Хүн энэ хорвоогоос маш олон юм хүсдэг. Тэр нь хангагдахаар биелэхээр ахиад нэмж юм хүсч эхэлдэг. Явган явдаг, хоёр идэхгүй хоосон хонохгүй байсан нэгэнбээр сүрхий өөрийгөө аваад явчих хэмжээний болоод дээшлээд ирэхээр машин тэрэг, ахиад л өөр 3 өрөө байр, шинэ залуу эхнэр, арай өөр эрч хүчтэй хайр гэх мэт нэмээд л юм хүснэ. Өнгө мөнгөний хорвоод барагдах зүйл гэж ямар байх биш . Ямар ч гэсэн илт буруу замаар будаа тээсэн хүнийг ялгаж хандах нь лав
Хэдхээн жилийн өмнө оюутан , бүүр сурагч байхдаа би хоорондоо хэрэлдэж эхнэрээ гомдоож, уйлуулж байгаа хүмүүсийг хараад хэзээ ч ийм юм хийхгүй гэж боддог байлаа. Мэдээж одоо болтол энэ бодол маань хэвээрээ л дээ….
Миний нэг найз одоо эхнэртэй, 2 ч хүүхэдтэй. Мань эртэй сүүлд уулзаад буу халсан ингэж хэлж байна: Обод би эхнэртэй жинхэнэ хайраараа суугаагүй болохоор хэрэлдэж муудалцах зүйл их гарах юм. Заримдаа энэ амьдарлын төлөө ажиллаад л, эхнэр хүүхдээ тэжээгээд л өглөө яваад орой ирдэг нэг хэмийн байдлаас зүрх үхээд байна. Үдэш гэртээ ирээд л нөгөө эхнэрийг үглэх, хардах, янз бүрийн жижиг сажиг зүйлээс үүдэн гарах маргаанаас найз нь үнэхээр айж, түгшиж байна, би ийм амьдарлыг бий болгоно гэдгээ төсөөлөөчгүй байж гэж ярьж билээ. Хөөрхий найз маань ердөө 3 жилийн өмнө бол галзуу барын аманд гараа хийчихээд буцаагаад аваад л явдаг байсан бол одоо амьдарлын хэмнэлийн нэгхэн хэсэгт нухлагдсан нэгэн болон хувирсан байхыг хараад аймаар өрөвдсөн.. Найзын маань буруу юу хэнийх нь буруу вэ гэдгийг би сайн мэдэхгүй юм. Дотор нь ороод хэрүүл маргааныг магадлаад үзчихсэн биш эр эмийн хооронд юу бүү жороол гэдэг билээ дээ. Гэхдээ хайр сэтгэлээрээ суусан хүмүүс хоорондоо маргалдаж хэрэлдэх зүйл арай бага гардаг юм шигээ.
Зарим тохиолдолд зүгээр жирэмсэн болгочихсон хүүхэнтэйгээ , тохиолдлоор танилцсан залуутайгаа суучихаад таарч тохирохгүй болохоор салаад явж байгаа залуус олшроод байгаа харагдаж анзаарагдаж байна.. Хүнээс дууллаа: саяхандаа ингэж ярьсан юм ”Сүүлийн үеийн боловсрол мэдлэгтэй, цалин сайтай, ажилтай төрөлтэй хүүхнүүд нөхөрт гарахаа байж байгаа гэнэ. Хүнтэй суусан ч хамаагүй ген сайтай залуутай унтаж бариад тэрнээсээ хүүхэдтэй болоод хүүхэдтэйгээ 2-уулхнаа амьдрахыг илүүд үзэх болсон гэнэ. Мэдээж тэр унтаж хэвтсэн залуутайгаа ахиж уулзах энээ тэрээ бол хол юм байхаа. Энэ нь сүүлийн үед залуусын маань ихэнхи нь ажилгүй төрөлгүй архи дарс, шоу цэнгээн мэттэй холбоотойгоор ийм болж байгаа гэнэ. Хайрлана дурлана жаргаана гэж авч суучихаад тамлан зовоогч гэж хэлүүлэх хүртэлээ л явж байдаг эрчүүд , үүнд ямар нэг байдлаар хүргэсэн ч байж болох эмэгтэйчүүд алинд нь ч буруу өгөх аргагүй.
Д.Карнегийн хэрхэн санаа зовохгүй амьдрах вэ номон дээр Лев Толстойн амьдарлын тухай тун тодорхой өгүүлсэн байдаг юм. Юу гэхээр зэрэг Толстойн эхнэр маш их хартай, дээрээс нь үглээ тийм хүн байж л дээ. Тэгээд мань эрийг байнга л хардаж зовоож уйлж дуулж амиа хүртэл хорлоно гэдэг байж дээ. Гэхдээ энэ зүгээр нэг удаа ч биш бүүр амьдарлынхаа ихэнхи хэсгийг нь тэгж дуусгаж.. Хоёул бүүр хөгширсөн хойноо бие биенийхээ мөрийг түшиж энэ амьдарлыг яасан харамсалтай тэнэг өнгөрүүлсэндээ гашуудан уйлж байсан гэдэг. Гайт харилцаа үүгээр дуусаагүй бөгөөд алдарт зохиолч маань амьдарлыхаа сүүлийн мөчийг үглээ эхнэрээсээ хол байх гэж зугтаж, галт тэрэгний буудал дээр өнгөрүүлж, нас барсан байхыг нь нэг өглөө галт тэрэгний буудлын ажилтан олсон гэнэ лээ.
Ахархан ирсэн хорвоод байгаа хайртайгаа, ханьтайгаа найзтайгаа хэрэлдээд муудалцаад явахад харамсалтай, зүгээр л байгаа дээр нь нэгнээ чин сэтгэлээрээ хайрдлаад явах нь магад амьдарлын гол утга учирч байж мэднэ. Хүн энэ хорвоод хайрлаж, дурлах гэж ирсэн tiimee anduudaa………/обод/