Хөөрхөн намайг дагаад л байдаг нэг Бондоок гээд хүү байж билээ. Хайр гэрэлтсэн харцнаас нь хэр их жаргалтай байгааг нь анзаарчихаж болно. Хүүгийн ээж аав нь дандаа л хүүгээ загнана. Ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй ч тэдний хүү байсан нь үнэн юм даг. "Тэнэг..... мангар юм уу чи" гээд л юм бол эргүүгээр нь дуудна. Хөөрхий хүү "Обдоо агаа би тэнэг биш тээ" гээд л аймаар хөөрхөн тэр үедээ бол нөгөө хайр гэрэлтсэн харц алга болчихсон "Томчууд яагаад байнаа " гэсэн өнгөтэй гунигтай нүд.... Хүү үнэхээр л хэрсүү боловч ээж аавынхаа дандаа тэгж хэлдэгт үнэхээр л шанална. Тухайн үед би өөрөө үсрээд л 17, 18 тай байсан юм уу даа. Ээж аавыг нь ямар загначих , хүүг өмөөрчих ухаан байсангүй. Гудамжинд мөрөөрөө тоглоод л гэнэн цайлган тэр л насан дээрээ явсан Бондоок дүү маань нэг л өдөр өндөр хүчдэлийн багана руу хашаа даваад зориуд үсрээд ..... ээж аавдаа гомдоод тэгсэн гэнэ лээ...... нас барсаных нь дараа би аймаар их уйлсан гээч. Хүүхдээ хайрладаг хүмүүс олон л доо. Гэхдээ хайрлана гэдэг ямар хэлбэрээр яаж илэрдэг юм бол?. Сурган хүмүүжүүлэгч биш би сайн мэдэхгүй юмаа. Монгол эцэг эхчүүдийн хайрлах хэлбэр нь ихэнхидээ л загнах, хатуурхах хэлбэрээр илэрдэг юм шигээ. "Алган боовны амт" бол энүүхэнд . Гэхдээ энэ сайн нөлөөгөө өгдөг байх, монгол хүүхдүүд угаасаа л "нээлттэй биш орчинд" өсч том болоод "нээлттэй" хүн байж чаддаггүй. Ээж, аавтайгаа нарийн ширийн юмаа зөвлөлдөөд сууж байгаа монгол хүүхэд харсан уу?
Batman-ий олон хоног хувцас гуйж байж ээжээрээ авахуулчихаад л " ээжээ би нисдэг тээ" гэхээр нь ээж нь "тиймээ миний хүү нисдэг" гэнгүүт халуун зунаар онгорхой байсан 9 давхрын болкооноор үсрээд......энэ тухай ярих аймаар байна. Өнөөдөр сонингоос уншиж байсан санагдаж байна.
Эмээлт дээр 3 настай жаахан охин байна. Ээж нь түүний дүүг гаргах гэж байгаад нас барсан гэнэ. Эмээлт гэдэг маань Сонгино Хайрхан Дүүргийн 20 дугаар хороо шүү дээ. Яагаав хужаа нарын арьс түүхий эдийн агуулах байлгаж, зундаа аймаар өмхий үнэртдэг газар. Өвөл хөр цасан дээр хөлөн нүцгэн гүйх ноорхой хувцастай охиныг халамжлах, асран хамгаалах хүн байгүй гэнэ. 70 гарсан настай нэг эмгэн байх боловч хөөрхий эмээ сэтгэцийн өвчтэй гэж байгаа. Охиныг гэж анзаараад асарчих тэнхэлгүй, асрамж янз бүрийн байгууллага байдаг шүү гэхээр тэр тухай мэдэж байгаа зүйл ч алга.
Тэнд байгаа бүх хүүхдүүд ээж аавынхаа, иргэний шилжилт хөдөлгөөн, бүртгэл хийлгээгүйн улмаас нийгмийн халамжинд хамрагдаж, хүүхдүүийн мөнгө авах ямар ч аргагүйн дээр бүгд л сургууль завсардсан байна гээч. Томчууд нь ямар ч амгалан юм бэ дээ. Бүүр улаан паспорттойгоо явж байна лээ./ИБМУТ-ийнхан тэгэхэд бүх насанд хүрсэн хүний улаан паспортыг сольж дууссан гээд даналзаад байгаа юм даа/ "Өө тэгж байгаад болох байлгүй дээ" гээд л .... Дэндүү хариуцлагагүй.... Сургуульд явдаг хэдэн хүүхдүүдээс нь автобусны жоллооч нар "билетний мөнгө өг" гээд цүнхийг барьцаалж аваад үлдчихдэг, хүүхдүүд өглөө хар үүрээр 3 цаг алхаж байж сургуульдаа хүрдэг , жолооч кондуктор "сайн" ах эгч нарт хураалгасан цүнхнээсээ болоод гэрийн даалгавараа хийж чаддагүй байх юм.
Тэр 3 настай охины талийгаач ээж нь ямар нэгэн бүртгэл хийлгээгүйн улмаас эмнэлгийн үйлчилгээ авах боломжгүй байдалд оржээ. Байгаа өрхийн эмнэлэг дээр очихоор "уучлаарай та манай хорооны иргэн биш" гээд хөөгөөд явуулсанаас болоод гэртээ төрөөд... төрөхийн хүндрэлээр .. хөөрхий эх ямар их зовоо бол.... нөгөө л "ямар ч эх жирэмсний үед аль байгаа газрынхаа эмнэлэгийн хяналтанд байна" гэдэг яалаа даа шал худлаа. Тэгээд яасан гээч нас барсан хойно нь "Улаанбаатар Буян" гээд мундаг компаниас оршуулах зөвшөөрөл авах гэтэл мөн л ямарч бичиг баримтгүй учраас зөвшөөрөл өгөөгүй, тэр хавьд байх сайн сэтгэлтэй хэдэн хүмүүс бүүр Өвөрхангай аймагт аваачиж хөдөөлүүлжээ.
Хөдөөнөөс хотод сайхан амьрал горьдож ирсэн тэдэнд буруу байхгүй. Одоо тэнд байгаа хүмүүст, хүүхдүүдэд өвдөх, сурах, өлсөх, үхэх эрх байхгүй. Хажууд бидний өдөр тутмын өнөөх ядаргаа болсон проблем юу юм бэ ? Юу ч биш. Бид бид нар жаргаж байгаа, диваажинд байгаа нөхдүүд юм байна ш дээ. Хужаа нарыг царайчилж халтар арьс зөөж , гараа түлэгдтэл, хөлдтөл ажиллаад 30 мянган төгрөгөөр тэр олон амыг тэжээж байгаа аав... хүүхдээ хайрлах боломж байгаа ч халамжлах боломж алга....... Үүнээс ямар нэг буруутан хайгаад хэнийг олох нь тодорхой хойно ингэсгээд чалчихаа больё доо.
Бүүр сэтгэл өвдчихлөө ... Хүүхдийн ирээдүй бидний гарт... бид хүүхдийн төлөө.... гэдэг хүмүүс, байгууллагууд нь хаана явна даа... Оффист суучихаад төсөл хэрэгжүүлээд л байгаа юм байна л даа..... /Обдоо/