Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-09-12
Ширхэг тамхины гай
 

Ширхэг тамхинаас болж ёстой хөгөө өчирлээ. Ажил дээр би  уг нь бараг тамхи татдаггүй юм. Гэртээ ч гэсэн. Гэхдээ сүүлийн үел хайрцаг, майрцагаар нь авч тансаглаад л их маяглаж байгаал даа. Тэгээд л нэхх мөнгө төгрөгөөр дутаад 5 ширхэг эссэ авбаа. За тэгээд л  хайрлаж харамлаж татаад л хармаанд яваад л байсийн. 
Гэртээ харих гээд ажил тараад гайт автобусанд суулаа. Тэгээд автобус хүлээгээд ирэхгүй болохоор нь курткны халаасанд үлдсэн байсан ганц тамхиа татчихдаг юм уу гээд л яг асаахын даваан дээр атуус хүрээд ирлээ Шархадны атуус 200 төгрөг гэхээр нь халаасаа тэмтэрч үзээд суухаар шийдлээ. Халаасандаа ганц ширхэг тамхиа хийчэээд л үзэж гарлаа. Алалцаан, Жинхэн алалцаан. Ядаж байхад халаасанд байгаа нэг ширхэг тамхи бодогдоод болдоггүй. Бууж байгаад татчих юм сан, хугалчихгүй буучих юмсан гээд сэтгэл хоорогдоод болдоггүй. Тэгээд хармаагаа хамгаалаад яваад л байлаа. Багшийн дээд дээр ирсэн чинь бүүр аймаар баахан хүнүүс нэмэгдээд хөл гишгэх зайгүй болов. 
Ширхэг тамхиа хамгаалаад л үзээд байлаа. Урд суусан нэг эмгэн намайг загнаад “чи юу гэж хөл дээр гишгээд хүн шахаад байна” гээд л би гав гав дуугайл явлаа. Тэгээд л нөгөө тамхиа хугалчихгүй юмсан гээд л яагаав жаинжин Сүхбаатар орос явахдаа ташуурын голд захиагаа нуудаг шиг нэхх түрийчнийхээ бараа сүрэн дор хажууд тамхиа хадгалцан гэж байгаа бас … 
яг буухын даваан дээр хаалга бүүртээр хол зам гэж юу байхгүй тэгээд алалцаад л буулаа. Заза яадийн яадийн хугарвал хугараг хугараг хурдан буух минь гээд л чихэлдээд бууваа. Бууж ирээд тамхиа тэмтэртэл зүв зүгээр байнаа. 80 төгрөгний турхьан эд овоо тэссэн байх чинь гээд л баярлаад л сүйд. Тэгээд л за гэртээ нэгмөсөн ороод жорлонд татий гээдл л гүрийчвээ. Арай гэж гэртээ эорооод л нэхх гар нүүрээ угаагаад л сүйд болоод ороод ирсэн чинь манай дүүгийн хүүхэд нөгөө тамхийг хугалчиж….. ширхэг тамхины гай гэж 1 цаг алцагануулсан шүү. /Обдоо/

Сэтгэгдэл:


demii shvv
Өөртөө хор худалдаж аваад л. Өдөрт нэг нэгээр багасгаад л бай. Таны уушиг муудлаа гэвэл хэн ч тоохгүй байх шүү. Тамхи дэмий шүү. Ахиад татвал дэмбэрэл цагдаад хэлнэ шүү.
Бичсэн: Allienware (зочин) цаг: 09:35, 2008-11-19 | Холбоос | |


demii shvv
Өөртөө хор худалдаж аваад л. Өдөрт нэг нэгээр багасгаад л бай. Таны уушиг муудлаа гэвэл хэн ч тоохгүй байх шүү. Тамхи дэмий шүү. Ахиад татвал дэмбэрэл тсагдаад хэлнэ шүү.
Бичсэн: Allienware (зочин) цаг: 09:34, 2008-11-19 | Холбоос | |


Гараа гар тамхи муухай ш тэ big grin
Бичсэн: gangaa цаг: 17:49, 2008-09-12 | Холбоос | |


хэхэ. шал балайин. татах ёсгуй л тамхи байж дээ.
Бичсэн: eternalzul22 (зочин) цаг: 14:04, 2008-09-12 | Холбоос | |


ha ha ha
болж муу хог дарүайчаад дандаа муу юманд дурлаж байхийн
Бичсэн: DESI (зочин) цаг: 13:34, 2008-09-12 | Холбоос | |


хэ хэ, буугаад л шууд л татчихдаг газар ш дээ хөгшөөн, Их санасан газар 9 шөнө хоосон гэж кк
Бичсэн: D.Ts*/*** цаг: 13:24, 2008-09-12 | Холбоос | |


garaa gar chi
нэг хоноос ни ч гэсэн гарсан бай даа айн yho:d== . тэгэд л өөрийгөө хордуулаад л бусдийг баяжуулаад л байx юм. гар за миний найз, дараа уулзаxад гарчиxсан байгаарай xө waiting
Бичсэн: shine (зочин) цаг: 13:08, 2008-09-12 | Холбоос | |


гармааргүй бол битий гараарай, өөрийгээ зовоохын нэмэр. татаад явжий, ямар хамаатайн...аль муу юмнаас татгалзаж явахын гайлайн. ганц ширхэг тамхи ч тэгдэг золиг шүү, би ч бас амраад гэртээ энэ асуудал дээр нилээдгүй зовж байна, балкон цонх гээд нүх бүрийг ашиглаж давхар хүний хөлийн чимээ чагнаж ажиллаж байна даа.
Бичсэн: Friska цаг: 11:17, 2008-09-12 | Холбоос | |


тэхх бурхан чамайг гар л гэж байна даа big grin
Бичсэн: xvv цаг: 10:32, 2008-09-12 | Холбоос | |


Дүүгийн хүүхэд хугалах ёстой байж... big grin
Бичсэн: gereltuya цаг: 10:11, 2008-09-12 | Холбоос | |


хахахахаха, больж муу тамхичин... гар гээдийхад... тамхинаас гараа за
Бичсэн: yuki цаг: 10:07, 2008-09-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax