Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-04-19
DEMONSTRATION
 

 Ердөө нэг, хоёрхоон жилийн өмнө би жагсаал цуглаан хийдэг хүмүүсийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байлаа. Ямар шалтгаанаар яагаад жагсаж байгаа нь надад ёстой сонин биш байсан ч түүнээс хамгаалах үүрэгтэй ажил хийж байсныхаа хувьд би дургүй байлаа. Нэг үгээр хэлбэл ийм үүрэгт ажил хийж  байхдаа “ажил хийлгэхгүй хэдэн хаврын синдром бүхий нөхдүүд битгтий жагсаасай” гэж дотроо залбираад л жагссан үед нь үнэхээр л бухимддаг байлаа. Хүний хараал идэн идэн жагсаалын өөдөөс зогсох тийм ч хүсээд байхаар зүйл биш бөгөөд дээрээс нь өвөл бол хөл, чихний гэдэс хайраастай болохоор л дургүйцдэг юм. “Ямар үхсэнээ хийж ингэж жагсдаг байнаа. Энэнд орвол гэртээ үр хүүхдээ хараад, ажлаа хийгээд үр дүнтэй юм хийгээд байж баймаар юм” гэж мунхаг ухаандаа бодож явлаа.

            Тухайн үед болж байсан хэдэн эсэргүүцлийн гэгдэх жагсаалаас л нь ихэнхи нь өнгө мөнгөний уур аястай байсан хийгээд хэдэн этгээд жагсагчдийн эгнээгээ тэлэхийн тулд гэдэс өлслөлөн хэдэн оюутан, архичин нөхдүүдэд хоол унааных нь мөнгийг өгөөд ирүүлж байсан дүр зураг одоо ч тод…. Харин үүнийх нь эсрэг “битгий жагсаал хийгээчээ” гээд мөнгө өгдөг бас хэдэн нөхдүүд байх. Тэр дор нь жагсаалаа хойшлуулдаг боловч энэ эргээд нөгөө жагсаалынхаа сүр хүчний нэг хэсэг болчихсон л давхиж явдаг тийм дүр зураг нүдэнд одоо хүртэл харагдаж байна.... Байх ч байлгүйдээ, ходоодоороо чимх гурил, атга тарианаас өөрсдийнхөө төлөөллийг сонгоод сурчихсан тийм л нийгэмд амьдраад л байгаа юм чинь. 

Харин одоо бол байдал өөр болсон юм шиг. Нүдээ аниад чихээ дараад ч зүгээр нэг баймааргүй, буруу юмыг эсэргүүцэн жагсаж байгаа хүмүүстэй хамт жагсах хүсэл төрж ч байх шиг.. . Баригдмал биш чөлөөт сэтгэлгээний хүрээнд элдэв зүйлийг уншдаг судалдаг залуусын дунд бол бүүр ч өөр өнцгөөс юмыг харж сурч л байна. Жагсаал цуглааны тухай ч бодол аажмаар өөрчлөгдөж байна.

Би хамгийн анхны ардчилсан хувьсгалын жагсаалын тухай ерөөсөө мартагггүй юм. Тухайн үедээ багцаагаар арван  хэд орчим настай нусан жулдрай байхдаа ээж аав хоёрынхоо ярианаас “жагсаалд оролцоно гэдэг бол үнэхээр нууц бөгөөд баригдвал ямар нэг мундаг том даргад арга хэмжээ авахуулж болох зүйл” гэж л багцаагаар ойлгож авч байсан.Ээж бүүр шивнэж ирж байгаад л аавд ”тийшээгээ очиж жагсаж байгаад баригдваа, ажилгүй болчих вий дээ ” гэж ирээд л захидаг байсан боловч хэзээний хоёулаа хүнээс нуугдан барин очиж жагсаж ирчихээд л санаа зовсон байртай байдагсан…..  Миний мэдэх тэр жагсаалыг хүмүүс янз бүрээр л ярьдаг янз бүрээр л бичдэг дурсдаг, гайхуулдаг. Гэхдээ миний төсөөлөл бол ердөө энэ байлаа.  Майн нэгний баяраар  жагсаад ирэхээр нь нөгөө яагаав нээх олон өнгөтэй нэг тийм цаас ч юм уу юу ч юм бэ мэдэхгүй тийм зүйлийг усанд хийж байгаад тоглодог шагайгаа улаан ягаан, ногоон өнгөтэй болгодог байсан юм сан. Одоо тийм цаас юу гэж байхав дээ.

Баабарын “Нүүдэл суудал” номон дээр монголчуудын тэр дотор асч байгаа догшин хурц галыг бүдэг цог болгохын тулд нум сумных нь үзүүрийг модон болгож, эрэмгий хурдан морьдийг уралдаан болгож, эр хав хүч үздэг бөхтэй нь нийлүүлээд эрийн гурван наадас хэмээж шарын шашнаар хачир нэмснээр хүлцэнгүй ноомой ард түмэн болгосон бололтой.   Тэгээд л наадам наргиа хэсч явах дуртай ард түмэн болсон гэж ойлгогдохоор бичсэн байна. Эх сурвалж нь тодорхой бус болохоор  авах гээхийн ухаанаар хандвал зүгээр юм шиг.

Та бидний мэдэх Солонгос улсад өдөр болгон “бяцхаан эсэргүүцлийн жагсаал” болдог гэнэ. “Цалин нэмэхгүй байгаа дарга, мөнгө идсэн эрх мэдэлтнээ, хэн нэг эрх зөрчөөд , байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд байгаа үйлдвэр аж ахуйн нэгжийн гадаа бол толгойндоо алчуур боосон нөхдүүд гартаа бичиг барьж  зүүж ирээд л жагсдаг” гэж тэнд хараар ажиллаж байгаад ирсэн манай нэг найз надад аминчирхаж ирээд ярьсан сан.. Хэзээ ч билээ дээ бас нэг хүн надад ярьж байсан гэхдээ би яг таг сайн санахгүй байна. Утга нь иймэрхүү байсан юм ”Нэг улсын үүрэн телефоны оператор үнээ нэмээд галзуурч л дээ. Учиргүй л хүний дургүй хүрмээр үйлдэл хийсэн юм байх. Тэгэхээр зэрэг хамаг үйлчлүүлэгчид бүгдээрээ нэг өдөр тохирч байгаад утсаараа хэн нь ч ярихгүй баахан хохирол учруулсан гэнэ. Тэгээд л тэмцлийнхээ дүнд гар утасныхаа  нэгж төлбөрийн үнийг буулгаж чадсан юм байна. “ гэсэн.

Үнийн өсөлтийг эсэргүүцээд жагсчих хүн байна уу?. Чөлөөт ахмадын холбоооныхон нэг талхны үйлдвэр дээр очиж эсэргүүцсэнээс өөр гойд юм алга.  Гэхдээ би чи та нэг нэгээрээ ингэж бодоод нийт масст нөлдөөлж чадахгүй л дээ.  Жагсаал цуглаан хийх утга нь манайд огт өөр ухамсраас шалтгаалдаг юм шигээ. Дэлхий дахинд болоод байгаа хүлэмжийн хийн нэмэгдэл, дэлхийн дулаарал, Төвдийн хүний эрхийн төлөө тэмцэл, Иракийн дайны эсэргүүцлийн жагсаал манайд хэзээ ч болж байгаагүй. Болж байсан бол тэр зүгээр хэсэг бусаг хэдхээн хүний хүрээг хамраад л яригдаад л өнгөрч байсан байх. Харин яг одоо миний чиний та бидний амьдарлын энэ бүхнийг нэг тийш шийдэхийн төлөө  үнийн хөөрөгдлийн эсрэг нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглаан хийвэл тэр хамгаалах үүрэг бүхий талд нь биш эсэргүүцэх чөлөөт хэсэгт нь би зогсмоор байна. Дуу хоолойгоо хүргэмээр байна. Яавал чиг яамаар л байна. /обод/

Сэтгэгдэл:


ок
үнэндээ үнийн хөөрөгдөл дараах хэд хэдэн шалтгаантай. Үүнд

1. Дэлхийн дахиныг хамар глобал инфляци. нефть, улаанбуудай, нүүрс, зэс, кофе /кофе яагаад энд ордогийг би мэдэхгүй юм/ гэх мэт стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөж байгаатай холбоотой дэлхий нийтийн инфляци явагдаж байна. Нефтийн үнийн хөөрөгдлөөс болж улаан буудайнаас шатхуун гаргаж авах эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь улаан буудайн үнийн хөөрөгдлийг өсгөсөн. байгалийн баялагийн нөөц дундрах шатандаа яваж байгаа нь мөн үнийн хөөрөгдөл бий болгож байна.

2. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн. 2006 оноос хойш улс төрийн популизм хүчээ авсан нь хүүхдийн мөнгө, хосын мөнгө гэх мэтчилэн том том хэмжээний өртөг бүхий нийгмийн халамжийн шинэ төрлүүдийг бий болгосон. Мөн түүнчлэн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 2006 оноос хойш нэг удаад 20-30 хувиар 4-5 удаа нэмэгдүүлсэн зэрэг нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж инфляцийг хөөрөгдөхөд түлхэц болсон.

3. Юанийн ханшны өсөлт. Хятадын юанийн өсөлт алгуур боловч байнгын өсөх хандлагатай байна. Яг нэг жилийн өмнө 153 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 169 төгрөгтэй тэнцэж байна. Мөн түүнчлэн юанийн ам доллартай харицах ханш байнга чангарч байна. жилийн өмнө 7.80 байсан бол хэд хоногийн өмнөх байдлаар 6,92 болсон байна.

4. Төмөр замын хүчин чадал. Манай төмөр замын хүчин чадал бизнесийнхэний эргэлтийг хангаж чадахгүй байгаагаас импортын барааны түгжрэлийг үүсгэж барааны зохиомол хомсдолыг бий болгож байна. Нөгөө талаасаа Тэнжин гэх мэт боомтуудад бараагаа удаан хугацаанд түгжүүлсэн бизнесмэнүүдийн өртөг өндөрсч үнийн өсөлтөд нөлөөлж байна.

за миний харж байгаагаар яг ийм хэдэн шалтгаан байна.

төрөөс зохицуулалт хийж хүчрэх нь мөнгөний нийлүүлэлтийг хянах л байх шив дээ. Мөн бодлогоор төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч болох юм. гэж нэг залуу надад хэллээ олон схалтгаан бии баихаа
Бичсэн: Обдоо цаг: 12:12, 2008-04-20 | Холбоос | |


Сэтгэгдэл
Үнийн хөөрөгдөл үү? эсвэл үнийн өсөлт үү? гэдэг нь бас эргэлзээтэй асуудал л даа... Удаан хугацаанд барьж байсан үнэ өсөж байгаа юм болов уу. бас Хилийн чанад (АНУ, Япон)-д Хятадын хүнсний бүтээгдэхүүнээс хор илэрч тодорхой тооны хүн хордсон зэргээс Хятад улсын экспорт асуудалтай болсон болохоор гадагшаа гаргаж буй хүнсний бүтээгдэхүүндээ өндөр шаардлага тавих болсон зэргээс үнийн өсөлт гарч байгаа байх. Мөн дэлхий даяар өдөр ирэх бүрт нефтийн үнэ өсөж байна. Энэ нь бараг ихэнхи хувь нь гаднаас, тэр дотроо зэргэлдээх хоёр хөршөөсөө хамаарсан, ИМПОРТлогч Монгол улсын хувьд маш хүндээр тусч байгаа хэрэг байх. Үнийн өсөлтийг хүчээр тогтоох нь эргээд бүүр ч аюултай үр дүнд ч хүргэж мэдэх юм. Уг нь аль 4-5 жилийн өмнөөс жижиг дунд үйлдвэрлэлүүдийг жинхэнэ утгаар нь дэмжээд, Хятад бараанаас илүүтэйгээр дэмжээг хөгжүүлчихсэн бол өнөөдөр дотооддоо үйлдвэрлэдэг улс байсан бол бид ингэж сандрахгүй л байсан байх... Хүмүүст олон хэлбэрээр бэлэн мөнгө тарааж байхаар Хүнсний үйлдвэрлэгчидээ олигтойхон дэмжээд зөв бодлого бариад явсан бол арай л өөрбайх байсан мэт...
Одоо бол ниргэсэн хойно нь хашгирав гэдэг л... Аль эрт л жагсаад дэмжээд үндэсний үйлдвэрлэлээ жинхэнэ утгаар нь дэмжих ёстой байсан даа... sad
за за гэхдээ энэ бол зөвхөн миний л энэ жижиг бөндгөр доторх бодол юм шүү...
Бичсэн: xvv цаг: 04:12, 2008-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax