Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-03-04
БАГ
 

Хүн бүр багны цаана нуугдаж байдаг. Ажлаасаа гараад нэг өөр, гэртээ ирээд нэг өөр, найз нартайгаа байхдаа нэг өөр,  ер нь дандаа нэг зангаараа нэг төрхөөрөө хэн ч байж чадахгүй. Гэхдээ хэр удаан нуугдаж байгаагаас шалтгаалаад ходоодны шархтай, стресстэй, нервтэй, цуснаас нь TOXIN ялгарч өөрөө хордох эсэх нь хамаарна. Дандаа баг зүүхээр тэр чигтээ тэр багаа байнга эсэхийг мартаад “Ерөөсөө би чинь ийм төрсөн билүү?  гэж хүртэл гайхаж эхлэх тохиолдол хүртэл бий шүү дээ.

Дээр үед гэнэ лээ нэг хааны хөөрхөн охиныг хамгийн сайхан цартайтай, хамгийн сайхан залуутай одоогийнхоор бол женьтлемэн залууутай суулгах гэж зар тараажээ. Хаант улсын өнцөг булан бүрээс залуучууд ирсээр байлаа. Тэгсэн тэр үед  маш муу санаатай үзээрийн царай муутай,  хүн алж хүрээ талсан хулгайч бодож  “Яавал энэ охинтой нь сууж алаад алт мөнгийг нь авч бултах вэ?” гэхчилэн  олон хоног оролдож суусны эцэст хүн харахад маш сайхан баг хийж уг шалгаруулалтанд оржээ.  Эхний шалгаруулалтыг маш амархан давж л дээ. Хүн залилаж сурсан хүнд энэ асуудал биш байж. Дараагийн шалгаруулалт болоход мөн л үлдэж чадсан эр хааны ордоноос багагүй мөнгө шуусан учир явахаар шийдсэн байна. . Гэвч тус ордон чанд хатуу хамгаалалттайн дээр гадагшаа юм авч гарах ямар ч боломжшүй болсон байв. 3 дах шатны шалгаруулалтанд тэнцсэн эр бүр сэтгэл санаагаар унаж гүйцэв. Баригдвал өчиггүй алуулах нь ойлгомжтой байлаа. Эцсийн мөчид өрсөлдөгчөөс нь гүнж өөрөө хулгайчийг сонгож суухаар болжээ. Энэ үед хулгайч ямар ч гэсэн хугацаа хожиж, оргох боломж хайхаар шийдэж хаанаас “Нэг жилийн хугацаатай хуримыг хойшлуулж өгөөч” гэж хүсэлт гарган түр ч гэсэн амь мултарч дөнгөв.

Энэ нэг жилийн хугацаанд хулгайч хаан шиг авир аашийг дуурайж, ерөөсөө л сайн хүний бүхий л ааш араншинг гаргаж, инээж, өрөвдөж, найрсаг байх гэж өөрийгөө маш их хүчлэж байсан боловч үнэхээр хэцүү санагдаж… хүүхэд хүртэл үзэн яддаг эр  аргагүйн эрхэнд худлаагаасаа хүүхдийг үнсэж энхрийлдэг байсан байна. Эцсийн эцэст хурим хийх өдөр болж санаа муут хулгайч аргаа баран “цаазаар авбал чиг аваг. Ингэж зовж амьдарснаас” гээд гүнж дээр очиж бүх үнэнээ хэлэхээр шийджээ. Гүнжид өөрийн бүх буруугаа ярин уучлал гуйн үзээрийн муухай царайтай, муу хүн гэдгээ ойлгуулсан боловч гүнж үнэмшсэнгүй. Хөөрхий гүнжийг “Битгий айгаарай. Намайг одоо яавал яа” хэмээн хулгайч багаа тайлав. Гүнж уурлан хилэгнэж “Би чамайг имй юм яриагүй хэмээн тооцъё, тоглоом тоотой нь дээр “ хэмээн толь авчирч үзүүлтэл яасан гэж санана. Хулгайч багаасаа илүү сайхан царайтай болсон байлаа. ……..мэдээж цаашаагаа амар сайхан даа жаргасан байж таараа.

Хэн ч ямар төрж болно, ямар ч царайтай, ямар ч дутагдалтай байж болно. Сайхан тунгалаг шилний цаанаас энэ хорвоог хараад явахад дайралдсан бүхэн инээгээд байгаа юм шиг, ажил бүхэн бүтээд ч байгаа юм шиг санагддаг. Ууртай бухимдуу, булингартай шилний цаанаас хорвоог төсөөлөөд явахад дарга болгон дарамтлаад, нохой хүртэл зуучих гээд байгаа юм шиг үе ч бий. Багтай явах нь тэгэхээр муу юм биш юм шиг юм шигээ. Мэдээж ямар баг өмсөхөөс шууд шалтгаалах нь тодорхой  /Обод/

 

Сэтгэгдэл:


tiishdee
aimaar olon linz bdeemcheen
Бичсэн: obod (зочин) цаг: 11:00, 2008-03-05 | Холбоос | |


баахан, линз минз, шил мил давкарлаад зүүцэн баян бурхан байна даа тэ
Бичсэн: yuki цаг: 10:48, 2008-03-05 | Холбоос | |


tiin shyy
neg nastan helsen gene lee
burhan chamaig 2 bish 20 nydeer harj bgaa gedgiig hezee ch byy mart gej
Бичсэн: obod (зочин) цаг: 10:32, 2008-03-05 | Холбоос | |


hemjeetei ni deer
dur buteej amidrah ni medeej ashigtai. gehdee hemjee hyzgaartai ni deer. hedii ih tendees huslee hangaj baivch etsestee 'ahiu hanamjiin huuliar ' buurah ni baij bolno. gol ni haana hezee hend be gdg ni chuhal bhaa.burhanii nomond alivaa zuiliig hetruulj heregleh ni nugel gdg bluu dee confused
Бичсэн: bara цаг: 10:05, 2008-03-05 | Холбоос | |


би лав өөрийхөөрөө байдаг гэж хариулдаг хүмүүсийг хархаар дургүй хүрээд байдын. Баггүй бол амьдрахгүй болсон хорвоошд. Харин ч сайн олон янзын баг зүүцгээе гэж хэлмээр байна
Бичсэн: gump цаг: 13:14, 2008-03-04 | Холбоос | |


big grin ийм багтайшд winking хэхэ санал нэг байна. гоё бичлэг байшөө. applause
Бичсэн: xvv цаг: 11:45, 2008-03-04 | Холбоос | |


Hun gdg chin setgeliin amitan shu de. Setgeleeree ovdono edgene.
Gadaad orchinii noloog oortoo herhen tusgaj avah ni setgel sanaanii baidlaas shuud holbootoi.
Бичсэн: Miracle цаг: 11:02, 2008-03-04 | Холбоос | |


энэ бүхэн сэтгэлээс шалтгаалах юм шигээ. Зүрх жаргалтай бол  нүүр царай хөгжилтэй. Харин зүрх гутрах үед бүх зүйлс эмтрэнэ.  гэж хэн нэгэн хэлсэн гэнэ лээ.
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 09:58, 2008-03-04 | Холбоос | |


applause
Бичсэн: yuki цаг: 09:47, 2008-03-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax