Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-03-06
ӨВГӨД
   

Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна.  Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд  орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд  өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм.  Чандмань суманд хөөмийлж байдаг  насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….

Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын  морь түрүүлсэн, Парчин хөгшиний хүүгийн морь үзүүрлэсэн алдсан мал хаана яваа гэхчилэн чих тавин суугаа, энэний тэрний хүүхэд ингэж яваа гэнэ тийм дарга болсон гэхийг дуулаад таатайхан инээх …дүр зургийг төсөөлж байнаа яг одоо.

Өдрөөс өдөрт бөхийсөөр байгаа өвгөчүүлээс маань одоо амьд сэрүүн нь хэд байгаа бол. Хавар болохоор хэдэн хөгшчүүлийгээ санаад л байх юм. … Баатар эр  болно доо гээд хөөрхий өвгөд минь л онигоороогоод л шилбүүр зайдалж явсан он жилүүд бүдэг бадаг… Байсхээд л овоо тахидаг, даахь үргээдэг, хурим хийдэг …. Одоо энэ office хэмээх байшинд суучихаад бүх юмнаасаа таслагдчихаар хэдэн блогчидынхоо бичсэн юмыг уншаад сэтгэл санаа хачин болчих юм. Хавар болооод би гэж нөхөр яагаад л байна даа. Уулстайгаа хаяарах “суран хөх” өвгөчүүлээ санаад л байна. …….Урт наслаасай хээр тал шиг уужим сайхан өвгөчүүл минь…..  /обод/

Сэтгэгдэл:


neeree bi uvuu deeree ochilgyi ih udjee
shine jileer ochood l garsan baina Amid burhadaa gej
Бичсэн: Обдоо цаг: 23:01, 2009-01-30 | Холбоос | |


havar aa gej...
havar bolj, haa saigui humsiin setgel gegelzeed l bga boltoi... nad bol uvgud bish, ohid busguichuud bodogdood, gegelzej suuna.. yahuuuu? I dont know - New
Бичсэн: holiin zochin цаг: 23:51, 2008-03-11 | Холбоос | |


Hvvshee ene humuus chin yaad baigan be? hun bolgonii blogt shahuu heden biynee sanasan humuus baihiin. say hundagiin blogt neg salat hundagiig sanaad bn geediisen, obodiin blogt orood irsii chin bas l neg neree helku zochin heniigee ch yum sanaad bn getsen bhiin (boduul obodiig bololtoi)

obodiin setgel uimerj eter, denduu ert havriin sindromtood bgan bish beez nohoor? kk
Бичсэн: Miracle цаг: 07:59, 2008-03-07 | Холбоос | |


sanaad
sanaad baian tanaihan unuudur yu boloo ve
Бичсэн: zochin (зочин) цаг: 17:33, 2008-03-05 | Холбоос | |


магтжэээшт би чамайг. үнэнкээсээ
Бичсэн: yuki цаг: 12:25, 2008-03-05 | Холбоос | |


би хэзээ үсэрций
Худлаагаасаа хүн мүнииг сэтгэл санаа гачэн баихад юуглаагээд үсэрдэг ингээдаигаанб
Бичсэн: Обдоо цаг: 12:09, 2008-03-05 | Холбоос | |


Үсэрч ч харин ч нэг чадна даа.
Бичсэн: yuki цаг: 12:06, 2008-03-05 | Холбоос | |


яадээ
яадээ бандгар харамч хахир үглээ гулгаж чаддагүй өвгөн л болно биз үсрээд л...хэ хэ хэ хэ
Бичсэн: Обдоо цаг: 12:02, 2008-03-05 | Холбоос | |


Яана чи, хотод өссөн, өтөлсөн хотын хар өвгөн болийшт. Яана чи.
Бичсэн: yuki цаг: 12:00, 2008-03-05 | Холбоос | |


sanal niilj baiana
sanal niilj baina Hotod irsen emee uvuu nar ene muuhai gazar hyrtel uur bolj buhimduu boljiinshdee
Бичсэн: Обдоо цаг: 11:55, 2008-03-05 | Холбоос | |


бие биенээ дагаж намираад уянгалж өгчээнээ харин ч.

Тэхдээ сүүлийн үеийн өвөө нар, хотын өвөө нар шүү дээ. Аягүй муухай харьцаагүй болцийм шигээ. Гадуур явж байхад тэгэж анзаарагдаад байх юм. Миний өвөө шиг өвөө ховор ч юм шиг.
Бичсэн: yuki цаг: 11:52, 2008-03-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax