Найз маань надад үүнийг ярьсан юм. Доржоо гээд 10 жилдээ бол үнэн баавартай сайхан хүнд гар байсан гэнэ. Өөрөө бол чадах юмандаа үнэн баавартай, чадахгүй юмандаа бол ёстой миа, яс юман дээрээ юу ч чаддагүй тийм нэгэн гар байжээ. Ангиараа маргалдаж муудалцахад жижиг биетэй дийлэх нөхөртэйгээ маргалдаад пэнзийдэг гэнэ. Тэгээд харин жинхэнэ зодоон болоход алга болчихдог гэнэ.
Нэг удаа автобусанд Доржоотой явсан ангийн хэдэн нөхөд тэнд байсан атамануудтай муудалцан гар зөрүүлж. Автобусаар дүүрэн хүмүүс орилж, хашгараад л бөөн юм болж л дээ. Манай хэд ч сэхээ авсан чинь нөхдүүд зодоонд дийлдэж байна гэнэ. Нэг харсан Доржоо алга. “Хүүе энэ Доржоо хаачих ваа” гээд орилсон чинь мань эр автобусаны цантсан цасны цан арилгаад хуруугаараа юм зурчихсан буруу хараад зогсчихсон “Аан мань энд юм бичиж байна “ гээд л чимээгүйхэн даруухаан, амандаа бувтнаад зогсож байсан гэдэг. За тэгээд л автобуснаас гараад л гудамжны зөрсөн бацаан дээрэлхэх болохоор мань эр хамгийн түрүүнд л зүрх нь хөөрчихсөн бүүр газар унатал зодоод л орилж хашгараад л дайрч гардаг гэнэ. Зодуулсан бацаан эргээд байрныхаа хүүхдүүдийг дагуулаад ирж. Найзууд нь ч тэр хавьд байсан болохоор ирж байгаа хүүхдүүдтэй зодолдвол зодолдий гээд л хараад байsan … нилээн том биетэй хүүхдүүд ирж байхаар “зугтаарай” гэх гээд харсан эргээд харсан чинь Доржоо бүүр тээр уулын орой дээр гарчихсан гүйж байсан гэнэ лээ. Тэгсэн мөртлөө амьтан тамалдаг, гөлөг хутгалдаг, хашаа давуулж өшиглөдөг гэх мэт л тийм Доржоо байсан гэнэ. Сул дорой хүмүүс хамгийн баавартай , хамгийн онгироо байдаг даа.
Манай их сургуулийн ангийн багш орж ирээд л журнал эргүүлэх гээд л суухаар бүгд л юм хийж байгаа дүр үзүүлээд дор дорноо бужигнадагсан. Буудуулахгүй гэж тэгж байгаа юм. Юм хийхгүй сууж байгаа нөхрийг “Чи гараад ир. Асуугд “ гээд л бууддаг болохоор тэгж байгаа юм. Юманд өртөхгүй байх хэцүү, өртөх хэцүү, янз янзын л арга сийлдэг байсансан.
Бонус: За тэгэхээр 120 дахь билгээ хийж байгаа юм байна. Сэтгэлээрээ, найз нөхдөөрөө баянгаараа дулдуйдан 3 хоногийн аялал хийж, Орхон, Сэлэнгэ мөрөн дээр очиж андуудтайгаа өдөр загас, жараахай ч хашраалаа, ус ч хашраалаа, хоол ч хашраалаа, юм юм л хашраалаа. Гашраагч Обод боллоо.