Бушуу туулай борвиндоо баастай
Ийм нэг сайхан үг байдаг юм. Бодвол тэр туулай яарч яваад баасаа борвиндоо наачихсан юм байгаа биз. Үл өгүүлэн өгүүлэх нь: хэзээ ч билээ хаанаа ч билээ түрүүний ажилдаа ороод удаагүй байсан юм. Тэгээд л хөдөөнөөс дөнгөж ирчихсэн хөдөөний хөөсөн мантуу, баруун аймгийн мэдэн будилсан энэ тэрээрээ дуудуулаад л хэсэг гүйвээ. Уймраа байсныг ч хэлэх үү . Нихх ажил хийдэг хүн ийш тийшээ адгаж гүйгээд л ….
Ажлынхаа нэг эмэгтэйтэй хамтран ажил хийгээд л өдөржингөө явсан юм. Халуун өдөр байсныг хэлэх үү? Автобусанд алалцаад л суув. Нөгөө эмэгтэйтэйгээ. Тэгэхэд үнэмлэх үзүүлдэг байсан цаг. Үнэмлэхээ гаргах гээд пинжакныхаа халааснаас таттал тэнд байсан ганц бэлгэвч маань пид хийтэл үсрээд нэг өвөөгийн хөлний дэргэд ойчив. Чимээгүй юу ч болоогүй юм шиг дуугаай л гав гав гав гээд л яваад байлаа. Тэгтэл нөгөө аль түрүүнээс хойш над руу муухай хараад байсан өвөө чинь энэ хэний шампунь вэ гээд автобусаар нэг орилж гарав. Нэг дунд эргэм насны эр наадах чинь шанпунь биш бэлгэвч, түрүүнд тэр жижиг шар залуугаас унах шиг болсондоо гэхэд нүүр хуушуур хайрмаар улайсныг яаана . нөгөө өвөө чинь автобусаар дүүрэн орилоод л “Хүүе хүү минь энийгээ ав” гээл . Шатсан шатсан гэж жигтэйхэн. Ард 2 байцаан анамайг дооглон үхтэлээ инээнэ. Би ч яахав гайт бэлгэвчээ аваад далд хийлээ.
Хажууд явж байсан эмэгтэйгээсээ ичсэн гэж жигтэйхэн. Тэгээд барьж явсан юмаа түүний цүнх рүү хийх гээд зүтгэлээ. Тэгсэн тэр хийлгэхгүй гээд л яагаад тэгсэнийг би сайн ойлгосонгүй. Тэгээд л ичсэн нэрэндээ хийх гээд дайрчихав. Тэгсэн түүний цүнхнээс даамск асгарааад автобусны шалаар уруудан хэд хэд ойчив. Эмэгтэй ч ичив. Бич ичив. Тэрүүгээр нэг дамск түүх гэж хэрхэн хөгөө чирсэнийг энд дурдаад яахав. Арйа л гэж буулаа. Автобуснаас. Нүүрэнд хуушуур хайрах ч энүүхэнд болсон байжээ. Ёхх ингэж нэг буух гэж дээ тэнгэр минь….. ажил хүртэл дуугай л явлаа. Гав гав гав… бушуу туулай борвиндоо баастай гэж /Обдоо/