Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-06-04
Шинэ нээлт


Судлаач нарын сүүлийн үеийн шинэ түүхэн дүгнэлт гарсан байна. Угаасаа энэ дэлхийн бараг бүх улсад чинь Чингис хаан нэр өгсөн гэж байна ш тээ. Учир мэдэх хүн тэгж ярьж байна. Худлааа гэвэл Банжига руу ороод үзээррэй шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан зүйл гэнэ.

Чингис хаан маань дайлаар мордоод явж байж тэгээл явж байсан байсан чинь баахан урвайж дарвайсан улс дайралдхаар нь Уругвай гэж нэрлээд цааш явж байсан байна гэтэл баахан парвайж дарвайсан улс дайралдхаар нь Парагвай гээд, Баянцээл бүхий газар буудаллаад явсаныг нь хожим нь сунжран хэлэгдсээр Венесуел гэх болжээ. Дараа нь урагшаа европ оржээ. Тэнд өвлийн идэшний бор тугал нь үхсэн учраас Португал хэмээн нэрийдээд Горшоок олддогүй газрыг Корсик гэсэн юм байна. Учир нь шээс нь хүрээд шэгэлэлэ гэсэн чинь дэргэдэх арлыг Сицили гэж, сарилаа гэсэн чинь Сардин гэж арлуудыг нэрлэж хэвшсэн гэж түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээсэн байна. Үгээр барахгүй замдаа ганц мушиг тоглосон газрыг нь Москва гэж хэлж иржээ. За энэ ч яахав ярмиад байвал барагдахгүй дээ.

BONUS. бага байхад Этиопийн ерөнхийлөгч байсан Мингистү Хаалиа Мариам цаазаар авахуулсан байштээ. Радиогоор дагаж хэлдэг байсан ганц ерөнхийлгөч байсан юмсан. 10000 жилийн өмнө эр хүн орогнож байсан агуйгаас гараад агаар сорж нэг амьсгалаад л уулын цаана байгаа Дулмааг олдог байсан байна. Одоо үнэрлэх чадвар нь муудаад хамт сууж байгаа эмэгтэйгээ ч олдоггүй гэнэ.

Сэтгэгдэл:


тийм юм болов уу
Бичсэн: Зочин цаг: 22:27, 2012-06-05 | Холбоос | |


ХА ХА ХИ ХИ
ЯМАР ШААДАГ ГАР ВЭ.
Бичсэн: naba (зочин) цаг: 11:46, 2011-02-15 | Холбоос | |


чамд баярлалаа .... муухай хүүхдээ, ийм гайхалтай үнэмшимээр тэнэг юм яридагт чинь талархий...
Бичсэн: g84 цаг: 11:56, 2008-06-08 | Холбоос | |


ХА ХА ХА ХА ХА
Оюунболдоо чи юстои алах юумаа ха ха ха ха ха ха
Бичсэн: DESI цаг: 20:44, 2008-06-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax