж мөрддөггүй 4,5 зуун хуультай байснаас ганц ийм хүчтэй хуультай байгаа тэдний аз ч юм шиг. Хуурай хууль гаргаад хуралдаад хуралдаад л байдаг Ийм улс хэд бий бол. Манайх лав хэрэгждэггүй хуулиараа тэргүүлнэ дээ.

Харин манайд  эх орныхооо төлөө камиказе болчих хүн лав л нэг ч гарахгүй гэдэгт би итгэлтэй байна. Тийм гарыг “тэнэг гар” гэж нэрлээд Шархаданд хэвтүүлэх байх. Нэг бол өөрийгөө золиослоно гэсэн гар мөнгийг нь авчихаад бултчих байх. Олж чадахгүй юмчин амар.Харин хэсэг бүлэг хүмүүс байвал маргааш нь бүгдий нь  Ганц худагт хийчихнэ.  Энэ ердөө асуудал биш. Яагаад гэвэл эх орноосоо урваж магадгүй нөхдүүд  гэж үзнэ. Талбай дээр өөрийгөө шатаадаг гар хэн билээ Алтанхундага ч билүү "Танайд хонъё"  дээр гараад байсан. Харин тэр үзмэрч болсон юм. Үздэг хардагийг нь ямар туршиж үзсэн биш. Ингэхэд хэн нэгний төлөө та өөрийгөө золиослож чадах уу? Гэхдээ энэ бусдад хортой учраас ингээд лавшруулаад яахав.

Бөөд хараалгуулсан гээд нэг нөхөр нэгийгээ цагдаад өгсөн боловч энэ шашны үйлийг нотлох боломжгүй учраас хөөгөөд явуулсан гэнэ. Саяхан шүү. Сонгинохайрхан дүүрэг дээр. Харин та Ойрхи дорнодод байсан бол гэр бүлээр чинь чулуугаар нүдэж ална. Жишээ аваад үзье л дээ: Энэтхэгт  нэг найруулагч эр дуу, бүжиггүй кино хийсэн учраас гэрийнх үүдэн дээр зодсоор байгаад алсан боловч энэ хүмүүсийг нийгэмд зөв юм хийсэн гэж үзээд ямар ч зэмлэл хүртээгүй юм.  Харин эсрэгээр сайн хэрэгждэг хуультай Хятадад бол өөр. Порно кино хийсэн нэг найруулагч насаараа "аавынд" сууж, порно жүжигчид нь 10-20 жилээр "наар" налах болсон гэнэ. Сайхан байгаа биз дээ. Баруунд бол маргааш нь л "porno movie star" болно ш дээ.Хэрэгждэг, айлгадаг юмтай улс сайхан л юм.

Заримдаа ийм тайван орондоо амьдарч байгаадаа бахархах боловч "бяцхан бяцхан" хорлонтой хужаа камиказетэй та учрах болно гэдэгтээ эргэлзэх хэрэггүй шүү. Жишээ нь: "Азийн чоно",  "цианит", "өттэй гурил",  гэх мэт. гэхдээ ийм юмнуудыг камиказе гэх хаашаа юм. террор, эко террори, хүнсний террори гэсэн нь дээр байх.

Мартсанаас өөрийгөө “Ромбу “ гаригынхантай холбоо барьсан гээд нэг хэсэг уулан дээр гараад антен шиг эргэлдээд бид нарыг манаруулаад байсан өнөөх Дашцэрэн гээд нөхөр чинь үнэн зурхай зурсан болж байх шиг байна хүмүүсийн яриагаар шүү. Шинийн 4 гэж өдөр байхгүй гэж байна ш дээ. Тэрбишийнхээр тийм гэнэ. Тэгэхээр буруу өдрөө шинэлсэн, хуримласан хүмүүс магад “камиказед” өртөх боломж өндөр болж таарч байгаа юм. Төгс буянт гэнэ, Чингисийн шар зурхай л гэнэ. Бүүр болоогүй хэл заана гэж далчиганаад яваад байгаа, нөгөө үлэмж биетэй,  жил болгон Шархадны сэтгэцийн тасагт хэвтдэг, хэдэн хэлтэй нь ч мэдэгдэхгүй Ааргоо гээд нөхөр халуун намраар баахан “золголт” хийсэн байх юм. Баахан жийптэй фанатууд нь ямар ч гэнэ үү хар шар цэнхэр  туг руу цус цацаад нэг нэвтрүүлэг маягийн зүйл хийчихээд тэрийгээ бүх телевизээр ээлжлэн гаргаж үнэхээр залхааж “жинхэнэ камиказе” гэдгээ харуулав. Үнэхээр “гажиг эр” байна шүү. Юу юу гэнэ вэ?  2.5 сая бид нарыг даатгачихсан юм байхаа. “Та нар зүгээрээ хамаагүй шинэл шинэл. Би та нарыг юутай хээтэй нь даатгачихсан” гээд л үнэхээр хөх инээд хүргээд хаячихлаа. Хүн нээрээ супер, супер гэхэд  арай дэнднээ.

Яагаав Өнөрмааг санаж байна уу? Гал гаргадаг Өнөрмаа. “Хүн биенээс нь гар гараад байна” гээд манайхан баахан бужигналдаад л бөөн фанат. Тэгсэн яалаа даа гутлын уланд зуруул хийчихсэн, өнөөх юмандаа, оймсондоо, ариун цэврийн хэрэгслэлдээ шүдэнз хийчихсэн булай болоо биз дээ. Олон ч юм шатааж камиказе хийсэндээ өгөр хог. Болоогүй түүний урдхан хэн билээ дээ байз “Алтан цөгцний эрэлд” гээд нэвтрүүлэг бөөн л шуугиан. Хаанаас ямар алтан цөгц олсон чинь сүнс ирээд явлаа л гэнэ. Шөнө унтаж байхад нь шулам ирээд маажаад явлаа ч гэх шиг. Гэтэл яалаа нэвтрүүлэгчтэйгээ тэр залуу цөгцтэйгээ 3 уулаа алга болоо биз дээ Хэ хэ инээд хүрээд байдаг юм. Хүмүүс тэр үед яасан ч гэнэни итгэмтгий байсан юм бэ дээ. Тэр үед камиказе байсан бол яана. Баллана даа.  /обод/

 

Сэтгэгдэл:


kkkk
neereel tiimdee
Бичсэн: Обдоо цаг: 13:06, 2009-01-02 | Холбоос | |


surprise broken heart crying
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:55, 2009-01-02 | Холбоос | |


Бичсэн: Зочин (зочин) цаг: 17:40, 2008-12-19 | Холбоос | |


laughing laughing laughing sick sick
Бичсэн: Зочин (зочин) цаг: 17:39, 2008-12-19 | Холбоос | |


sanal niilj bna
санал нийлж бна хө
Бичсэн: Обдоо цаг: 09:51, 2008-02-14 | Холбоос | |


Би амиа золиод үхчихвэл миний эх орныг хэн хөгжүүлэх болж байнаа? big grin
Палестинчуудын тэмцлийн хэлбэр нь үнэхээр зөв юм болов уу? Гэхдээ л биширмээр... Манайханд ийм чанар байдаггүй нь харамсалтай...
Бичсэн: xvv цаг: 00:37, 2008-02-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax