За тэгэхээр ийм байна. Хүнд хэцүү үе бол боломж завшаан гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Хамгийн хэцүү үед бүх боломжоороо мэрийдэг хүн амжилтанд хүрдэг. Тийм ч учраас энэ чанарыг би өөртөө би болгомоор байна. Хүн том болох тусмаал бэрхшээл дунд сөгдөх юм даа. Бэрхшээл гэдэг улигт зовлонгүй бол бид хэн ч биш. Нэг ийм утгатай эртний үг байдаг ч би яг таг хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр таны хувьд хүйтэн өдөр байлаа ч магад дараа нь хамгийн дулаан өдрүүдийн нэг юм шиг байх болно гэсэн үг л дээ. Мэрийгээд шаналаад л энд тэнд юмаа амжуулах гээл гүйж байх тэр өдөр хамгийн хэцүү юм шиг байсан ч магад жаргалтай өдрүүдийнхээ нэгэнд та үүнийг бүртгэж авч болох юм.
Бонус: Сургуульд явж байхдаа автобусанд хөлөө хавчуулаад . Хамгийн гол нь би автобусны гадна талд хөл дотор талд байсан юм. Өрөөсөн хөлөөрөө 20, 30 метр гүйсэншд, дээрээс нь хамгийн сүүлд траншейнд сонин уншаад явж байгаад унаснаа бичээд дэмий биз хүний инээд хүргэхийн нэмэр. /Обдоо/