Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-09-19
Хуульчийн нүдээр
 

Бичилгүй хэд хоночихсон байх чинь . “Хуульчийн нүдээр” гэдэг нэрээр цаашдаа бичнээ. Илүү дутуу юм бичиж хүний дургүй хүргээд муухай ч юм болж байна даа. Халдашгүй эрхэнд нь халдаад л ….. гэмт зан үйл гаргаад л .. одоо өөр зүйл бичиж байх болно. За энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь :

 

Садар самуунд уруу татах нь :

Садар самуунд уруу татах, хүчээр биеийг нь үнэлүүлэхтэй холбоотой хинээн хуулийн заалт байдаг гээч. Тоо томшгүй.  Нийтдээ 6 хууль байна. Жишээ нь садар самууныг сурталчилсан бол яах вэ ?  Хуулиас иш татаад үзье лдээ Захиргааны хариуцлагын тухай хуулиар та 50 хүртэл мянган төгрөгөрөөр торгуулж, 7-30 хоног баривчлагдаад гарч болох ба хэн нэгэн томоохон хүний дургүйг хүргэсэн бол эрүүгийн хариуцлага хүлээж, 3-6 сар хүртэл баривчлагдаж болно. Харин Садар самуунтай тэмцэх тухай хуулиар та 30 мянган төгрөгөрөөр торгуулах шийтгэлтэй байна. Эдгээрийн алинаар нь ч шийтгүүлж болно шүү. Мөнгөтэй бол арга хэмжээ авахуулна, мөнгөгүй бол ял шийтгүүлнэ. Хэрэгжилтийг нь судлаад үзэхээр ганц нэг шөнөөр видео үзүүлдэг газрууд арга хэмжээ авагдаж, порно кино нууцаар зардаг ганц нэг нөхдүүд ял шийтгүүлснээс цаашгүй. Харин наана зурагтаар сурталчилаад илт садар мануу сурталчилаад байгаа нөхдүүд бол хариуцлага хүлээж байгаа нь тун ховор. Өөрөөр хэлбэл энэ олон хуулийн давхардал эцэстээ завхралд хүргэж байгаа бөгөөд зарим нэгэн этгээдүүдэд ял завших боломжийг давхар олгож байгаа юм.   Энэ нь “Хууль гэдэг аалзны тор бөлгөө. Хүчтэй нь түүнийг тасдан одож хүчгүй нь түүнд наалдан үлдэнэ” гэдэг үгийн мөн чанарыг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр хэн шоронд сууж байна вэ?.Нийгмийн доод давхарага, ажилчин, ядуучууд л сууж байна. Баян тарганууд нь мөнгөөр бүхнийг тасдан одож …… яриад байвал барагдах бишдээ. Алагчилахгүй үйлчилдэг гэж хууль алга даа. /Обод/

Сэтгэгдэл:


хм
хохинооооэээээ
Бичсэн: Зочин цаг: 12:17, 2008-09-20 | Холбоос | |


tiishyy eh zahgyi ene mongold...
садар самуундаа дундаа хутгалдаад явж бгаа мөртлөө аргг хэмжээ авчихаж чадахгыи Тэгээд хыний наймаа ярайд байгаа шыы
Бичсэн: Зочин цаг: 17:46, 2008-09-19 | Холбоос | |


2000 онд шинэхэн Ерөн­хий сайдад хайртай гээд нэг хүүхэн сонинд ярилцлага өгчихжээ. Эх дагина боож үхэх шахаад шинэхэн Хуу­лийн сайд руу утас цохив. Нөгөө сайд нь садар самуун сурталчлахыг хориглосон хуулийн заалт барьж байгаад сонинг хаалгаж орхив. Уг нь хуулиар тус яам сонинг хүс­сэн ч, хүсээгүй ч байгааг нь бүртгэж авдаг газар болохоос дуртайгаа зөвшөөрч дур­гүйгээ хаадаг газар биш л дээ. Хүүхэд төрөхөд иргэний мэ­дээллийн газар "муухай хүү­хэд байна, бүртгэхгүй" гэ­дэггүйтэй л адил. Хоёрдугаарт мээм нь гарсан хүүхнийг ганц тэр сониноос төдийгүй зурагт, интернэт гээд хаанаас л бол хаанаас харж болно. Ингэ­хээр Хууль зүй, дотоод хэр­гийн сайд Монголын нутаг дээр иргэн хүн садар самуун зүйл харахгүйн тулд нүдээ аньж байгаад шээх ёстой гэж зарлигдаад ч яах юм билээ? Иймээс хянаж бололцоогүй, тодорхойлох аргагүй юман дээр хууль тогтоож болдоггүй. Үүнийг эртний Ромд мэддэг байжээ. Тодорхой бус хууль­тай байснаас хуульгүй нь дээр гэсэн аксиом эртний Герег Ромын хуулийн нэг гол зарчим байв. Учир нь ийм тохиолдолд хууль нэг мөр хэ­рэгжих биш тухай үед шийд­вэр гаргагчийн үзэмжээр шийдэгдэх болчихдог. Эх дагинын хардлага бидний амьдарч байгаа нийгмийн зохицолдооны үндсэн зарч­мыг алдагдуулчиж болж бай­гаа биз?
Бичсэн: эрхэмсэг (зочин) цаг: 16:58, 2008-09-19 | Холбоос | |


тэхээр садар самуун явдал гэдгийг хууль хэрэгжүүлэгчид нь юу гэж ойлгоод байгаа юм болдоо?
Бичсэн: Galbaatar (зочин) цаг: 16:23, 2008-09-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax