Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-02-26
ГАШРААДАГ ЗҮЙЛС.....

Бид нар бага  байхдаа юу юу гашраадаг байсан бэ ? Та нэг санах гээд үзэл дээ. Бага насныхаа тэр тусмаа бүүр жаахан  хүүхэд ахуй насныхаа бичлэгийг заримыг санадагүй юм. Хамгийн эхнээс санах гэхээр 4 наснаас хойшхийг л хагас хугас маягаар л санаж эхэлдэг. Зарим хүн 2-3 наснаас хойшхи зүйлээ санадаг гэнэ лээ. Тэгэхээр миний мэдрэхүй сүүлд хөгжсөн юм шигээ.  Бацаан байхдаа олон сайхан юм гашраадаг байжээ. Тэднээс одоо үлдсэн нь байгаа их цөөхөн болчихож:

Мамбсаа гашраах /Монпаса/: Одоо мамбсаа  гэж байдаг болов уу лав байхгүй байхаа. Төмөр дугуй хайрцаг дотор байх тоо томшгүй олон мамбсааг идэх гэж их л шунал хөдөлдөг боловч эмээгийн төмөр авдар луу мөлхөхөөс нааш олддоггүй л байсандаг.Тэгж мөлхөж байгаад жаран хөлт хараад айн хашгирч баригдаад турсагаа хуулуулж л явлаа. Уулстайгаа хаяалсах өндөр хөх өвөгчүүлийн маань өвөрт дүнсэн тамхийг нь хадгалж байх үүрэгтэй маамбсааны савнууд мэр сэр үзэгдэг юм.

Чавга гашраах: Сумын "Нанднинцоогийн хоршоо"-ноос чавга их авч иддэг байсансан.Хулгайгаар ч илээр ч их авна. Чавга /Хатаасан алим/ их амттай. идээд л байна идээд л байна. Тухайн үедээ бор цаасан уутанд боож өгдгийн. Харин дараа нь хар баасаар бааадгийн байлээшдээ

Шагшуурга гашраах: Нээх урт хайрцганд байгаа олон шагшуургийг идэх гэж найгаа алдана начиг начиг начиг начиг гээл  дуугарах нь хүртэл таатай. Сүүтэй цайнд хийгээд орхихоор аймаар бүдүүн болчихно. Идэх гэж тэр хаиваир унагаж завуулдаг байсандаг

Баавгайтай болон 24-ийн чихэр гашраах: Баавгайтай чихэр бол ойлгомжтой харин 24 чихэр гэхээрэ зэрэг 24 төгрөг юимм уу 24 мөнгө байсан юм шиг байгаа юм. Цэцэрлэг тарах үеэр авах гэж хүлээх зуураа шатан дээрээс зээс хүрээд шээчихсэн чинь доор зогсоэ байсан хүүхдийн толгрй джэр санаатай шээсэн хэргээр ээжээс банга хүртэж "болдоггүй шар" нэртэй хэсэг явжийлаа

Борцтой банштай, сүүтэй будаатай цайг хүйтэн бороотой өдөр юм уу цасаар шуурч байхад гашраах: Сайхан байдаг юм. гэрээсээ гарахгүй ээжийнхээ хажууд суучихаад юу ч бодолгүй зурагт үзсэн шигээ, дулаан ноосон цамц өмсчихөөд суух мөн жаргал шүү. Ерөөсөө тэгэхэд цаг хугцааг зогсоочихмоор байдаг ш д. Одоо ч гэсэн үүнийг гашраах дуртай.

Сүүн дээр тогтосон өрөм гашраах: Сүү хөөрүүлчихээд хөргөөх хооронд өрөмийг бол хүнйи нүд хариулж байгаад авдаг. Гэрийн хаянд гарчихаад хаявч хаяаны завсраар авсан боорцогтой хамт идэх тухайн үедээ одооны бургерийн хажууд үнэхээр cool  байж дээ.

Ямар ч хамаагүй ургамал, жимс хашраах: Чонын нүдийг идэхээр тэнэг болдог гэх шиг. Таван салаа, айраг гээд нээх том навчтай ургамал, ам хар болгодог мойл, түүхий самар, аньс, гүзээлзгэнэ гээл юу л бол юу гашраана, нэг удаа барагшуны баас хүртэл түүхийгээр нь идэж үзэж байлаа ш дээ. Цаашаа өөр зөндөө бий. Та бүхэнд гашраадаг зүйлс лав олон байсан гэдэгт эргэлзэхгүй байна. /Обод/

Сэтгэгдэл:


goyo yumaa
бага нас бодогдоод сайхан байнаа
Бичсэн: saak цаг: 09:43, 2008-02-28 | Холбоос | |


neeree
нээрээ аймаар том аягатай квас уудаг байсийшдээ. одооний энэ квас миашдээ тэгээл дээрээс ни хөдөөнөөс ирсэн ааруул ээзгий, шар тос /шартаад ухэхээ дөхсөн/ их гашраадаг юмчэн
Бичсэн: obod (зочин) цаг: 12:26, 2008-02-27 | Холбоос | |


би ч бараг бүгдийг нь гэсгээж бсийн бна ч чхшиг
Бичсэн: 300-н блог цаг: 11:43, 2008-02-27 | Холбоос | |


Хашрааж явлаа хашраасаар ч байна даа
Харин тортонд өөрөө хаширсан толгой доо эвий минь гэж
Бичсэн: vitaminjuulalt цаг: 11:39, 2008-02-27 | Холбоос | |


оилголоо
оилголоо юуки аниа
Бичсэн: Обдоо цаг: 10:54, 2008-02-27 | Холбоос | |


Гэртээ хариал зааа хоолоо гашраанаа гэдэг болсон байлээшт. Гэцүү нэр томьёо битий гаргаад түгээн дэлгэрүүлээдийлдааа...
Бичсэн: yuki цаг: 10:48, 2008-02-27 | Холбоос | |


тиймээ дугуй цагаан
Бичсэн: Обдоо цаг: 10:44, 2008-02-27 | Холбоос | |


Бүгдийг нь гашрааж байсан, заримыг нь одоо ч гашрааж байгаа, мөн ирээдүйд ч гашрааж байх хүсэлтэй хүн би.

та 2 дугуй цагааныг ярьжээн уу?
Бичсэн: Friska цаг: 10:35, 2008-02-27 | Холбоос | |


yu vilee baiz
ӨӨ НЭЭРЭЭ ТИЙН ПОНЧИК ЮМ БАЙНА ОДОО САНАЛААШДЭЭ
Бичсэн: Обдоо цаг: 10:32, 2008-02-27 | Холбоос | |


бяраанаг ууу эсгүүл танзууруу
Бичсэн: yuki цаг: 09:16, 2008-02-27 | Холбоос | |


аан тиин
дээрээс ни давирхаиг эрююгээ чилтэл зажилах, хөвсгөр зөөлөн сахар цаццан боорцгииг юу гэдэг вилээ баиз тэрииг бас гасхраадаг баисиин баина
Бичсэн: Обдоо цаг: 08:49, 2008-02-27 | Холбоос | |


тэгээл улаан ус, байнка, арвайн гурил энэ тэр гашраах ч бас сайхан шүү.. happy Би ч гөөхийний хүүхэд байсымаа. Гичээл тараал найзууд нэг нэг, эсүүл дундаа нэг 50 мөнгөний гөөхий аваад л шороо, тоос тааралдсантайгаа холиод л гусдаг байлаашд. Хөлдөж үхкжээж нэг гартаа гөөхий барьцан гарууд хөл бөмбөг тоглоол хэхэ заримдаа охидууддаа хадгалуулчаал тоглодог байлаа...
Бас Орос пирошки лайтай шүү дээ, төмстэй луувантай байцаатай варентай гээл... (шүлс гоожцон наажийна...)
Хар лаакийг зажилж гашрааж, хажуугаар нь модтой чихэр гээл айлууд хийж зардаг заваан чихрийг, хааяа нэг хүн амьтнаас олдох Хөвсгөлийн сармай дээлт, мөсөн чихэр энэ тэр гэсэн лайтай ховор бараа, герман, япон чихэрнүүдийг гашраадаг л байлаа...big grin

ханако=цэцэгийн бацаан гэнээ хэнним болоо?
Бичсэн: xvv цаг: 19:47, 2008-02-26 | Холбоос | |


khanako gej henoomloo?
энэ ханако гэж хэниймлөө?
Бичсэн: Обдоо цаг: 17:59, 2008-02-26 | Холбоос | |


happy
Бичсэн: khanako цаг: 15:51, 2008-02-26 | Холбоос | |


манай найзын буурай намрын зузаан өрмөнд үзэм хавчуулаад хойд амбаартаа хатаадаг байсийн.. бид хоёроос болж муусайн хулгануудыг их хашраасан даа..

бас борц гашраадаг байсийн.. тэрнээс болж цагаан хорхойтсон бөгс л хаширсан байх..
Бичсэн: bayasum цаг: 12:35, 2008-02-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax