Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-02-14
товчлуур
 

Товчлуур гэж нэг юм хамаг S&I унагаачлаа байна. Гар утасны 3 тоо уначихсан чинь sms бичиж болдоггүй. мэдээ гэхийг сонордуулга , чи хурдан ирээ гэж бичих гэсэн чинь "бушуу ир" гээл болоо.  Аймаар хэрэгтэй байдаг юм байна тэр E, D,F үсгүүд чинь.  дарга руугаа "мэдлээ" гэж бичих гэсэн болдоггүй. "дууллаа" гэж бичив.

Нэн ялангуяа охид хүүхнүүдийн тунирхаллаглаглаг байдаг энэ өдөр булт хүүхнүүдэд бушуухан мессеж хүргэх гэсэн боловч үнэхээр барсангүй. "Валентиний баярын мэнд хүргье" гэхэд заавал Д, Е үсэг ороод ёстой хэрэг алга. "Хайрын баяр хүргий" гэж бичээд аргадаад явууллаа. Байдаг авъяасаа шавхаад дуусч байна.

"Муу сурсан унаганы ээж мухарт очоод бушуухан нуугдлаа...." гээд хүүхдийн шүлэг дээр гардаг шиг хөөөрхий Обод гар утсаа аваад бушуухан гэмшлээ..... 

Сэтгэгдэл:


laughing laughing rolling on the floor овоо толгой нь ажилладаг золиг шүү...

( чи нээрээ Виндоүсийн өөрийнх нь Монгол гарын драйверыг хэрэглэ л дээ!!! Хоцрогдсон юмаа л хэрэглээд байх юм )
Бичсэн: xvv цаг: 16:59, 2008-02-15 | Холбоос | |


neepee tiin gene
нээрээ тийн гэнэ асуула хө
Бичсэн: Обдоо цаг: 14:28, 2008-02-14 | Холбоос | |


Тэгсэн, яг тэгсэн. Өөө Билгээ биш, Азаа тэгээд байсан. Миний баруун гар талд сууж байсан. Чи Азаагаас асуу?
Бичсэн: yuki цаг: 13:04, 2008-02-14 | Холбоос | |


yuglaajdaa
юугэждэ хө тийн юм хаа бдээ
Бичсэн: Обдоо цаг: 12:43, 2008-02-14 | Холбоос | |


Билгээ шүдний чигчлүүр бариад бичээд байх шиг байсийшт. Чи боломжийг олж харкүй байгаам бишиз?
Бичсэн: yuki цаг: 12:14, 2008-02-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax