Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-09-20
Хуульчийн нүдээр
Өө нээрээ Солонгос нөхөртэй суусан эмэгтэйчүүдийн эрх ашигтай холбоотой хуралд 2 өдөр суулаа. Шалтгаан нөхцөл, яагаад охидууд хүүхнүүд хангүг эрчүүдийн өвөрт очиж хэвтдэг гол үндсийг сайтар мэдээгүй л явж. Сайн сайхан амьдрахын төлөө... korean dream дээ хүрэхийн төлөө, гэр бүлээ тэжээхийн тулд , хууртаад л , монгол эрчүүд хөгийн, арчаа муутай учраас, гадаадад амьдрах хүслийнхээ төлөө... олон шалтгаан байдаг юм байна. Анхандаа би эмэгтэй хүмүүсийг үүнд их буруутгадаг байлаа. Бодит байдал дээр амьдрал дээр тэд хэрхэн зовдог, эргүү тэр хадам ээж, хүчирхийлэгч солонгос нөхөр яадаг тухай сайн баримжаагүй л явж...... хамгийн гол нь унд байна гээч ... гэр бүл зуучлалтыг солонгост зөвшөөрдөг, тэр нь эцэстээ монгол хүүхнүүдийн гэрлэлт тэр улсад 2 дугаар байранд бичигдэх хүртэл хэмжээнд хүрч.... энэ бол хүний наймаалах нэг хэлбэр, боолчлол гэж бид үздэг тэр улсад, тэр заншилд ийм гэрлэлт бол хууль ёсоор зөвшөөрдөг , тэр бүү хэл зуучлалын гэр бүлийн асуудлаар улсаас баримталдаг бодлого хүртэл байх .... хайр дурлалаараа суухыг илүүд үздэг бидний хувьд энэ зуучлалын гэрлэлт гай авчирна уу гэхээс сайн зүйл авчирахгүй.
                    Би улсаараа, байгаа эрх зүйн орчиноороо энэ удаад бага зэргийн сэтгэл хангалуун байсан. Учир нь манайх Палермогийн протоколийг /хүн наймаалах, галт зэвсэг, шилжин суурьших 3 нэмэлт протоколийн хамт/ баталсан. Харин солонгос улс энэнийг батлах нь битгий хэл нэгдэн орох тухай бодож ч үзээгүй гэнэ. Зан заншлийн хэм хэмжээ ихээр үйлдчилдэг энэ оронд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, боолчлох, дарамтлах нэг их асуудал биш бололтой. Охидууддаа тийшээ битгий яваарай гэмээр л байна даа . Мөрөөдөлдөө хүрэх замыг өөрөөр олж болно шүү дээ. /обод/
Сэтгэгдэл:


ок
Бичсэн: Зочин цаг: 17:55, 2008-10-03 | Холбоос | |


Сэтгэгдэл
Гэхдээ бас зуучлалын гэрлэлтэнд ч сайн талууд байдаг. Харин эхнээсээ зуучлуулж гэрлэж байгаа учир тухайн зуучлагч компаниа сайн сонгож, компанитай нарийн гэрээ хийж, сууж буй хүнээ сайн судлах хэрэгтэй. Тэгээд ганц олдох амьдралдаа хайр сэтгэлгүй хүйтэн хөндий хүнтэй, бөөн мөнгөн дунд, өдөр тутмын нэгэн хэвийн амьдралыг мөрөөдөж байгаа бол Япон, Солонгос нөхөртэй болоод амьдрахад буруу юу байхав дээ...
Ер нь бол хэл буруутантай сууна гэж эмээ өвөө нар ярьдаг, ямар ч газрын нутгийн бүсгүйдээ тоогддоггүй, эсвэл өөрөө тоодоггүй (хэт цензуртэй) хүн л гадаад бүсгүйтэй сууж байгаа. Тэрнээс биш тэр товчоонуудад нь бас дүүрэн л нөхөргүй Солонгос, Япон хүүхнүүд бүртгэлтэй байж л байгаашд. Яагаад тэд нараас аваад сууж болохгүй гэж? Но-той болохоороо л...

Харин үнэхээр танилцаад хайр сэтгэлтэй болоод сууж байгаа бол бас л нэг өөр...

Харин ч Монголд Монгол хүмүүсийг хооронд нь танилцах боломж олгодог тиймэрхүү зуучлах товчоонууд хэрэгтэй ч байж магадгүй л юм... Гэхдээ жижигхэн, тэгээд цөөн хүнтэй, хүмүүс нь хоорондоо нээлттэй болохоор онцын ач холбогдолгүй ч байж мэдэх л юм... Нээрээ иймэрхүү зөв сэдвээр сайн ярилцацгааж л байя big grin
Бичсэн: Админ цаг: 11:04, 2008-09-22 | Холбоос | |


Ободын зөв өө. Миний мэдэх 2 эмэгтэй япон нөхөртэй, харин нэг найз маань Солонгос залуутай ирэх сарын эхээр гэрлэлтээ батлуулна. Ямар хувь заяа хүлээж байгааг нь хэлж мэдэхгүй л байна. Харамсалтай, бас хайран санагдаад л... sad
Бичсэн: gereltuya цаг: 10:58, 2008-09-22 | Холбоос | |


ободоо, ер н бол зуучлуулж гэрлээд байгаадаа гол н биш ш дээ. Солонгост бол зуучлуулан гэрлэх н уламжлалт зан заншил, тэр ч утгаараа сайн хогжсон байдаг юм шиг бна лээ. Монголд бол оор л доо хэдэн монго олох гэсэн баагий нар л холион бантан хутгаад хунээг зарж монго олоод байгаа бололтой. Хамгийн гол н солонгост нэгэнт эрэхлт хэрэгтсээ байгаа хойно эндээ л тэр зуучийн байгууллагуудтай н хатуу яриж байж тсэгтсэлэхгүи бол...
Бичсэн: Posh (зочин) цаг: 10:05, 2008-09-22 | Холбоос | |


Маш олон огт өөр ертөнцөд очихыг хүсдэг. маш олон хүн амьдралаа өөрчлөхийг хүсдэг. Гэвч цаана нь юу хүлээж байгааг мэддэггүй. Яаж даван туулах нь тухайн хүнээсээ хамаарах учраас энэ бүхний буруу зөвийг хэмжих нь утгагүй ч гэсэн явсан хүмүүсийн зовлонг үлдсэн хүмүүсийн зовлонтой харьцуулах боломжгүй учраас сэргийлж сануулах нь, дүгнэж хэлэлцэх нь зөв ч юм шиг.
Бичсэн: org цаг: 23:53, 2008-09-20 | Холбоос | |


сайн дүгнэлт, сэтгэгдэл, уриа байна оо. би ч бас чам шиг л бодож явсан даа.
Бичсэн: chimgee (зочин) цаг: 10:25, 2008-09-20 | Холбоос | |


Санал нэг байна
Бичсэн: Oogiinoo (зочин) цаг: 09:47, 2008-09-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax