Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-09-12
“ХҮҮХЭД БА ХУУЛЬ ЁС”

 

 

 

 

                                                        ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Хүүхэд хамгаалал” хөтөлбөрийн “Хууль зүйн шинэтгэл” төслийн хүрээнд хэвлэгдсэн “ХҮҮХЭД БА ХУУЛЬ ЁС”  номын өдөрлөг 2008 оны 9 дугаар сарын 9-ний өдөр Хууль зүйн үндэсний төвийн 304 тоот танхимд10.00 цагт эхэллээ.

            Уг өдөрлөгийг  нээж  Монгол Улсын хуулийн бодлогын зөвлөх, доктор Д.Зүмбэрэллхам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Ямин Мазумдер, МУИС-ийн ХЗС-ийн багш, докторант Г.Эрдэнэбат номын зохиогч нарыг төлөөлж  үг хэлэв. Мөн урилгаар  төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хууль зүйн сургуулиудын төлөөлөл, олон улсын хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, судлаач, эрдэмтэн доктор, шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын ажилтнууд оролцлоо.

“ХҮҮХЭД БА ХУУЛЬ ЁС” номын онцлог, номын ач холбогдол:

Тус ном нь хуульчдад, нийгмийн ажилтанд зориулан хоёр хувилбараар хийгдсэн бөгөөд насанд хүрээгүй этгээдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчлөөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, энэ салбарт хамтран ажиллаж байгаа болон цаашид ажиллах хуулийн байгууллагын ажилтан албан хаагч, судлаач, хүүхдийн байгууллагын ажилтнуудад хүүхэд хамгааллын тухай мэдлэг олгох, хүүхдийн онцлогт тохирсон арга барилыг эзэмшүүлэх зэрэг үйл ажиллагааг цогц байдлаар авч үзсэнд ач холбогдол нь оршиж  байгаа бөгөөд хуулийн байгууллагын ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэж болохуйц гарын авлагын  анхдагч болсноороо онцлогтой юм.

            Түүнчлэн уг номд хуульчдын давтан сургалт, хууль зүйн сургуулиудын сургалтад ашиглагдаж болохоос гадна, хүүхдийн талаар тусгасан олон улсын гэрээ конвенцид заасан заалтыг өөрийн хууль тогтоомжтой харьцуулан авч үзэж, гадаад улсуудын сайн туршлагыг таниулах зэрэг олон чухал нөхцлийг тусгаж өгсөн болно.

Нэмэлт мэдээллийг ХЗҮТ- Кримнологийн судалгааны секторын ажилтан

Г.Оюунболдоос 315735, 99726160 утасаар авна уу.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax