Бичигч би вээр хэсэг судлаач нөхдийн хамт иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөн хэр байгаа талаар хотын захын гэр хороллуудаар явж судалгааны ажил хийж байгаа юм. Энд өнөөх л амьдралд тохиолдддог олон проблем абйгаа боловч биднээс шууд шалтгаалах зүйл маш ин ажиглагдаж байсаныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу? Олон юм нуршилгүйгээр бидний мэдэх юм шиг мөртлөө мэддэггүй юм шиг царайлдаг зүйлийг дурдаад үзье л дээ. Уншигч авхай таньд танил байж магад :
Нийслэлийн аль ч дүүрэгт иргэний бүртгэлгүй хүмүүс айлын гэр, хашаа түрээслээд амьдардаг, хаана бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй, уулзаад “бүртгэлд хамруулая, бичигт баримтаа үзүүл” гэхээр "Бид нар орон нутагтаа хаана оршин суух нь та нарт хамаагүй Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж байна" гэж дургүйцэж загнаж хөөдөг. Хөдөөний хүмүүс шилжиж ирчихээд түр оршин суугч гэж тодорхойлолт аваад эмнэлэгийн үйлчилгээнд хамрагддаг гэнэ л дээ. Арга ядсан л үйлдэл.
8 сар нэг газраа оршин суусан хүн маань байнгын оршин суугч болчихдог. Гэтэл тэр хүмүүс олон жил шилжилтээ хийлгээгүй, цаад орон нутагтаа бас асуудалтай, өр зээлтэй, зугтаад байдаг. Гэр бүл салаад хоорондоо нийлсэн хүмүүс орон гэргүй түрээсээр байр хөлслөөд амьдраад бүртгэлгүй явдаг.
Жишээ нь байр түрээслэх асуудал байна: Түрээсэлдэг байрны эзний оршин суугчийн хаягаар л явдаг ч түрээсэлдэг, түрээслүүлдэг хүмүүстэй холбоотой зөрчилтэй зүйл их, огт бичигт баримтаа үзүүлэхгүй, бөөн бөөнөөрөө архиддаг, гэмт хэрэг үйлддэг нийгмийн сөрөг зүйл хаа сайгүй...
Хөдөөнөөс шилжиж ирсэн бичигт баримтгүй томчуудаа дагаад ирсэн хүүхэд төрсний гэрчилгээгүй байдгийг регистертэй аль нэг бичиг баримтыг нь үндэслээд аль болох бүртгэж хүүхдийг сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хамруулахыг хүсдэг. ч томчууд быид өөрсдөө аймар залхуу хайнга, үр хүүхдээ боддогүй тэнэг арчаагүй байдлаасаа болоод хүүхдүүдээ хохироогоод л явж л байна.Үүндэээ ихэнхи нь нийгмээ, өөрсөд дээр нь гэрт нь ирж үйлчлээгүй төрийн албыг буруутгах юм.
Мөн хөдөөнөөс ирсэн амьдрал хэцүү мөнгө төгрөггүй хүмүүсийг бүртгээд хорооны үйл ажиллагааны журмаар цаанаас нь бүртгэлийг албан ёсоор хасуулаад оршин сууж байгаа газар нь шилжин ирэгсэд гээд бүртгэхээр очиход түрээсэлж байсан хугацаа нь дууссан гээд алга болчихдог нь ч тун түгээмэл үзэгдэл… голын эрэг дээр дураараа шумбаж байгаа зэрлэг нугас шиг….Тэгээд л гэнэтхэн өвчин зовлон үхэл хагацал боллоо гээд хороон дээрээ ирээд “надад яг одоо тодорхойлолт юм гаргаад өг” гэдэг “бичиг баримт чинь байгаа юу?” гэхээр “эмнэлэгт байна, хөдөө байна” л гэдэг . “Тэгээд юу үндэслэж та нарт тодорхойлолт гаргаж өгөх юм бэ?” гэж асуухаар “хүнд сурталтай муусайн юмнууд” гээд уйлж хайлаад, орилж , чарлаад байдаг иргэд шалаар нэг….. Зарим хэцүү амьдралтай “Та нар бүртгээгүйгээс биднийг ийм болголоо?” гэсэн уйлж дуулсан хүмүүсийг яршиг хийгээд бичээд өгчихдөг гэж байгаа бас мэр сэр…
Гэр хороололын бүртгэлийн хүндрэл нь орон сууцнаас их байдаг. Яагаад гэхээр байранд оршин суудаг хүмүүсээс хүн амын тоогооор нь ус, хог, лифтний мөнгө авдаг учир ам бүлээ багасгаад байдаг. Гэтэл гэр хороололд тийм юм байхгүйгээс олон ам бүл бүртгүүлчихдэг тэгсэн хэрнээ яг оршин сууж байгаа хүн нь цөөн байдаг.
Дээрээс нь хүүхдийн асуудал байнаа. Эцэг эх нь салсан эсвэл гадаад явчихсан хүмүүс нийгмийн халамжинд хамаарч чаддаггүй. Гэтэл эцэг эх нь амьд байдаг хэрнээ үр хүүхдээ эмээ өвөө дээр нь хаячихаад явчихдаг, нийгмийн халамжинд хамааруулах гэхээр эцэг эх нь байхгүйгээс болдоггүй.
Оюутнууд байнаа. Сурчихаад 5 сард гэртээ харчихаад эргэж ирнэ. Бүртгүүлэхгүй гээд айлын гэр түрээсэлж амьдардаг. Тэгсэн хэрнээ хогний мөнгө өгдөггүй, дүүрэгт хашаа байшин аваад өгчихдөг, тэгсэн хэрнээ орон нутагтаа бүртгэлтэй, энд бүртгүүлэхгүй гээд байдаг. Эсвэл ах дүү хамаатан садныдаа амьдардаг хүмүүс байдаг дандаа орон нутгийнхаа нийгмийн халамжиндаа хамаардаг нь хаа сайгүй….
BONUS: Түг түмэн проблемд хүмүүс бид буруутгах зүйлээ тун амархан олдог. Би л гэхэд гэрийнхээ байр, ус, тогны мөнгийг төлөхөд бэрхшээл гардаг учраас доод талын 2 дүүгээ “Со улс руу ажил хийлгэхээр” явуулж чадсан юм. Харин одоо сонгууль болох гэж байгаа учраас “гадаадаас дүү нар маань түр ирчихсэн” байгаа гээд л бодчих. /Обод/