Заал авчихаад харьж явбаа. Бас болоогүй замаараа хэдэн андуудтай уулзчихаад л … тэгээд л автобусны буудал дээр буучихаад мессеж бичээд явжийсийн. Тэгээл мессеж бичиж дуусгачаад send гээд чанга дараад л тэгсэн чинь траншейны нүхэнд унчихваа. Өрөөсөн хөл дотогшоо нэг бөгстэй хамт ороод өрөөсөн хөл гадна талд эрүү өвдөг нийлээд , нөгөө гартаа гар тусаа барьсан хэвээрээ.. гарч чаддаггүй. Бүүр инээд хүрээд болдоггүй... байгаа байдлаа бодохоор…нүхэнд унасан тарвага шиг инээгээд байлтай биш…….. гэртээ орж ирээд уур хүрээд өөрийгөө шоолсноо бодохоор…..
Энэ юу ч биш нэг найзтайгаа хамт явжийсий… баарнаас гараад ч бил үү яагаад ч билээ хавар байсан санаад байхийн… тэгээд ганган, гунгар гээд явжийсан чинь бас унаад … мэдээж траншейнд… тэгсэн 2 гараараа тулаад тогчихсон байсан чинь хамт явсан манай найз намайг шоолж инээгээд хүн татаж гаргахгүй юм байжээж…
8 ч билүү 9 ангид байсан юм. Ээж гурил аваад ир гэж явуулаад. Тэгэхэд өсвөр нас бие хаа ч гэж хүнгэнээд л томорч байсныг хэлэх үү 50 кг-ийн шууудай гурил үүрээд л нэхх л их бяр орсон залуу. Тэгжийгаад аанай л траншейнд унаад…. Энэ удаад дээрээс гурил дараад …. Траншейны таг хөл хавчаад.. хавканд орсон амьтан шиг бүлтэгнээд л …. Нэг ах ирж аварсан юмдаг. Гэртээ орж ирчээд уйлаад. Хүн мүнийг тэгээд зовж байгаад ирж байхад та нар хоол хийж идээд байхдаа яадаг юм гэж…..
за тэгээд улиралд нэг удаа траншейнд унаад болзолт рефлекс тогтчождээ. /Обдоо/