Бид нар бага байхдаа юу юу гашраадаг байсан бэ ? Та нэг санах гээд үзэл дээ. Бага насныхаа тэр тусмаа бүүр жаахан хүүхэд ахуй насныхаа бичлэгийг заримыг санадагүй юм. Хамгийн эхнээс санах гэхээр 4 наснаас хойшхийг л хагас хугас маягаар л санаж эхэлдэг. Зарим хүн 2-3 наснаас хойшхи зүйлээ санадаг гэнэ лээ. Тэгэхээр миний мэдрэхүй сүүлд хөгжсөн юм шигээ. Бацаан байхдаа олон сайхан юм гашраадаг байжээ. Тэднээс одоо үлдсэн нь байгаа их цөөхөн болчихож:
Мамбсаа гашраах /Монпаса/: Одоо мамбсаа гэж байдаг болов уу лав байхгүй байхаа. Төмөр дугуй хайрцаг дотор байх тоо томшгүй олон мамбсааг идэх гэж их л шунал хөдөлдөг боловч эмээгийн төмөр авдар луу мөлхөхөөс нааш олддоггүй л байсандаг.Тэгж мөлхөж байгаад жаран хөлт хараад айн хашгирч баригдаад турсагаа хуулуулж л явлаа. Уулстайгаа хаяалсах өндөр хөх өвөгчүүлийн маань өвөрт дүнсэн тамхийг нь хадгалж байх үүрэгтэй маамбсааны савнууд мэр сэр үзэгдэг юм.
Чавга гашраах: Сумын "Нанднинцоогийн хоршоо"-ноос чавга их авч иддэг байсансан.Хулгайгаар ч илээр ч их авна. Чавга /Хатаасан алим/ их амттай. идээд л байна идээд л байна. Тухайн үедээ бор цаасан уутанд боож өгдгийн. Харин дараа нь хар баасаар бааадгийн байлээшдээ
Шагшуурга гашраах: Нээх урт хайрцганд байгаа олон шагшуургийг идэх гэж найгаа алдана начиг начиг начиг начиг гээл дуугарах нь хүртэл таатай. Сүүтэй цайнд хийгээд орхихоор аймаар бүдүүн болчихно. Идэх гэж тэр хаиваир унагаж завуулдаг байсандаг
Баавгайтай болон 24-ийн чихэр гашраах: Баавгайтай чихэр бол ойлгомжтой харин 24 чихэр гэхээрэ зэрэг 24 төгрөг юимм уу 24 мөнгө байсан юм шиг байгаа юм. Цэцэрлэг тарах үеэр авах гэж хүлээх зуураа шатан дээрээс зээс хүрээд шээчихсэн чинь доор зогсоэ байсан хүүхдийн толгрй джэр санаатай шээсэн хэргээр ээжээс банга хүртэж "болдоггүй шар" нэртэй хэсэг явжийлаа
Борцтой банштай, сүүтэй будаатай цайг хүйтэн бороотой өдөр юм уу цасаар шуурч байхад гашраах: Сайхан байдаг юм. гэрээсээ гарахгүй ээжийнхээ хажууд суучихаад юу ч бодолгүй зурагт үзсэн шигээ, дулаан ноосон цамц өмсчихөөд суух мөн жаргал шүү. Ерөөсөө тэгэхэд цаг хугцааг зогсоочихмоор байдаг ш д. Одоо ч гэсэн үүнийг гашраах дуртай.
Сүүн дээр тогтосон өрөм гашраах: Сүү хөөрүүлчихээд хөргөөх хооронд өрөмийг бол хүнйи нүд хариулж байгаад авдаг. Гэрийн хаянд гарчихаад хаявч хаяаны завсраар авсан боорцогтой хамт идэх тухайн үедээ одооны бургерийн хажууд үнэхээр cool байж дээ.
Ямар ч хамаагүй ургамал, жимс хашраах: Чонын нүдийг идэхээр тэнэг болдог гэх шиг. Таван салаа, айраг гээд нээх том навчтай ургамал, ам хар болгодог мойл, түүхий самар, аньс, гүзээлзгэнэ гээл юу л бол юу гашраана, нэг удаа барагшуны баас хүртэл түүхийгээр нь идэж үзэж байлаа ш дээ. Цаашаа өөр зөндөө бий. Та бүхэнд гашраадаг зүйлс лав олон байсан гэдэгт эргэлзэхгүй байна. /Обод/