Хүн бүр багны цаана нуугдаж байдаг. Ажлаасаа гараад нэг өөр, гэртээ ирээд нэг өөр, найз нартайгаа байхдаа нэг өөр, ер нь дандаа нэг зангаараа нэг төрхөөрөө хэн ч байж чадахгүй. Гэхдээ хэр удаан нуугдаж байгаагаас шалтгаалаад ходоодны шархтай, стресстэй, нервтэй, цуснаас нь TOXIN ялгарч өөрөө хордох эсэх нь хамаарна. Дандаа баг зүүхээр тэр чигтээ тэр багаа байнга эсэхийг мартаад “Ерөөсөө би чинь ийм төрсөн билүү? гэж хүртэл гайхаж эхлэх тохиолдол хүртэл бий шүү дээ.
Дээр үед гэнэ лээ нэг хааны хөөрхөн охиныг хамгийн сайхан цартайтай, хамгийн сайхан залуутай одоогийнхоор бол женьтлемэн залууутай суулгах гэж зар тараажээ. Хаант улсын өнцөг булан бүрээс залуучууд ирсээр байлаа. Тэгсэн тэр үед маш муу санаатай үзээрийн царай муутай, хүн алж хүрээ талсан хулгайч бодож “Яавал энэ охинтой нь сууж алаад алт мөнгийг нь авч бултах вэ?” гэхчилэн олон хоног оролдож суусны эцэст хүн харахад маш сайхан баг хийж уг шалгаруулалтанд оржээ. Эхний шалгаруулалтыг маш амархан давж л дээ. Хүн залилаж сурсан хүнд энэ асуудал биш байж. Дараагийн шалгаруулалт болоход мөн л үлдэж чадсан эр хааны ордоноос багагүй мөнгө шуусан учир явахаар шийдсэн байна. . Гэвч тус ордон чанд хатуу хамгаалалттайн дээр гадагшаа юм авч гарах ямар ч боломжшүй болсон байв. 3 дах шатны шалгаруулалтанд тэнцсэн эр бүр сэтгэл санаагаар унаж гүйцэв. Баригдвал өчиггүй алуулах нь ойлгомжтой байлаа. Эцсийн мөчид өрсөлдөгчөөс нь гүнж өөрөө хулгайчийг сонгож суухаар болжээ. Энэ үед хулгайч ямар ч гэсэн хугацаа хожиж, оргох боломж хайхаар шийдэж хаанаас “Нэг жилийн хугацаатай хуримыг хойшлуулж өгөөч” гэж хүсэлт гарган түр ч гэсэн амь мултарч дөнгөв.
Энэ нэг жилийн хугацаанд хулгайч хаан шиг авир аашийг дуурайж, ерөөсөө л сайн хүний бүхий л ааш араншинг гаргаж, инээж, өрөвдөж, найрсаг байх гэж өөрийгөө маш их хүчлэж байсан боловч үнэхээр хэцүү санагдаж… хүүхэд хүртэл үзэн яддаг эр аргагүйн эрхэнд худлаагаасаа хүүхдийг үнсэж энхрийлдэг байсан байна. Эцсийн эцэст хурим хийх өдөр болж санаа муут хулгайч аргаа баран “цаазаар авбал чиг аваг. Ингэж зовж амьдарснаас” гээд гүнж дээр очиж бүх үнэнээ хэлэхээр шийджээ. Гүнжид өөрийн бүх буруугаа ярин уучлал гуйн үзээрийн муухай царайтай, муу хүн гэдгээ ойлгуулсан боловч гүнж үнэмшсэнгүй. Хөөрхий гүнжийг “Битгий айгаарай. Намайг одоо яавал яа” хэмээн хулгайч багаа тайлав. Гүнж уурлан хилэгнэж “Би чамайг имй юм яриагүй хэмээн тооцъё, тоглоом тоотой нь дээр “ хэмээн толь авчирч үзүүлтэл яасан гэж санана. Хулгайч багаасаа илүү сайхан царайтай болсон байлаа. ……..мэдээж цаашаагаа амар сайхан даа жаргасан байж таараа.
Хэн ч ямар төрж болно, ямар ч царайтай, ямар ч дутагдалтай байж болно. Сайхан тунгалаг шилний цаанаас энэ хорвоог хараад явахад дайралдсан бүхэн инээгээд байгаа юм шиг, ажил бүхэн бүтээд ч байгаа юм шиг санагддаг. Ууртай бухимдуу, булингартай шилний цаанаас хорвоог төсөөлөөд явахад дарга болгон дарамтлаад, нохой хүртэл зуучих гээд байгаа юм шиг үе ч бий. Багтай явах нь тэгэхээр муу юм биш юм шиг юм шигээ. Мэдээж ямар баг өмсөхөөс шууд шалтгаалах нь тодорхой /Обод/